RSS

өөрөө эхлэе

зүв зүгээр цонхоор ширтэж суухдаа өөрийгаа гэнэт зоригжууллааштэ..блог бичиж өөрийн дотор байгаа зүйлсээ гаргах нь надад их л хэцүү санагддаг байдийн. 10 ЖИЛИЙН бага ангид байхдаа аргагүйн эрхэнд багшийн өгсөн янз бүрийн, есөн жорын, хэрэгтэй хэрэггүй зохион бичлэгийг бичиж байснаас биш өөрийхөө үнэн бодлыг цаасан дээр буулгаж байсан нь байхгүй шахам л юм байна. тэр зохион бичлэг дээрээ би тийм болмоор байна, тэрийг ингэмээр байна гээд л ...угаасаа тэр үед багшид үзүүлээд аятайхан дүн авчих санаатай элдэв бусын юм зохиогоод л бичээд байдагсан. бичсэн юмаа одоо уншивал хөшмөөр юм байсан байхаадаа гэж хааяа бас нэг бодчдийн..тэхдээ арагагүй штэ цаанаасаа нэр өөрөө зохион бичлэг юм чинь. хэ хэ..тэгээд их сургуульд ороод бие даалт энэ тэрээ бас л зохиогоод шахуу биччихнэ, төгсөхдөө диплом бичих гэж оролдсон болвч бас л нэг л болдоггүй. зүгээр сайхан шалгалт өгцөн нь илүү амар санагдав. тэгээд хүссэнээрээ шалгалт өгчихөв. за би гэж хүн ингэж өөрийгөө хурсаар өтлөх насандаа очих нь байна..дэлхий дахинаа блогоор амисгалж байна гэж найзыхаа хэлхийг сонсоод блог гэж юу вэ? би яагаад тэр хүн болгоны, дэлхий тэр аяаараа амьсгалаад байгаа юмнаас нь хоцроод юугаараа амьсгалаад байнаа,түүний юу нь ингэж хүмүүсийн сонирхолыг татдаг байнаа гэж гайхаж байсан нь саяхан ... түүний дараахан хэрэгтэй, хэрэггүй сайт хэсч, элдэв бусын юм үзэж харах дуртай над шиг хүнтэй блогууд ар араасаа таарахгүй хаачихав. урьд нь харагдаад, уншаад байдаг байсан ч анзаардаггүй байсиймуу хаашаа ийн одоо харсан чинь урьд нь ордог байсан сайтууд дээр маань тас тас блог бичсэн хүмүүс их байхиймаа. тэдний блог бичих болсон шалтгаан нь янз янз боловч өөрийхөө дотоод үзэл бодол, санаа сэтгэлээ бусаддтай хуваалцах гэсэн нэгэн зүйл дээр нэгддэг юумуу гээд би аягүй тодорхойлчихлоо. бас саяхан нэг блог уншиж байсан чинь их л сонирхолтой тоо баримт сийрүүлсэн байх юм..(тэр тоог нь хуулж тавив) Блог ертөнцийн 34% англи хэл дээр, 33% япон хэл дээр, 14% хятад хэл дээр байдаг гэнэ. ингээд бүхэл бүтэн дэлхийн 14 хувийг нь миний эргэн тойронд байгаа энэ доожоогүй хятдууд бичдэг гэхээр монгол хүний хор шар хааяаа бас хөдөлдийм байгааз. гэнэт л өөрийгөө бичүүлий гэж оролдов. өчнөөн бичив, арилгав.харин энэ удаа арилгаагүй орхилоо шүү..болсон болоогүй нь хамаагүй зүгээр л орхичихлоо.. хүн уншивал ичиж үхмээр л юм байгаа байх. тэгээд эзэн нь хичээвэл заяа нь хичээдийн гэсэн. мэдээж нэг лаг хүн л энэ үгийг анх олж хэлээд одоо болтол ард иүмнээрээ хэрэглэдэг биз гэж билэгшээгээд өөрийгөө хичээе гээд бодлоо. тэгээд ч анхны юм бүхэн төгс байдаггүй гэдийм чинь. хэн нэгэн хүн анхны хийсэн зүйлд нь урам өгвөл хичнээн сайхан байдаг билээ тиймээс би өөрөө өөрийгөө "миний хүү том болоод сайн хүн болоорой" гэдэг шиг сайн блогчин болоорой гээд урам өгчий гэсэн.. хэ хэ

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

2 comments:

Erkardo

Сайхан бичиж байна шдээ. Бүр мудаг Блоггер болоорой чамд ирээдүй байна шүү !!!

Anonymous

不错嘛! 加油吧 :-)