RSS

гүрийлт



өчигдөр орой аягүй сонин юм боллоо. . 7 болжийход найз залуутайгаа хамт юм олж идэхээр гадагшаа гарлаа.манай гэрийн хажууд хятдын жижиг үндэстэн болох хотон ч билүү хүмүүс ажлуулдаг ёстой гоё ламиэн хийдэг хоолны газар байдийн. тийшээгээ орлоо. ороод сурсан ёсоороо ламиэн, чао фан - авсийн.хямдхан ч, амттай ч байдийн. цг нт дандаа гоё байдаг мөрртөө энэ удаа ирсэн хоолыг нь идэх гэсэн харин аймшгийн давстай хоол байдаг байгаа. минийх ч гайгүй. харин нөгөө хуурсан будаа маань идэхийн арга алга. би аягүй даж юм бодцон байсан хүн чинь тийм хоол өгчөөд ажрах ч үгүй зогсож байгаа хүмүүсийг харснаа ууралснуу яасан дуудаад ийм байна гэж хэлэхийг оролдлоо. тэгсэн харин ойлгосон үгүй нь ч мэдэгдэхгүй дахиад давс аваад ирдийн байна.. ингээд дайран дээр давс нэмэв гэгч болж уур маань бүүр их хүрээд миний авсан ламиэн хүртэл амтгүй болж, хоолойгоор давхаа боличийм байна. найз маань идэх хоолгүй болчоод байдаг. өөр юм ав гэхээр санаа зовсон байдалтай үгүй гээд суугаад байдаг. арагагүй л дээ. олон хүмүүсийн хажууд түргэн ууртайгаа гайхуулж байгаа юм шиг эвгүй байдалд оруулцан болхоор хэнд ч аятайхан байхав дээ... хүнийг тийм байхад надад амттай байна гэж юу байхав.
ингэд би - би идэхээ болилоо
- юу гэж байгаан?
- би хоол авахгүймуу?
- үгүйэ
- тэгвэл би идкуу
- маяглаад бай.. гээд ууртай маягтай хэлээд байхаар нь нүдээ аниж байгаад идэхийг оролдов. талыг нь бараг л бөөлжитлөө идэв. магадгүй миний амьдралд тохиолдож байсан хамгийн аймшигтай хоол байсан байх.яахав бантсандаа нилээн идээв хаяв. өөр газар орий гээд байхад нь хүчээр шахуу дагуулаад орцон. тэгээд ч дуусахгүй хэл ам хийж найзаа ч, тэр хүмүүсийг ч эвгүй байдалд оруулцан, лаг яридаг хүн болсон чинь бүүр буруу зөрүү ойлгуулцан. цаад хүмүүс нь ч юу гэж ойлгосын бүү мэд.давс бариад хүрээд ирэхийг бодвол давсгүй байна гэж ойлгосийм байгааз..
ингээд хэл ам нь татсан 2 хүн тэндээс гарч гэрлүүгээ явах замдаа маргадийм байна.
найз маань: - чи битгий гээд байхад чинь хэлчихийн
- чи битийн гээгүй штэ
- би 2 ч уаа хэлсэн
- тэгсэл би сонсоогүй
-зүгээр орхиол гарчихгүй, тэд нарыг бүүр эвгүй байдалд оруулаад
- хэлэх л хэрэгтэй штэ. хэлэхгүй бол тэд мэдэхгүй штээ.
-сайн ойлгуулж чаддаг ч юм шиг../энэ үг миний дотрыг зүсээд явчихлаа. уйлах шахсан ч гүрийлээ./
- за за миний буруу. гэж хэлж байтал ашгүй орц маань ч ирчиж. гялс гүйж гэртээ ороод ПС-ээ асаалаа. тэгээд сууж элдэв бусын хэрэгтэй хэрэггүй юм хийж эхэллээ. hi5-р баахан хэслээ, хэрэгтэй хэрэггүй видео үзлээ, залхаж үхтлээ дуу сонслоо... ёстой аймшигтай байлаа. манай хүн ном уншаад л суугаад байхийн. суудал дээрээ нэг ч хөдлөлгүй ПС ширтэж, нөгөөх нь ном уншиж байлаа. тэр үед ёстой тэр хоолны газрын хүмүүсийг харааж, дахиж л тийшээ орохгүйм шүү гэж ам тангараг тавих шахуу юм болж байтал манай 10 жилийн ангийн охин мснжрт орж ирж жоохон юм яриж намайг авардаг юм байна. тэгээд шөнө болсон бохоор унтлаа гэхийн. юун шөнө бараг өглөө болж байгаа байлгүйдээ гээд цаг хартал дөнгөж 2 цаг болжийдийн...ингээд жаг харсан би ялагдаж эхэллээ. нөгөө лаг гүрийдэг хүн чинь цаг харснаас хойш үнэн шалдаа бууж, өөртөө бас нойрондд ялагдаад ирэв. тэгсэн ч гэсэн гандан буурахгүй гүрийх санаатай кино үзэхээр шийдлээ. манайд нэг гоё кино байдийн. CURSE OF THE GOLDEN FLOWER гээд. үнэн тасарцан кино л доо. тэрийг угаасаа үзий гэж ярьсаар байгаад 3 хоноцийн. тэгээд ПС дээр хаана нь хадгалсныг нь мэдэхгүй баахан хайлаа. хамаг юмаа онгичиж үзэв. гэтэл олсонгүй. ингээд залуугаасаа хаана байгааг нь асуух болчихлоо.
би: - нөгөө зино хаана байгаан?
-ийм шөнө зино үзэх гэж байгаамуу?
- тийн
- яахийн яахийн унт.
- за. ёоо ингэж нэг өөрөө өөртэйгөө тэмцэж байсан намайг өөрөөс маань аварлаа штэ..лаг гүрийдэг хүн болжийгоод хүзүүнээсээ салах гэж байна лээ штээ.. хэ хэ. тэхдээ энэ надад их том сургамж, шийдвэрийг өгсөн юм. нэгдүгээрт- ыи элдэв шалдав зүйл дээр тэвчээргүй загнадагаа мэдсэн. хоёрдугаарт- өчүүхэн хумсын чинээ зүйл дээр хамаг хүчээ зархаа болих хэрэгтэй юм байна. гуравдугаарт- дахиж тэр ламиэний газар орхоо болиё гэж бодов...гэвч амьдралдаа зөндөө зүйл дээр гүрийж байсан ч ийм удаан байсан нь ер санаанд буухгүй байсан юм шүү..

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 comments: