RSS

өрөвдөлтэй юмаа



өчигдөр хичээлээ тарж ирээд үдээс хойш баахан дэлгүүрээр явлаа лдаа..сайндаа ч биш, ахыхаа захисан ганц нэг юмыг харах гэж л.. тэгээд өдөржин халуун наранд яваад ядарч үхэх шахаад буцаж явтал гүүрэн дээр нэг хятад жаал гуйлга гуйж байлаа. ер нь тиймэрхүү хүмүүс зөндөө их байдаг ч энэ удаа шал өөр мэдрэмж төрсөөн..

түүний гар хөл нь дундуураа тасарчихсан, нүүр царай нь хальт харахад маш өрөвдөлтэй байсан. тухайн үедээ би түүний хараагүй шүү гээд өнгөрөөд явсан боловч хальтхан харах тэрхэн агшинд зүрхийг маань зурчих шиг боллоо..
үнэндээ манай Монголд ийм тахир дутуу, хөдөлмөрийн чадваргүй хүмүүс, мөн өмьдралын боломжгүй хүмүүс хэр их байдаг билээ,тэдний амьдрал ямар хэцүү байдаг талаарх бодол толгойд маань ороод ирсэн.
амьдралын боломж муу хүмүүс бол толгойтой юмтай байхад тэрүүгээрээ ямар нэгэ юм хийгээд мөнгө төгрөг олоод өөрийгөө тэжээж чадах байх.гэвч үнэхээо боломжгүй учраас хаанаас яаж ном, дэвтэр олхуу? сурахад маш их материаллаг зүйлийн хэрэгцээ гардаг. тэднийгээ яах вэ??
бас тахир дутуу, оюуны хомосдолтой тэр хүмүүс яах вэ?? тэдэнд бид буюу хэн нэгэн л туслахгүй бол хэцүү шүү дээ. гэвч бид чинь тийм айхтар бусдад туслаад байх боломжтой болтлоо баяжчихсан хүмүүс биш болхоор оюуны, сэтгэл санааны тусламж үзүүлэх хэрэгтэй юм шигээ..
мунхаг хүн би өөр дээрээ жишиж бодож үзлээ лдээ.хэрвээ миний хайртай хэн нэгэн бие муутай, тахир дутуу,сэтгэл дотор байгаа зүйлээ бусдад илэрхийлж ярьж, тэнгэрийн хөх өнгийг харж чаддаггүй байсан бол миний сэгтэл ямар хэцүү байхыг төсөөлж байна. тэхдээ л бууж өгөхгүйг хичээх байсан. үнэхээр миний хайртай л хүн учраас түүнд найдлага тавина, хэзээ нэгэн цагт түүнийг эдгээд ирэх байх гэж өдөр бүр түүнийг харна, мөн бусдаас өөр гэж харахгүйгээр түүнийг их юм сураасай гэж хүсэн ямар нэгэн сургуульд оруулна. ингээд олон жил өнгөрөөд нэмэргүй... гэвч би найдаад л байх байсан.. ингэж ингэж нэг л өдөр хамаг цөхрөнгөө барж, бүх итгэл найдвар маань салхи мэт нисэн алга болно.цаашлаад амьдралдаа, өөртөө гутарч эхлэнэ.сэтгэл санаа тогтворгүй,амьдралыг сайхнаар харж чадахгүй хүний амьдрал ч бас нуран унадаг. мэдээж байнга тийм хүний хажууд байх ямар байхийг уншигч та төсөөлөөд үзээрэй.харин нэг л өдөр хэн нэгэн хүн түүнийг тайтгаруулж, тусалж дэмжээд, дэм өгвөл ганц нөгөө өвчтэй хүнд маань ч биш түүний ар гэрийн, ах дүү гээд бүгд л дагаад баярлах болно. тйим биш гэжүү??
ингээд би тэдэнд зориуж ном цуглуулдаг юмуу гэсэн санаа төрсөн юм.. хэрвээ ном цуглуулж тахир дутуу, амьдралыг боломжгүй хүүхэд сургуулиудад тарааж өгвөл зүгээр санагдаад байхийн. амьдралын боломжгүй ном, дэвтэр авах мөнгөгүй ч үнэхээр сурах сонирхолтой тйим хүүхдүүд зөндөө байдаг штээ. харин ч тийм л хүүхдүүд амьдралын хатуу зорилготой, ийм амьдралаас гарах юмсан гэсэн хүсэл эрмэлзэлтэй байдаг болхоор тэдэнд зорилгодоо хүрэхийн тулд нь ганц алхам ч болов бид яагаад гараа сунгаж болохгүй гэж???

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

3 comments:

Anonymous

aimaar yumaa

Nuugii

Тийм шүү нээрээ, гудамжаар явахад өрөвмөөр царайтай хүүхдүүдийг харахаар дотор сонин болоол явчдгийн, нэг л бачуураад...

мөн нэмж хэлэхэд чиний бичсэн зүйлс надад маш их таалагдлаа...өшөө ихийг бичээрэй

S.Erdenebat

өрөвдмөөр юм.