RSS

Мөнгөний онол

Мєнгєний гvйцэтгэх vvрэг ба тvvний vндсэн шинж, Мєнгєний илрэх хэлбэр, Валют, Мєнгєний нийт хэмжээний тухай товчилсон хураангуй.

1. Мєнгєний гvйцэтгэх vvрэг ба тvvний vндсэн шинж

- солилцооны хэрэгсэл
- єртгийг хадгалах, vнэ цэнийг тодорхойлох
- єртгийн хэмжvvр
Мєнгє гэдэг бол дээрхи чиг vvргvvдийг гvйцэтгэж буй бvх эд зvйлс юм.

- солилцох хэрэгсэл

Мєнгєєр та идэх уух юм, ємсєх хувцас, эд зvйл худалдаж авч болно, мєн та эдгээр барааг vйлдвэрлэхийн тулд тодорхой хэмжээний мєнгийг зарцуулна. Жишээ нь ажилчинд цалин тавиж єгєх, тvvхий эд худалдаж авах, бараа татах гэх мэт. Энэ гаргасан мєнгє тань "хэзээ нэгэн цагт" ороод ирнэ. Зєвхєн таны хувид орлого, зарлага ийм их байхад, нийт эдийн засаг, нийт зах зээл дэхи худалдан авагч, vйлдвэрлэгч нарын мєнгєний зарцуулалт, хэрэглээ ямар их байх вэ гэдэг нь ойлгомжтой.
Хvмvvс мєнгийг гар дээрээ байлгах сонирхолтой байна уу эсвэл эргэлдvvлэх сонирхолтой байна уу гэдэг бол тэдний "эрх чєлєєний асуудал" юм. Харин энэ гэмгvй мэт харагдах цаасан болон электрон мєнгєний урсгалыг зєв зохицуулахгуй бол инфляци, ажилгvйдэл гэх мэт таагvй vзэгдэл их гарна. Харин энэ мєнгийг зєв "удирдаж" чадах юм бол (тодорхой хэмжээгээр) эдийн засгийн єсєлтєнд хvрэх боломжтой.

- єртгийг хадгалах, vнэ цэнийг тогтоон бариж байх

Хєдєлмєрлєж олж, хураасан Мєнгєє хадгалж болдог. Учир нь тэр мєнгєєрєє ирээдvйд эд зvйл худалдаж авч чадна гэсэн итгэл бvгдэд байдаг. Хэрхэн хадгалах, Жишээ нь банкинд єгєх. Тэр мєнгийг нь банк ирээдvйд илvv оновчтой ашиглах болно. Тухайлбал цааш нь бусдад арилжааны зориулалтаар зээлvvлж ашиг олно.
Ингээд энэ мєнгє гэдэг нь олон талын зорилгод хэрэглэгдэхийн зэрэгцээ єнгєрсєн ба одоо, ирээдvй 3 ийг холбогч болж єгдєг. Мєн хvмvvс мєнгєє шууд хадгалуулахын оронд мєнгєє ямар нэг компанид байршуулах, хувьцаа худалдаж авдаг. Мэдээж энэ тохиолдолд мєнгєє шууд банкинд хадгалуулснаас илvv ашигтай.
Харин энэнээс ємнє уг хувьцаа, хувь оруулалт маань заавал мєнгєн хэлбэрт шилжсэн байх учиртай. Мєн ямар ч пvvс аж ахуйн нэгж єєрийн компаниа байнга vнэлж байдаг.
Компаниа зарвал хэдээр зарах вэ? Эд хєрєнгє, vнэт цаасаа маш хурдан хугацаанд борлуулж мєнгє болгож хувиргаж чадах уу гэдэг дээрээ шинжилгээ хийж байдаг.

- єртгийн хэмжvvр

Бид бараануудыг хооронд нь vнээр нь харицуулдаг . Мєн "хэр ашигтай ажиллаж байна, хэдэн ширхэг vнэтэй болон хямд тvvхий эдээр хэдэн бутээгдэхvvн vйлдвэрлэв" гэх мэт бvтээмжээ тооцохдоо орц болон гарцаа мєнгєєр илэрхийлж байж сая хэмжиж, тодорхойлж чадна. Мєнгє тэгэхээр нягтлан бодох бvртгэл, орлого зарлагийн тооцооны vндсэн нэгж болж таарч байна.

