RSS

Дэлхийн үндэстнүүдийн хоол хүнс 2

Урд нь би нэг бичлэгтээ дэлхийн үндэстнүүдийн 7 хоногт иддэг хоол ундны талаар зураг оруулан таалгаж байсан. Зарим хүмүүс нилээн дөхүүлж таасан байна лээ. Одоо тэр "тааврынхаа" хариуг доор оруулъя:

Фото зураг: Peter Menzel "Hungry planet"

1. Япон улс, Кодаира хот. Укитагийн гэр бүл
7 хоногийн хоолны зардал: 37,699 Yen буюу $317.25
Дуртай хоол: Сашами, жимс, торт, шарсан төмс-чипс


2. Эквадор, Тинго. Аямегийн гэр бүл
7 хоногийн хоолны зардал: 37,699 Yen буюу $31.55
Дуртай хоол: Байцаатай төмсний шөл.

3. АНУ, Калифорниа. Кэйвэний гэр бүл
7 хоногийн хоолны зардал: $159.18
Дуртай хоол: Жигнэсэн үхрийн мах, жимсний мөхөөлдөс,
4. Монгол улс, Улаанбаатар. Батсуурийн гэр бүл
7 хоногийн хоолны зардал: 41,985.85 togrogs буюу $40.02
Дуртай хоол: Бууз5. Их Британи, Клингбоурне. Баинтоны гэр бүл
7 хоногийн хоолны зардал: 155.54 British Pounds буюу $253.15
Дуртай хоол: Хачиртай талх, кремтэй торт
6. Бутан, Шингхэй тосгон. Намгаяын гэр бүл
7 хоногийн хоолны зардал: 224.93 ngultrum буюу $5.03
Дуртай хоол: Мөөг, бяслаг, гахайн мах
7. Герман, Bargteheide. Меландерын гэр бүл
7 хоногийн хоолны зардал: 375.39 Euros буюу $500.07
Дуртай хоол: Сонгиноор хачирласан шарсан төмс, гахайн утсан мах, бяслаг өндөгтэй гоймон

8. Чад, Брэиджинг суурин. Ауборбакарын гэр бүл
7 хоногийн хоолны зардал: 685 CFA Francs буюу $1.23
Дуртай хоол: Хоньны махан шөл..

9. Итали, Сицили. Манзогын гэр бүл
7 хоногийн хоолны зардал: 214.36 Euros буюу $260.11
Дуртай хоол: Загас, рагутай паста
10. Кувейт, Кувейт хот. Али Хагганы гэр бүл
7 хоногийн хоолны зардал: 63.63 dinar буюу $221.45
Дуртай хоол: Басмати будаатай тахиан махан биряани..

11. АНУ, Хойд Каролина. Ревисын гэр бүл
7 хоногийн хоолны зардал: $341.98
Дуртай хоол: Шпагетти, тахиан мах, төмс

12. Мексик, Курневака. Касалесын гэр бүл
7 хоногийн хоолны зардал: 1,862.78 Mexican Pesos буюу $189.09
Дуртай хоол: Пицца, хавч, тахиан мах

13. Хятад, Бээжин. Донгын гэр бүл
7 хоногийн хоолны зардал: 1,233.76 Yuan буюу $155.06
Дуртай хоол: Хэрчиж шарсан гахайн мах

14. Египт, Каиро. Ахмедын гэр бүл
7 хоногийн хоолны зардал: 387.85 Egyptian Pounds буюу $68.53
Дуртай хоол: Хоньны мах, окра
15. Польш, Констанцин-Жезиорна. Собцянаскийн гэр бүл
7 хоногийн хоолны зардал: 582.48 Zlotys буюу $151.27
Дуртай хоол: Луувангаар хачирласан гахайн мах

Дээрхээс харахад улс орнуудын 7 хоногт хоолондоо зарцуулдаг зардлын хэмжээ нилээн зөрүүтэй байна. Чадын Брэиджинг сууринд хоолондоо $1.23 зарцуулж байхад Германд $500.07 зарцуулдаг байх юм. Ингээд бодохоор Гермны нэг гэр бүлийн ганцхан 7 хоногт зарцуулдаг мөнгөөр Чадын нэг гэр бүл 406,5 долоо хоног буюу 7,7 жил амьдрах боломжтой гэж гарч байна.

Миний урьд нь оруулсан тааврыг таах гэж оролдсон бүх хүмүүсдээ баярлалаа...

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS