RSS

Япон стилийг сонирхоод үзвэл..

Японы High school-ийн залуучуудын чөлөөт стилийг нэг харья..
Gyaru

Цайвар шар үстэй, цагаан болон хараар нүдээ будсан бор бараан царайтай,этгээд сонин хувцасласан охид хөвгүүд гудамжаар дүүрэн байвал та өөрийгөө Токиогийн Шибүяа-д байна гэдэгтээ битгий эргэлзээрэй..

Тэгвэл Gyaru-с хамаагүй илүү сэтгэмжтэй,этгээд эвгүй хувцаслалттай, хатуу ширүүн харцтай залуучуудын тухай үзэцгээе..
(Harajuku, Tokyo's district for teenage fashion (Japan)чөлөөт стил
原宿-HaraJuku


Япон залуучуудыг Стил, Имиджийн хувьд монгол залуучуудтай харьцуулах ч юм биш.
Анх Япон хэл үзэж эхэлж байхад үедээ иймэрхүү хүмүүсийг хараад нүдээ орой дээрээ гартал гайхаж байж билээ. Ойролцоогоор 5,6 жилийн өмнө шиг санагдаж байна. Тэр үеийн HaraJuku загвар одоогийхийг бодвол хамаагүй даруухан байсан гээд хэлхэд нүдээ олсон хэрэг болох байх. Харин одоог хүртэл өөрчлөгдөөгүй зүйл бол Флатформ гутал бололтой..
Энэхүү дэлхийн хаана ч байхгүй Япон загвар буюу HaraJuku нь улам хөгжиж явсаар одоо үед үндэсний, ажил хэрэгч, хүүхэдэйн зөгнөлт кино, гадаадын энгийн хувцас гэх мэт зүйлсийг өөртөө шингээн гаргах болжээ.


HaraJuku загварт сонирхолтой залуучууд болон энэ стилээр амьдралаа сольсон залуус жилд 1 томоохон уулзалт зохион байгуулдаг нь аль хэдийнээ уламжлал болжээ. Ингээд 2006 оны уулзалтын бяцхан бичлэгийг үзүүлье.


Маш олон ийм стилийн залуучуудын дунд энгийн үед байх нь ямар айдастай, сэтгэл түгшим байх бол гэж бодож байвал энэ харин эндүүрэл шүү..
原宿 стилийг ойлгож хүлээж авахад бидний сэтгэхүй гүйцэх үгүйг сайн мэдэхгүй ч энэ нь дэлхийд үнэлэгдсэн,Япончуудын чөлөөт стилийг загварын ертөнцөд гаргаж ирсэн цөөхөн бүтээлүүдийн нэг болой.
Зарим нэг зүйлийг яг байгаагаар нь хүлээж авах нь илүү дээр байдагийг санахад илүүдэхгүй бизээ..

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

1 comments:

Sharavsambuu Gunchinish

Сайн байна уу.
Эхний видеог үзлээ.
Тэд бодвол юу л хиймээр байна Тэрийгээ л хийдэг бололтой.
Үнэхээр жаргалтай улс шиг санагдлаа. Нүүр амаа борлуулахыг бодвол тэд Америкийн харуудыг дуурайхыг оролдож байж болохын.
Надад арай л нэг тиймэрхүү алиа санагдаад байна хэ хэ. Гэхдээ тэр сэтгүүлийн нүүрэн дээр гарсан охидууд нь гайгүй юм байна.
Нэг харахаар дажгүй хувцаслачихсан ч юм шиг эсвэл бүр хэтэрүүлчихсэн ч юм шиг. Би монголынхоо бараан амьдралд хэтэрхий дасчихсан болохоор тэдний надад ингэж харагдах нь ч аргагүй л дээ.