RSS

үнэнч бус байдалын тухай



саяхаан, хэнээс ч билээдээ эмэгтэй хүний гоо сайханаас худал хуурмаг байдал үүсдэг гэж сонсож байсан юм. энэ тэхдээ яг голыг нь олоод хэлцэн мэргэж, цэцэн үг биш байх гэж би итгээд байдаг юм. бие биенээ хуурна гэдэг нь цэвэр тухайн хүний ухамсраас л шалтгаалдаг байх. ер нь үнэн ч бус байдал гэдэг чинь юу юм бэ? минийхээр бол их л муухай юм шиг санагддаг юм. яг үнэнэдээ бол би иймэрхүү бие биенээ бие, сэтгэлийн хувьд хуурах гэдэг зүйлийг аль болох хийхгүй, түүнээс хол байхийг хичээдэг хүн. хүн хүнээ ялангуяа хайртай хүнээ хуурна гэдэг нь өөрийгөө хуурч байгаатай ямарч ялгаагүй зүйл юм шигээ. бас муу зүйлийг араасаа дагуулдаг гэж боддийн. миний эргэн тойрны найз нөхөд, хамаатай садан гээд бие биенээ хуурч амьдралаа үрэн таран хийж байсан хүмүүсийг би зөндөө л мэднэ. ялангуяа найз охидууд маань.. жишээ нь миний нэг найз өөрөө найз зөлуутай мөртлөө 7 хоногт 4- н өөр залуучуудтай унтаж, нөгөө найзыгаа хуурчихдаг гэжийгаа. тэгээд хамгийн сонин нь дараа нь юу ч болоогүй юм шиг л найз залуутайгаа тэврэлдээд явж байдаг. бас нэг охин найз залуугыхаа багых нь найзтай явалддаг гэжийгаа, бас нэг байна. тэр болхоор америка-д байдаг болхоор магадгүй хамаагүй эрх чөлөөтэй байдаг байх. тэр охин болхоор найз залуугыхаа ахтай нь, найзтай нь, хамаатайнтай нь хүртэл унтацан гэжигаа. энэ хүмүүс нь харин айхтар мэргэшчихсэн нөхөд лдөө. таарвал хол байгаарай гэж зарим нэгэндээ захих юмсан. тухайн үедээ тэдний яриаг зүгээр л сонсоод яадийн гай штэ энэ тэр гэж ярилцдаг байсан чинь сүүлдээ өөрөө найзтай болоод ирсэн чинь бүүр эсрэгээр нь боддог болчдийм байна. харин ч тэднийг буруу шаагаад, бүүр найз байхаа ч болиж эхлэв. тэгээд сүүлд нь тэднийг сонссон чинь сайн нэртэй, аятайхан явж байгаа нэг ч хүн алга болсон байв. энэнээс гадна манай гэр бүлд хүртэл энэ хуурмаг байдаг гарсан юм. бас л араасаа муу үр дагавар чирсэн юм. би бас хэдэн найзаасаа сонсч байсан юм. тэд эрчүүд л дээ. тэгээд эмэгтэй хүн хажууд байгаад байхаар өөрийгөө барьж дийлдэггүй ийн ч гэх шиг. энэ чинь юу гэсэн үг вэ? хүн гэдэг амьтан чинь адгууснаас ялгагдах ганц зүйл чинь ухамсар биздээ.?. хүний тархинд өөрийгөө удирдаад авааад явах чадвар гээч юм байдийм байгааздээ? тэхэд бас иймэрхүү мал, адгуус шиг юм ярьж л суудаг энэ эрчүүд их сонин шүү гэж боджийсон удаатай. би ер нь миний амьдралд л ийм зүйл битгий тохиолдоосой гэж их хүсдэг,амьдрал маань ч иймэрхүү хогийн юмнаас хол байна байх гэж итгэдэг юм. сая нэг видео үзээд гэнэт энэ талаар бодсон юм лдаа. анх сонсоод л энэ дуу их таалагдаад байсан юм. дараа нь үгийг нь сонсохнээ үнэн лаг утгатай наасан. энэ видео дээр нэг эмэгтэй хайртай залуутайгаа байжийтал гэнэт өөр нэг тасарцан залуу гараад ирдэг байхгүюу. тэр тасарцан залуу нь уулзий энэ тэр гэсэн болтой нэг бичиг өгчдийн. ингээл нөгөө завхарсан амьдрал эхлэхэнэ дээ гэж боджийтол нөгөө эмэгтэй маань тасарцан залуутайгаа уулзах гээд явж байх замдаа аягүй олон юм бодсоноо ер нь болие, хаыйртай хүнээ хуураад яахав гэж бодснуу яасан болиод эргээд өөрийхөө найз залуу дээрээ хүрээд ирдийн. гоё шүү..
хэрвээ танд ийм зүйл тохиолдох гээд байвал таны хүн сайн, муу, сайхан муухай байх нь огт хамаагүй зөвхөн түүгээр битгий тоглоорой, түүний үхсэн хүн шиг 2-ийн хооронд зовлонд битгий унагаагаарай гэж хэлмээр байнаа. муу, муухай, эсвэл сайхан ч гэсэн хуурмаар байвал эхлээд салчих. тэгээд өөр хүнтэй учирсан нь хамаагүй хүнлэг юм болох байх шүү.. ингээд дээр ярьсан нөгөө гоё видеогоо тавьлаа. хэн нэгнийг хуурахаар явах гэж байгаа амьтан хүн байвал энийг үзээд буцаарай гэе. /энэ дууны арай жоохон өөр хувилбар нь байгаа шүү.. /

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

1 comments:

Xarandaa

Cham shig iim jinhene mongol ohidooroo baharhaj baina. Chinii naiz chini aztai yumaa :)