Мєнгєний vндсэн шинжvvд :

Гарт баригдахуй. Мєнгийг бариж мэдэрч хадгалж болдог.
Хуваагдахуй. Мєнгийг задалж. хувааж болдог.
Ховор хомс. Мєнгє тодорхой хэмжээтэй, хязгаартай байх ёстой.
Бvх нийтээр хvлээн зєвшєєрєгдєхvй. Мєнгє бол мєнгє. Хvн бvр (банк, санхvvгийнхэн, иргэд, vйлдвэрлэлийнхэн) мєнгийг хvлээн зєвшєєрч тvvгээр гvйлгээ хийх эрх vvрэгтэй.


Мєнгє хууль ёсны тєлбєр тооцооны хэрэгсэл болох нь.

Мєнгє цаанаа батаалгаагvй бол мєнгє биш. Жишээ нь би их сайхан зурдаг тэгээд бас єндєр хvчин чадал бvхий хувилгагч машинтай байя. Тэгээд Мандухай сэцэн хатны хєрєг бvхий 25000 тєгрєгний дэвсгэрт зураад хувилж олшруулаад дээр нь гарын vсгээ зураад хvмvvст "-энvvгээр гvйлгээ хий" гээд тараачихвал яахав? Гаднаас нь харахад энэ бол мєнгє! Гэвч цаанаа баталгаа байхгvй бол vvнийг хэн ч тоож авч vзэхгvй. Мєн хуулийн vндэслэл ч байхгvй юм.
Аливаа улсад хуулиар эрх нь олгогдсон нэг л монополи байгууллага (тєв банк) мєнгє "vйлдвэрлэх", эргэлтэнд оруулах эрх, vvрэгтэй байдаг. Цаана нь заавал тодорхой хэмжээний алтан юм уу бусад нєєц байх ёстой. Мєнгє бол єєрєє итгэлийн vндсэн дээр амилж байдаг бvтээгдэхvvн. Энэ итгэл нь зvгээр ч хоосон итгэл биш. Цаана нь нэг алтан баталгаа байгаа юм шvv (тєв банкинд нь буцааж єгєєд "єєрийгєєг хохиролгvй болгож чадах биз") гэдэг хуульзvйн баталгаа л одоо цагийн мєнгєний амин сvнс юм.

2. Мєнгєний илрэх хэлбэр.

Мєнгє гэхээр та бидний санаанд хамгийн тvрvvнд 10, 100, 500 т гэх мэтийн цаасан дэвсгэртvvд санаанд бууна. Тєгрєг, Доллар, Рубль, Евро, Иен, Вон, Юуан бvгд л цаасан дэвсгэртvvд. Yvнээс гадна Мєнгєн зооснууд ч бий. Орчин vед дансны vлдэгдэл, Виза гэх мэт тєлбєрийн картууд, электрон мєнгє гэх мэт олон хэлбэр vvсэж хєгжжээ. Гэхдээ л "хуучин бууны хугархай" гэгчээр vнэт металл, алт эрдэнэс, vнэт чулуу болон зарим нэг таваар мєнгєний vvрэг гvйцэтгсээр л байна.

3. Валют.

Мєнгийг хэрхэн vнэлж, баталгаажуулж байгаа шинжээр нь валют гэж авч vздэг. Дээр хэлсэнчлэн цаасан мєнгийг хэр их алт эрдэнийн зvйл, vнэт металлаар баталгаажуулж байна вэ? гэдэгтэй холбоотой. Валютыг дотор нь "баталгаат" болон "чєлєєт" гэж 2 хувааж vздэг.
Баталгаат валют гэхээрээ тухайн дэвсгэртээр хэдэн алт грамм солиж авч болох вэ гэдгийг нь стандардчилж зохицуулсан байдаг. Алтны хэмжээ их байх тусам эдийн засагт эргэлдэх мєнгєний хэмжээ ихэснэ. Эсрэгээр алтны нєєц багасвал мєнгєний хэмжээ буурна.
Дэлхийн 1-р дайны vед хэдийгээр алтны зохих баталгаа байхгvй байсан ч гэсэн маш олон ширхэг цаасан мєнгє vйлдвэрлэдэг байж. Энэ нь эргээд эдийн засгаа хямрааж, инфляцид оруулж, худалдаа санхvvгийн орчинг сvйтгэдэг гэж зарим судлаачид vзжээ.
Мєнгєнд итгэх итгэл буурдаг. Тэгэхээр валют гэдэг бол мєнгийг цааснаас ялгаж буй тэр шинж юм. Тэгэхээр цаанаа заавал алтан батаалгаа нєєц байх ёстой. Мєнгєний vнэ цэнэ буурах, эдийн засгийг хямралд хургэх явцийг бариж байдаг алтан тоормозний vvргийг валют гуйцэтгэнэ.
Чєлєєт валют. Орчин vед хvмvvс : алт бол тодорхой хэмжээ хязгаартай, vйлдвэрлэл нь єртєг ихтэй бараа гэдгийг мэддэг болсон. Заавал алттай ямар нэг харьцаагаар баталгаажуулахгvйгvйгээр эдийн засагт эргэлдэж буй мєнгєний хэмжээг ихэсгэж бууруулж болдог. Бvтээгдээхvvн vйлдвэрлэлийн процессийг мєнгєєр услах, эдийн засгийг хатаачихгvй байлгах хэрэгтэй. Гэхдээ хэт ихэсгэж vер болгож бас болохгvй. Ингэж мєнгєний хэмжээг зохицуулахдаа заавал алтны нєєцтэйгээ хамааруулах албагvй.
Yйлдвэрлэлийнхний санхvvгийн (зээл) хэрэгцээг хангаж байхын зэрэгцээ мєнгєний vнэ цэнийг буулгахгvй байна гэдэг нь хамгийн чухал байдаг.

4. Мєнгєний нийт хэмжээ.

1. Мєнгє ба мєнгєн капитал
Мєнгєний эргэлт болон эдийн засгийн бусад vзvvлэлтvvд (vнийн тувшин, єсєлт, ажил эрхлэлт) - ийн хооронд бодит харилцаа холбоо байдаг учир мєнгєний хэмжээг тодорхойлж, статистикийн хувид хэмжиж байх нь маш чухал ач холбогдолтой байдаг. Мєнгєний бодлогийг хэрэгжvvлэх явцад мєнгєний хэмжээний тодорхой индикаторуудыг байнга хянаж байх шаардлагатай. Дорхи ерєнхий хэмжих нэгжvvд байдаг бєгєєд улс бvр ямар мєнгийг аль ангилалд оруулах талаар єєрсдийн євєрмєц шалгууртай байдаг.

М1 = эргэлтэнд буй мєнгє, дотоодын банк, хадгаламжийн банкин дахи банкнаас єєр байгуулагууд (айл єрх, пvvс компани, улс гэх мэт) ийн харилцах дансанд буй мєнгєний нийт хэмжээ
М1 мєнгєний хэмжээ нь мєнгєний солилцооны vvрэг (солилцох хэрэгсэл) гvйцэтгэж буй хэсгийг тодорхойлоход чиглэгдсэн байдаг. Гадаадын банкинд байгаа єєрсдийн мєнгє болон арилжааны банкуудын мєнгийг тооцдоггvй. Учир нь гадаадын банкинд байга мєнгє дотоодод худалдан авах чадваргvй гэж vздэг. Мєн арилжааны банкууд мєнгєнийхєє нилээд хэсгийг vйлчлvvлэгчдийнхээ бэлэн мєнгєний хэрэгцээнд зориулж бэлнээр нь хадгалж байдаг. М2 болон М3 тай харицуулахад М1 нь мєнгєнд "хамгийн ойр" буй хэмжээ юм.

М2 = М1 + дээр нэмэх нь 2 жил хvртэлхи хугацаатай тєлбєрийн данснуудын vлдэгдэл, мєн 3 сар хvртэлхи хугацаатай хадгаламжийн дансны vлдэгдлvvд ордог. (тєв банк бvр єєрєєр тодорхойлдог гэдгийг анхаарна уу)

М3 = М2 + Банк хоорондын тєлбєр тооцооны vлдэгдэл, мєнгєний зах зээлийн тєлбєрийн бичиг vнэт цааснууд ордог.

Энэ ангилал нь Европын Тєв Банкны хэрэглэдэг ангилал юм. Улс орон бvрт М1, М2, М3 ийг єєр єєрєєр авч vзэж хэмждэг. Зарим оронд М2 т нь багтаж байхад зарим оронд М3 т нь байх жишээтэй.
Герман болон европийн холбооны орнууд мєнгєнийхєє бодлогийг тодорхойлохдоо голлон М3 дээр vндэслэдэг

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 comments: