Блогын зөвлөгөө

Гайхамшигтай боломжууд жирийн дүр зураг дотор үргэлж нуугдаж байдаг. Тэдгээр нь зорилгоо хүчтэй ухамсарласан хүний нүдэнд л тодоос тод харагддаг гэжугам..

Удирдагчийн афоризм

Мэргэн хүнд заавар өг. Тэгвээс, тэр хүн улам мэргэн ухаантай болно. Шударга зөв хүнийг ч бас сурга. Тэгвээс, тэр хүн мэдлэгээ төгс арвижуулж улам шударга болно. Сургаальт Үгс 9:9

Богдоо ну погоди айн..


Зургыг үнэн авъяастай Даяргаа зурсан. http://dayarga.blogspot.com/

Миний тухай гадуур дотуур амтай болгон хөөрхийлөн яриж, өрөвдөх болсоны шалтгаан нь Богд гуай намайг нэг майжиг, одой, царай муутай, гөхшин хүнд эхнэр болгож өгөх тухай зарлиг буулгасантай холбоотой. Бээжингийн төв талбай дээр нөхөр хүүхэдтэйгээ хамт инээлдэн явж байх тэр агшинд хэн нь үл мэдэгдэх баг зүүсэн этгээдүүд энэ мэдээг бидэнд дуулган хөлөг онгоцонд намайг суулгаад хайрт 2-с минь салган авч одов. Тэр цагаас хойш хэдийн 2 жил өнгөрчээ. Би ч өөрийн амьдралдаа уур хүрэн, тэр муу атийсан амьтныг нэг нүдээрээ ч харахгүй байсаар..
Миний толгойд иймэрхүү бодол байнгын эргэлдээстэй:
1. Нөхөр хүү 2 маань яаж байгаа болоо, хүү маань том болсон байхдаа?
2. Богд дуракыг яаж ийж байгаад буудаж унагаахынсан.
3. Энэ муу атигар өвгөн Богдод мөнгө төгрөг өгөн намайг авсан нь гарцаагүй. Над шиг ийм байдалд орсон хүүхнүүд зөндөө байгаам чинь тэдэнтэй нийлж байгаад эд хөрөнгийг нь тарандан, полидож зодох план зохиоё..

Гэж байтал нэг өдөр аз таарч нөхөр хүүхэдтэйгээ таарав. Миний хайр ч хүүгээ сайхан өсгөжээ. Тэгээд аймаар их санасан байсан болохоороо хүүгээ тэвэрч баахан уйлав. Тэгснээ нөхөртөө "3уулаа зугтчихая, Сиднэй, Токио гээд хаашаа ч зугтсан яадын. Бид нарыг олку шдээ. Эсүүл чи Богдод бүүр их мөнгө өгөөд намайг авчих" гэсэн чинь өөдөөс "чи чинь өөр нөхөртэй биздэ?, аваад зугтчуул Богдод алуулна шдээ. Тэгжаагаад нэг арга олъё" гэж авсан. Зө зө гэснээ Богдыг алах нь хамгийн зөв алхам болохыг тойндоо ортол ухаараад том буу барисан Араб юмуу гэмээр хүмүүтэй уулзаад тэд нарт алуулах захиалгаа бичгээр өгөв. Би: "Богд ерөөсөө явж чаддаггүйм шиг байналээ. Дандаа суугаагаараа зураг авхуулдаг юм. Өрөө нь Зайсангийн тэнд байгаа, алчаад хариу хэлээрэй" гэж мэссэж бичиж байхийн.
Тэд ч ойлгоод хайж очисноо бөөн юм болжээж буудаад хаяв. Тэгсэн чинь Богдын бие нь Робот байгаад жинхэнэ Богд биш байлаа. "Энэ муу чинь өөрийгөө роботоор орлуулчихсан байсан байна. Хаа нэг газар удирдаад хэвтэж байгаа байх. Роботтой нь жинхэнэ хүнийг нь хамт устгадаг тэр зэвсгийг олохоос нааш би суллагдахгүй нээ. ииииииййййй" гэж уйлаад суужээтэл нөхөр харин "хонгороо сэрээрэй, найз нь ажилдаа явлаа?" гэдэг байгаа.

Босч ирээд бодоод байсан чинь Тунгалаг тамир дээр гардаг Довчин хөгшинд Богдын зарлигаар гэргий болон очсон Гэрэл бүсгүйн тухай өрөвдөн бодож байсан /ийм явдал бас Д.Намдаг 3 дээр гардаг/ , бас Bruce Willis -н тоглосон Surrogates киног үзсэн энэ тэрээ холиод сайхан холион байнтан зүүдэлсэн бололтой. Ямартай ч хайргүй хүнтэйгээ, тэр дундаа танихгүй хүнтэй гэрлэнэ гэдэг ямар аймаар зовлон болохыг өөрийн биеэр нэг удаа ч гэсэн мэдэрээд өнгөрлөө бүү үзэгд.
Ямар азаар харин Богдын үед төрж зарлигдуулж гачин балай Довчин мэтийн нөхдөд эхнэр болоод оччоогүй ийн.
Ийм үед хайртай хүнтэйгээ суух сонголт надад байна, хайртай хүмүүстэйгээ хамт амьдрах эрх надад байна гэж бодохоор БИ МАШ ИХ АЗТАЙ ХҮН гэж хэлмээр, орилмоор болжээн..

Би чамд хайртай 2-н ганц 2 хэсгээс


Би анхны харцаар дурлаагүй ч анхны уулзалтаараа л нөхөртөө дурлаж байлаа. Амьдрал дээр юм амархан болохдоо хүрвэл амархан юм билээ. Тэхдээ кинон дээр бол өөр. Хүмүүс ч бас хэлдэг дээ: Тэр чинь кино шдээ, кинон дээр л тэгдэг байх энэ тэр гээл..

Би чамд хайртай 2-г үзэв. Тэгээд ерөнхийдөө бол Нанагийн хэлдэгээр янзүрийн л юм болж байна лээ. Тэрнээс 3-н хэсгийг жишээ татъя.
1. Үзэж байх явцад нам шоконд оруулсан хэсэг: Мэндээ ганц 2хон удаа хальт харсан бүсгүйдээ төрсөн өдрөөр нь конби зохиож байж очисноо төгөлдөр хуур даран дуу дуулж байгаам. Дуулж дуусангуутаа харин микрофоны урд зогсоод бла бла гэжийснээ гэнэт "Золбоо би чамд хайртай" гэдийн. Урд нь ямар ч энэ дурласан байх магадлал, сэгтгэлийн янзүрийн илрэл, холбоо сүлбээ байхгүй байснаа гэнэт тэгж хэлхээр нь голдоо юм хум орхигдчвуу? үсэрчвүү яав? гэж үнэн гайхаж хоцров. Хүн анхны харцаар дурлаж болно лдоо. Хэрвээ тэр анх хараад дурласан юм бол тэрийг нь харуулж өгөх ганц нэг минутын залгаа хийвэл зүгээр байлаа.
2. Инээд хүргэм хэсэг: Үрлээ нулимас цийлэгнүүж ирээл: "Та миний охиныг тэр үед алдаа гэж тооцож байсан биздээ?" гэж хэлэх тэр агшинд ард нь ая эгшиглээл хүмсүүд нээрээ л тэгээздээ гэж бодох гэж байтал ая зогсоол өөдөөс нь "чи чинь одоо юу яриад байгаан?" гэж наадийн. тэрийг сонсоол тасартлаа инээв. Би ч хүний мууд дуртайг хэлхүү. Яг л инээж байгаа хүнд "яаж инээж байгаан чи?" гэж хэлэхтэй адил болсон.
3. Шар үс босгосон хэсэг: Дэлгэрийн орчин үеийн дүрийг харах болгондоо "ииийш" гэдэг аялга өөрийн эрхгүй амнаас унаад байсан. Яасым бүү мэд. Адилхан болгох гэж байна гээд сонин позоор суулгаад байснаас болсым болуу.
Ер нь их л эвгүй эвгүй мэдрэмж төрхөөр хэсэг байна лээ. Бүгдийг нь дурсаад яахав. Ямартай ч энэ кино сайн, муу олон Пи Артайгаар явсаар нилээн хүнд хүрч байх шиг байна. Би ч гэсэн хүргэж л байна гсн.кк
Бодоод байхнээ сүүлийн үед үзсэн Монгол кинонуудаас хамгийн гайгүй нь "боолын гэрээ", "нянгар" 2 л байсымуудаа.

Нүд бас худалч.

Хэзээ нэгэн цагт зуун фолловерстой болох байх гэж боджээсэн чинь аягүй хурдан болчдог гэнээ. 100 дээр принт скрийн хийсэн чинь алга болчлоо. уучил таминь. Баярхүүтэй ярьж байгаад нэг нар гарахаар уулзнаа. Цаадах чинь өшөө хүмүүсийг дуудаж уулзий гэвэл гомдол нэхэгсдийг дуудна за. :)


Өчигдөр микронд суугаад явлаа. Кондуктор /Конди /нь "хар хорин, хархорин" гэж орилоол, ойртсон хүмүүсийг суух уу? суухуу? гээд зогсож байтал нэг ах ирэн орох гэтэл:
Конди: согтуу хүн оруулкуээ
Ах: хаана согтуу хүн байна?
конди: та согтуу л байшдээ. суулгахгүй.
ах: хэн согтуу ийн? би юу. уусан гээд байгаа бол үнэртээд үз, фүүү /эхнэртээ шалгуулжаагаам шиг л/
конди: өө тийм байна /үнэрэлснээ оруулчив/.
Суухдаа ах ихэд уурлаад, конди харин нилээд бантасан царайтай.. Микро хөдөлж конди орж ирээд бантсандаа: "согтуу хүн суулгачихаар орж ирээд загнаад байдаг байхгүйюү" гэж 2,3 удаа хэлсэн. Өөдөөс нь харин ах: "күэ, улаан царайтай хүн байж болдгүймүү хаашаа ийн, согтуу гэнэ шүү" гээд аягүй эгдүүцэв.
Конди хэдэн хүнийг иймэрхүү байдлаар эвгүй байдалд оруулж, ах хэдэн хүнд ингэж дуудуулсан болдоо? Үүнээс харахад чихнээс гадна нүд ч бас худалч, хамар л харин үнэнч болж таарав..

100 дахь хүнтэйгээ уулзана


Follow гэдэг юм хийснээс хойш 96 хүндэт блогчинтой болжээ. Бүгдэнтэй нь нэг 'party хийгээд пиавдий гэж боджээснаа болилоо. Харин хэзээ нэгэн цагт 100 дахь хүн маань Follow хийчүүл түүнтэй уулзаад бэйкри идээд цай уугаад юм ярьж жоохон суунаа. 100 төгрөгтэй байхаар 100 найзтай бай гэдэг үгийг бэлэгдээд. Зуугуулантай нь уулзуул бүткү юм болох бахдаа.

Хэл ам хийхийн ашиг тус хийгээд учир жанцан

1. Мобикомыг ярианы төлбөр дээр мөнгө нэмээд байдаг гэхээр нь нэг өдөр утасаа унтраагаад календар дээр тэмдэглээд үзсэн юм. Дараа сарын эх болж ярианы төлбөр гарахаар нь дэлгэрэнгүй билээ авлаа. Тэгээд нөгөө өдрөө хартал харин мөнгө гарцан, мэдкү утасны дугаар мугаар байдаг байштэ. 1500 төгрөг орчим. Тэгээд нягтлан мягтлан дээр нь ороод асаагаагүй өдрийн төлбөр гарсан байна энэ тэр гээл хэл ам хийгээд яваад байсан чинь "уучлаарай алдаа гарсан байна, хохиролгүй болгож өгье" гэсийн. Миний мэдэх 1500 төгрөгийг хасах юм болвуу гэтэл харин 2800 төгрөг хасагдсан шүү.

2. Гэрлийн мөнгөө сар бүр хугацаанд нь төлөөд капитанцаа аваад далд хийдэг уламжлалтай юм. Гэтэл гэнэт гэрлийн маань мөнгө дахиад нэг сарынхаар нэмэгдээд, сард 25000 гардаг бол 50000 гараад явчив. Яав ийв гээд баримтаа бариад тулгаад үзтэл мэдэгдэх но ер алга. Тэгэхээд нь өргөдөл бичээд баримтуудаа канондоод цахилгаан гардаг төв дээр нь аваачаад өглөө. Дараа нь эргээд надруу "уридны сарын төлсөн төлбөрийг чинь хасаагүй байна. Одоо хасчихлаа" гэж ярисан. Эндээс би 25000 төгрөг хэмнэлээ.

3. Гэрийхээ нэтийг Микомоос авдаг. Сардаа бараг 20000 төлдийн. 2 сараар нь төлбөрөө өгөөд нэг хэсэгтээ чих амар суудаг. Харин сунгасан өдөр хүрэхэд 14 хоног дутуу байхад нэт маань тасраад алга болчлоо. Тэр өдөртөө ярьтал төв дээр тог тасарсан гэв. Маргааш нь дахиад ярьсан. Бас л тоггүй. Тэхээр нь микомоос нэт татсан бүх айл ингээд суужээдийм болвуу гэж гайхаад чимээгүй өнгөрлөө. Дахиад маргааш нь залгатал "танайх төлбөрөө төлөөгүй байна. Тэгээд салгачихаж. 1дэхь өдөр асуугаарай" гэв. Тэр өдөр хагас сайн өдөр байсан. Хагас сайн, бүтэн сайныг өнгөрөөгөөд 1 дэхьд очиж асуутал нээрээ л тасалчихсан байдаг байгаа. Гайхлаа, төлбөрийн баримтаа ирээд үзлээ. Яах аргагүй болоогүй байлаа. Тэгж хэрэлдэж, хэлэлцэж явсаар байгаад 7 хоноцон. Урьд нь бас 7 хоног нэт тасарч байсан удаатай. Тэгээд энэ удаа ингээд орхивол дараа сард дахиад л даврана гэж бодоод нягтлангуудтай нь яритал нэг нэгэнлүүгээ чихсээр байгаад таг чиг. Тэхээр нь гомдол барагдуулах алба гэдэгрүү нь яриад учираа хэлээд "нэтээ залгуулая, таслуулсан хоногуудаа нөхөж авъя" гэсэн чинь тэр оройдоо надруу яриад "манай ажилчид алдаа гаргасан байна. Залруулга хийлээ. Өмнөхтэй чинь нийлээд 14 хоногоор нэмж сунгалаа" гэсэн. 30 хоногт 20000 гэж үзвэл 14 хоногт бараг 10000 төгрөг болно. Энийгээ бас хэмнэлээ.

Дээрхээс үзэхэд би нийтдээ 37800 төгрөг хэмнэж хэрэгтэй юмандаа зарцууллаа.

PS: Дугаар банкнаас зээл хөөцөлдөөд 4 сар гаран явсан нэгэн бүтээж чадаагүй байсаар байгаад болихоор шийдэв. Харин яг түүнтэй адил зээлийг түүнтэй адил орлоготойгоор, бас түүн шиг нөхцөлтэйгөөр хөөцөлдөж явсан эгч авчихсан. Тэр зээлийг хөөцөлдөж байсан 2 хүн юугаараа ялгаатай байв? Хариулт нь: Нэг нь байнга очиж, утасдаж зээлээ асуудаг, боломжгүй гэвэл нягталж асууж, болку дээрээ тулбал хэл ам хийдэг л байгаам..

Монголын хүнд суртал, зальжин нийгэмд хүн хэлтэй амтай байж л өөрийнхөө эрхийг хамгаалж, хохиролгүйгээр амьдарч чадах юм шиг байна.

мөөм хөөцөлдөх том ажил.


Ээж гэрийн ажил ихтэй өөр өрөөгөөр сэлгүүцээстэй, аав хүүгээ хараастай. Хэсэг хугацаа өнгөрөв. Хүү өлсөөл уйлагнаж эхэллээ. Аав ээжийг дуудлаа. Ээж: ажилаа дуусгаатхий байжий...
Дахиад 20иод минут болов. Хүү жинхнээсээ уйлж эхэлсэн. Аав дахиад ээжийг дуудсан. Ээж одоохооон гэчээд бас л алга. Тэгсэн аав аргаа бараад хүүдээ ингэж хэлж байна: Миний хүү уйлку түр хүлээж байгаарай, аав нь гялс тэрүүгээр явж Мөөм хөөцөлдөөд ирий гэсэн..ккк

Агуу юмаа нээрээ энэ сайд



Гахайн ханиадны H1N1 вирус Монголд гарсан сургаар хүмүүс тусчихвий, туссан нэг нь ойр хавийхан болон хайртай хүндээ халдаачихвий гээд санаа зовж байх энэ цагт Ламбаа сайд UBS-р тэдэн хүн туслаа, бүүр айгаад байх юм биш энэ тэр гэцэн инээд алдаад суух юм. Ямарч аймар, хэцүү зүйлийг онигоо, инээдэм болгож чаддаг агуу улс юм даа..

Маск зүүх, гараа угаах, гадуур хамаагүй явахгүй байх гэх мэт арга хэмжээг авч байвал гахайн ханиаднаас хамгаалж болохоор шинжтэй. Сая нөхөр ажилаа тарж ирэхдээ гарын бактерийг 99,99% устгадаг гээд нэг жижигхээн түрхлэг авчирсан. Юмыг яаж мэдхэв гээд 2-уулаа түрхчлээ.
"Монгол жижигхэн юмаа нээрээ" гэж гайхах дуртай бид чинь хоёрхон саяуулаа шүү дээ. Тиймээс дор дороо л анхааралтай байцгаая.

Шүүмжлэх амархаан Оюу толгойчуудаа!!

Нэг залуу ёстой мундаг гэгддэг зураач дээр очоод өөрийгөө зураач болгохыг гуйжээ. Алдартай зураач үүнийг нь зөвшөөрөөд нилээн удаан нөгөө залуутай үзэж тарж дээ. Овоо ч хугацаа өнгөрч, овоо ч зурдаг болж.
Тэгээд багш нь: чи өөрийгөө зураач болжуу үгүй юү гэдгээ мэдье гэвэл хамгийн сайнаараа хичээж байгаад нэг зураг зураад, тэрийгээ аваад гудамжинд гараад зогс. Зургийнхаа хажууд танд миний зурсан зурагнаас таалагдахгүй хэсэг байвал түүн дээр нь будаг түрх гэж бичээрэй гэжээ. Залуу тэгье гээл нэг зургийг тасархай зураад авч явлаа. Орой зургаа бариад уйлаал ороод ирсэн. Яасан гээд харсан чинь зураг гээд байх юмгүй эрээн мяраан будаг болсон цаас л байв. Залуу: би ч зураач болоогүйм байна. Ер нь болох ч юмуу гүй ч юмуу гэж бодоод аймаар сэтгэлээр унав.
Тэрийг нь хараад багш нь: одоо дахиад ганцхан удаа сайхан зураг зур, тэгээд урьдын адил гудамжинд гараад зогс. Харин энэ удаа "танд миний зургаас таалагдахгүй хэсэг байвал засч зурна уу" гэж бичээд будаг хажууд нь тавь гэжээ. Залуу ч сонин царайлаал багшийхаа хэлснийг хийхээр явав. Орой боллоо. Залуу аягүй баяртай царайлцан орж ирж байна. Зураг нь цэв цэвэрхэн, яг яаж зурсан тэр хэвээрээ байлаа. Хэн ч тэрний зурганд гар хүрч чадсангүй.
Үүгээрээ юмыг шүүмжлэх амархан, харин яаж засахыг нь заах хэцүү гэдгийг хэлхийг оролдлоо. Ялангуяа Оюутолгойн гэрээг эсэргүүцээд байгаа хүмүүст.
Оюутолгойн гэрээг шүүмжлээд байгаачууд гэрээнд юу юу заасныг харснуу, аль заалт нь буруу байхын? ямар шалтгаанаар эсэргүүцэв? болку байгаа юмыг чинь яаж засуул болохоор байна? гээл янз бүрийн л юм асуумаар санагдахын. Цацая гэвэл будгыг хэн ч цацчихна. Харин засаад зурчих хүн хэр олон байгаан болдоо гэж??

Зарим нэг нь "зүгээр л буруу шдээ", "угаасаа л буруу байхгүй юү" гэнээ . Яагаад? гэдэгт хариуж чадку ч байх шиг. Ингэж муйхарлаж суухаа болиул таарна. Харин энэ блог дээр бичсэн шиг өөрийн зөв гэсэн дүгнэлтээ өгч арга зам заасан байвал бас өөр л дөө..

Харийн нутагт байсаар байх уу?


Сайн байцгаана уу,

Халтар Монголд байгаа эгэл нэгэн залуугаас
Харийн нутагт суугаа анд та нартаа зориулан бичлээ

Намарын навчис алтантан гялтганах
Налгар сайхан өдөр Монголд минь үргэжилж байна.
Нэгэн үеийг зэрэгцэн залгаж өссөн
Нутаг нэгт нөхөд минь хаана байна аа.

Зовлон зүдгүүрт нухлагдсан
Зон олноосоо нүүр бууруулж
Зутруу бор энэ амьдралаас нь
Зугтан холдохоор зэхээ юу та нар минь

Хүний нутагт галаа асаахаар
Хүүдий баглаагаа задлахаа азнаж
Хэлэх үгийг минь
Хэсэгхэн зуур ч болов сонсооч..

Хотойсон цагт нь өргөлцөх гэж
Холбирсон үед нь түшилцэх гэж
Эх орондоо бид
Эзэн нь болж төрөөгүй гэж үү

Гэвч та нар минь юунд
Гэрийн бараа харахыг болив
Амьдрах арга алга гэж
Ар нуруугаа харуулах болов

Хүнгэнэн дүүлэх төмөр хөлөгтэй
Хүн та битгий хэл
Хөгширч эцсэн адгуус хүртэл
Хөл даран төрсөн нутгаа гэдэг биш үү

Атомын бөмбөгт шархалсан
Арлын наран улсын залуус
Алс холын Америкт сурахдаа
Ард үлдсэн түмнээ санаагүй бол
Азийн энэ их гүрэн байх байсан гэж үү

Эцэж ядарсан
Эх орноо бодоогүй бол
Эгц дээшээ харвах сум мэт өсөх
Энэтхэг орон байх байсан гэж үү

Учир иймээс та нар минь
Унаж өссөн нутагтаа эргэн ирж
Уруугаа харсан өрхөт гэрээ
Уухайлан босгож ирэхийг хүсье

Устган сөнөөж байгаа бусармагуудыг
Уулын боохой шиг зад намнаж
Урж тасдахаас бусдыг мэдэхгүй тэдэнд
Улс орны эзэд нь ирлээ гэж тунхаглаач!!!

Анд нөхөд минь
Ахин сайн бодооч
Алт мөнгөөр бялхасан
Америкт чи хэрэггүй
Аавдаа, ахдаа, эх орондоо чи хэрэгтэй!!!

Эгэл Монгол
2009.10.07


Энэ шүлгийг өнөөдөр Цэгмээгийн бичсэн нийтлэлийн сэтгэгдэл дундаас оллоо. /ЖИЧ: энэ шүлгийг бичсэн хүнийг олоод блогтоо оруулах зөвшөөрөл авсан болно./

Гадаад гоё, Монголд л амьдахгүймсэн, Хурдхан эндээс алга болъё энэ тэр гээл наян юм боддог л байсан. Тэгсэн чинь энийг хараад өөрийн эрхгүй үлдмээр, хаа нэгтээ арилчихмааргүй болоо явчив. Ямар үнэн үгтэй, ямар урам зориг өгсөн шүлгэв гэж магтаад амьтан хүнд уншуулмаар санагдаад болж өгдгүй. Эх орноосоо хол байхын зовлон жаргалыг өөрийн бие болоод гэр бүл дотроо бараг бүгд л мэдрээ биз. Өнөөдөр ч, маргааш ч, дараа жил ч, хэзээ ч ирэхгүй гэсэн нутаг нэгтнүүд минь байгаа л байх. Тэгвэл үүнийг уншуулаарай. Уншсан хойно чинь асууя, Та ер нь хэзээ Монголд ирэх гэж байна ?