RSS

Өнгөрсөн 7 хоногт уншиж дуусгасан "Би оюутан бас.." номноос өөрт үлдээх тэмдэглэл.




Италийн жирийн нэг айлын охин 19 настай Соня математикт дуртай, их сургуулиа дүүргэж сайхан ажил хийж сайхан амьдралыг мөрөөдөгч. Тэрээр нэг л өдөр шинэ амьдрал, шинэ сургууль, шинэ адал явдал хайн гэрээ орхин Герман улсыг зоридог. Эхэндээ тэр их сургуульд ортолоо Герман хэлээ сайжруулж, гэрээсээ тусламж хүсэж эцэг эхээ зовоохгүйн тулд бүхнийг болгох гэж хичээн хүүхэд асрагч, биллярны газрын зөөгч, пабны зөөгч гэх зэрэг ажил хийж байсан ч яг их сургуульд орох үед энэ мөнгө хаанаа ч хүрэхгүй болж түүнийг шаналгана. Польшоос ирсэн гэр оронгүй Ладиа гэх залуутай санаандгүй Баар-нд тааралдсан нь түүний амьдралыг орвонгоор нь эргүүлж, амьдралд нь ямар их нөлөөтэй байсныг номын төгсгөлд эргэцүүлэн бодсийм. Гэр бүлийн боломжгүй, төрийн тэтгэлэгт авч чадаагүй тэрээр Их сургууль,Ладиатай хамт амьдрах байр болон бусад зардлуудыг олохын тулд Соня хичээлдээ явалгүй бүтэн өдөржин ажиллаж байж тэр мөнгийг олох байв. Ладиа тэр 2 аз жаргалтай агшин хором бүрийг мэдэрсэн ч, хамгийн аймшигтай нь Ладиа ямар ч нэмэргүй, ном унших дургүй, өөрийн гэсэн сонирхолгүй, арчаагүй, ажил хийж сураагүй үзээгүй, шоу цэнгээнд дуртай, өвс хар тамхи, мансууруулах бодисыг утгаар нь хэрэглэдэг донтогч байлаа. Соня гайгүй ажил хайж зарын сонин сэтгүүл эргүүлж байгаад Эротик чат-д ажиллах зарыг харан цалинг бодож үзээд ажиллаж эхэлнэ. Тэрээр эхэндээ ичиж санаа зовж байсан ч өдөртөө олсон орлогоо харан баярлан эрчүүдтэй ямар нэг оронд орж байгаа биш хэмээн өөрийгөө зөвтгөнө. Тэдний амьдралаас урган гарах олон асуудал мөнгөний проблемоос болоод Соня Эротик массажны газар, Тайчигч бүсгүйчүүдийн дээд зэрэглэлийн баар-нд ажиллаж эцэс сүүлдээ бие үнэлж эхэлнэ. Мөнгө гэдэг асар хүчтэй эд аж. Соёлтой соёлгүй, бохир заваан, хөгшин залуу, баян ядуу, гадаад дотоод, массаж, групп, баячууд алдартай оддуудын зугаа цэнгэл, тусгай үйлчилгээ…. гэлтгүй мөнгөний төлөө биеэ худалддаг. Ладиа хараар байдаг учир ажил олддоггүй, нөгөөдөх нь ч хайя гэж боддоггүй. Хэрэв тэд гэрлэвэл ядаж ажилтай болж болно гэж итгэж гэрлэлтээ батлуулдаг. Гэтэл нөгөө л нэг хуучин Ладиа. Бүх үүрэг хариуцлага Сонягийн толгой дээр байлаа. Биеэ үнэлхээс эхэндээ ичиж санаа зовж, гартаа барисан мөнгөө харан баярлаж, гэмшин өөртөө дургүй хүрч, сүүлдээ тоохоо болиж дасдаг Янханы амьдрал. Их сургууль дээр тэр энгийн даруу төлөв сайн оюутан, хичээл тараад улаан гудамжны тодотголтой мөнгөний төлөө тоглох Чадварлаг жүжигчин. Гадаадад амьдрах учраа олохгүй, боловсролоо бүрэн эзэмшиж амжаагүй, нөхөр болон хайртай залуугийнхаа дунд толгой нь эргэх Хөөрхийлөлтэй охин. Бүхнийг чадхаараа хийх, сайхан ирээдүйг төсөөлөн түүндээ итгэж, мөрөөдөлдөө хүрэх гэж өнөө маргаашаа аргацааж байх сэтгэлийн хаттай Мундаг эмэгтэй. Түүний амьдралд дандаа муу муухай байсангүй. Сайхан сэтгэлт үйлчлүүлэгчид, биеэ үнэлэх газрын нэг нэгтнээ түшиж дэмжих эгч дүүс шиг ажлын хамт олон, түүнийг хамгийн сайн ойлгох хайрладаг залуу. Байрны мөнгө, сургууль, улаан гудамж гэсээр 3,4 жил өнгөрөхөд тэр хүүхэдтэй болсон байлаа. ..Номын төгсгөлд номны гол баатар Соня улаан гудамжны амьдралаа хаяаж, сургуулиа тун удахгүй төгсөх гэж байгаагаар гардаг боловч ямар ч нэмэргүй, биеэ үнэлэж мөнгө олдогийг мэдсээр байж мэдээгүй царайлдаг, түүний олж ирсэн мөнгийг үрж зугаа цэнгэл хөөдөг, зорилгогүй Сонягаар тэжээлгэдэг нөхрөөсөө салж байгаагаар төгсдөг. /нөхөрт нь яагаад ч юм дургүй хүрээд байсан. нэмж: эхнэр хүүхэдтэй, тогтсон тогтоогүй ажил төрөлтэй, сайхан гоё, муухай хөгийн гэлтгүй эр хүн болгон итгэж боломгүй новшийн байдаг бөгөөд толгойд нь хэдхэн мянутын секс хийж таашаал авч байвал юуг ч умартаж чаддаг зэвүүн зантай байдгийг олж мэдлээ/ 
Энэхүү номыг бичсэн зохиолч нь өөрөө номны гол дүр Соня бөгөөд одоо тэр хаана хэрхэн яаж амьдарч байгаа нь сонирхолтой санагдсан юм. Магадгүй тэр сургуулиа аль хэдийн төгсөөд өөрийн мөрөөдлийн ажлаа хийгээд, сайхан гэр бүлтэй болж, сайн эхнэр сайн ээж болж хаа нэгтэй сайхан амьдарч байгаа байх.

Санал болгосонд баярлалаа @ДэнсмааМөнхбаяр. (найз биш болохоор таг болдоггүй :(()

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS