RSS

хэлчий. хэ хэ


за өнөөдрийг их аятайхан өнгөрөөх санаатай гадуур гарлаа. гэрээсээ гарангуутаа хэдэн доллар солиулах гээд нэг банк орлоо. тэгсэн чинь үнэн сүржин юм болжийноо. эртээд орсон чинь пасспортныхоо хуулбарыг авчир энэ тэр гэхээр нь хэд хоног оролгүй байжийгаа өнөөдөр үсрээд орсон чинь пасс-н хуулбараас гадна өчнөөн олон бичиг цаас болжийж хэдэн төгрөг сольдог байштэ. монголд байсан бол доллар олдож байгаа дээр нь гээд хэнбгуйгаас нь ч хамаагүй авчихдаг санагдах юм. найман шарга энэ тэр дээр бол нэг л их бөөгнөрсөн газар байжийдаг биздээ. тэгэхэд энд чинь бөөн сүр..ганцхан банк дээр солино. тэгсэн мөртлөө ная удаж байж нэг юм болголоо штэ.энэ хятдын вальютын бодлого их хатуу гэнээ.. би ми хуурамч мөнгө энэ тэр өгчүүл яаана..иймэрхүү юм сэжиглээд сүйд болдийм байгааз.хэ хэ.нээрээ хуурамч гэснээс анх энд ирээд юм худалдаж авах болгонд л нөгөө худалдагч нар нь мөнгөө нэг бүрчлэн шалгаж аваад байхаар нь энэ ямар сонин авгай вээ. хуурамч мөнгө л өгчив гэж бодоод байсан чинь дараа нь хүнээс сонсохнээ бараг л хуурамч мөнгөнөөс их юм байдаггүй сурагтай, тэр нь бас ялгагддийм байхоо.. за тэр ч яахав. нөгөө ярьж байсан сэдвээсээ хазайгаад явав.тэгээд банкнаас гараад нэг автусанд суугаад явсан чинь аз таарч суудал олдоод Мао ахын буудал дээр буучив. тэгээд халуун байсныг ч хэлхүү хатаж, халууцаж үхэхийг шахсан хүн Шангрила-н дэргэд очиж скитчин хэдэн бацааныг харж нилээн суув. найз залуутайгаа явсан болхоор Мао ахтай нэг патераа татуулчаад хэдэн дэлгүүр хэслээ. хэд алхахаар ядарч, сөхөрч уначих гээд байсан нөгөө хүн чинь дэлгүүрт оронгуутаа л хамаг ядаргаагаа мартаад, харин ч кайфтай сайхан болчихдог байнаштэ.. тэгснээ дэргүүрээс гарангуутаа л хамаг биеэ даахгүй болж энэ тэр. хүн чинь дуртайд хүчтэй байдийм байна гэсэн. хэ хэ. өнөөдрийн халуун өдрийг аль болох энд тэнд орж явах зорилготой л өнгөрөөлөө.дэлгүүр хоршоо хэссэн шигээ. явж явж харих замдаа нэг хөөрхөн номын дэлгүүр олж ороод ганц нэг ном авлаа. энд нээрээ үнэн хэрэгтэй ном мангар хямдхан байхиймаа.аа тэгснээ тэнд нэг хятад бандитай танилцдийм байна.жоохон ярьчих санаатай оролдсон чинь бас гайгүй ойлголцоод байналээ.тэр уг нь лаг ярих гээл найз болёих гээл байх шиг байгаан.даанч тэрний нэр байтугай царай нь ч одоо үлдээгүй бололтой..бас оюутай гэнээ.бид " харваас хятад биш болхооргадных гэж мэдсэн бололтой. байн байн ном бариж хүрч ирээл.. хаанаас ирсэн бэ гээл.. энэ хятдууд яг монголчууд шиг шүү.гадныхныг хархаараа хөл гараа хугалчих шахаал байдаг....
ингэж, тэгж нэг салгалсан амьтад буугаад гэртээ орхоосоо өмнө хоол идлээ тэгсэн нөгөө ядаргаа маань дахиал алга болчдийм байна. ингээд сая суугаад бодохнээ би гэж хүн уух идэх, унтах хэвтэх гээд хэрэгтэй хэрэггүй юманд толгойгоо ажлуулахаас өөр юмгүй болсон шиг байнөө. тэгээд ажиллаж байгаа юм нь л: за өглөө хичээлдээ явхаас өмнө юу идхүү, өдөр тараад юу идхүү, орой юу идхүү...... ингэсээр байтал цаг хугацаа гээч маань намайг хүлээхгүй сүнгэнээд өнгөрөх нь байна. хэрэгтэй, хэрэггүй юм аягүй их бодож толгойгоо ажлуулаад байхаас хэдэн ханзаа яаж цээжилхүү ч гэдиймүү аятайхан юм сайн бодохгүй бол энэ толгой маань логой болх шинжтэй дэг ээ. одооноос арай өөр юманд илүү санаа тавьнаа. ингэж ная боддог ч монголын хууль 3 хоног гээч л болчоод байдиймаа. хууль гэснээс энэ хятдын хууль журам нь гэж аймар хатуу, хүмүүс нь ч сайн мөрддөг юм шиг байгаан. замын хөдөлгөөнөөс бусдыг нь гэхгүйюү. миний хувьд өөртөө гаргадаг шийдвэрээ эдний хууль шиг л болгомоор байгаам даа. за за элдэв бусын, эмх цэгцгүй баахан юм бичсээр байтал бараг л шөнө болсон бололтой. жоохон кино харж байгаад унтий даа..

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 comments: