RSS

бүтээмжтэй байя

ойрд үнэн гэрэл гийсэн өдөр байлаа. хагас бүтэн сайнд хамаг чадлаараа унтаж амардаг байсан намайг /хагас сайнд/ азаар манай нэг монгол өглөө орж ирж сэрээдийм байна. тухайн үедээ үнэн лайтай айн амралтын өдрөөр унтуулчихгүй 9цагт орж ирээд байхдаа яадаг гай вэ энэ тэр гэж бодсийн. тэгээд гарч явсных нь дараа жоохон унтах гэж хөрвөөсөн чинь нойр маань суга үсрээд гарсан бололтой унтана гэж ер байдгүйдээ. тэгээд нэгэнт сэрчихсэн хүн юу хийхүү гэж жоохон гиюүрч байгаад гэнэт хэдэн 7 хоног овоолсон хувцасаа санадаад уурандаа угаагаад, хатаачдийм байна. тэгээд өдөр ангийхаа Японтой цуг дээр нэг танилцаж хоол идэж байсан хятад охиныд очиж жоохон худлаа үнэн юм ярьж хичээлээ хийлээ. ингээд амралтын эхний өдөр аятайхан л дууслаа. маргааш нь бас эрт босоод өдөржин English нухдийм байна. өдөржин хийсээр байгаад цаг хартал аль уже орой болчиж. ингээд шөнө унтлаа. тэгээд эрт боссондоо эхлээд бага зэрэг төвөгшөөх маягтай байсан хүн чинь амралтын өдрөө урьд өмнө хийж үзээгүй их ажлыг амжуулсандаа өөрөөрөө үнэн бахархав... тэгээд амралтын өдрөө зөвхөн өөртөө зориулж, амрах ёстой гэж өөртөө нам итгүүлцэн байсан чинь лаг өөрчлөгдөөд харин ч эсрэгээрээ байх нь надад их хэрэгтэй юм гэдгийг сайн ойлголоо..

ингээд өчигдөр шөнө болтол хичээл хийсэндээ эрдээд өглөө огло үсрээд босов. тэгээд үнэн урамтай гар хичээлдээ орлоо. хичээлийн болон ажлын эхний өдөр болхоор сэргэг байхгүй бол угаасаа болохгүй биздэ? хэ хэ. тэгээд хичээл энэ тэр бол зүйрлэх зүйлгүй сонирхолтой байлаадаа. нээрээ өнөөдөр хичээл дээр нэг хөөрхөн тэмцээн маягийн юм зохиодийм байна. манайхааар бол ТАТА ТУНГА маягийн. тэгээд 3хүн нэг баг болоод нэг нь тайлбарлаад нөгөө хэд нь буудаад л.. мэднэ биздэ. тэгээд ерөнхийдөө бараг л орон орноор нь хуваачихаж байгаан. би нэг монгол, нэг япон ахтай болдийм байна. өөр монгол хүн манай ангид байхгүй болхоор тэр япон ах бид нартай болсон юм. тэгээд өө лаг үзэж тараад..эхэндээ галзуу тайлбарладаг хүүхдүүдийг хараад үнэн сэтгэлээр унаад, айгаад л суугаад байлаа.. явсаар байгаад бүх групийн хүмүүс дуусаад ирлээдээ.. тэд нар хамгийн дээд тал нь 80% -тай яваад л байдаг..манайх л суугаад байлаа. ингэсээр байгаад хамгийн сүүлд гарах боллоо..дотроо бас сүүлийн тэмээний ачаа хүнд бүгдийг нь аятайхан тайлбарлачих юмсан энэ тэр гэж бодоод байна гэжийштээ.хажуугаар нь над шиг хэлтэй хүн хятдаар тайлбарлах нь юу л болдоо ч гэж бодох шиг. тэгсэн мөртлөө монголыхоо нэрийг бас унагаачихгүйг эрмэлзэх маягтай..ингээд миний ээлж гарсан чинь харин манаЙ баг 100% аваад түрүүлчдийм байна.ингэж зөндөө олон орны хүмүүсийн дунд монголыхоо нэрийг гоёоор гаргадийм байна. нээрээ манай сургуулийн дээд ангийн 10 хүрэхгүй тооны хэдхээн монгол оюутнууд байдийн. тэд нараас болоод монголын нэр хүнд үнэн муу наасан. 10 жил төгсөөд ирцэн хэдэн ГОМБОО гарууд хичээлдээ явахгүй, муу сурна, дээр нь үнэн шоучин.. багш энэ тэр гэж монголчуудыг үнэн аюах юмгүй, сүйрцэн гарууд гэж боддог байсан юм шиг байгаан.харин одооноос үлгэр жишээ 2,3 хүн ирж эх орныхоо нэрийг аварч байштэ гэхгүйюү. хэ хэ.. дээрх сэтгэл сэргээсэн сайхан зүйлс маань дууссангүй. манай өрөөний интернэт тасраад 2 хоног гадаад ертөнцөөс тасарцан байсан чинь өнөөдөр хүн нь ирж засч өглөө.. ингэж нэг гадаад дэлхийн хүмүүстэй холбогдож, худагаас гарсан мэлхий шиг л байлаа.. тэгээд форумаараа ороод блогоо унштал Идогоос мааньсэтгэгдэл ирсэн байна. баярласан гэж яаанаа..хичээл эрт тарсан болхоор форумаараа орчоод гэртээ жоохон зайны менежмэнт хэрэгжүүллээ. хичээл хийхэд ширээ маань багадаад, сандалны асуудал гарч ирээд байсан юм. ширээний маань талыг шахуу эзлээд байдаг зурагт, утас гэх мэт зүйлсийг аргыг нь олод тавьсан чинь мангар том зай гардаг гэнэ. тэгээд хэдэн монголчуудыхаа өрөөгөөр орж ганц сандал зохицууллаа штэ..бас дээрээс нь шалгалт эхэлж байгаа болхоор хичээлээ давтаад ер нь маш завгүй, үнэн бүтээмжтэй байгаад байсан чинь элдэв бусийн зүйлд далдаганаж гүйхгүй тасарцан өдөр байлаа. их ч юм бодлоо. бага ч мөнгө үрлээ.. хэ хэ.. бодлоо гэснээс ойлгосон,бодсон зүйлүүдээ жагсаагаад үзий. заримыг нь мартацан байж магадгүй шүү.манайхан бас хааяа нэг уншаад миний амьдрал дээрээс суралцаарай..
1. амралтын өдрийг заавал унтаж, амарч өнгөрөөх биш харин ч бүтээмжтэйгээр амарч байх хэрэгтэй юм байна..
2. шоргоолж шиг олон хятад хүнээс их зүйл сурах хэрэгтэй юм байна. үүнд : эрт босох, ажилсаг байх,юмыг голохгүй хийж өөрийхөө гарт оруулах хэрэгтэй гэх мэт
3.түрүүлж дугарсан хөхөөний ам хөлдөнө гэгчээр тэмцээний үед эхлээд үсрээд гарцан бол аргаа олохгүй яах ч байсийм билээ
4.өөрийгөө дутуу үнэлэх хэрэггүй, боломжгүй чадахгүй зүйл гэж байхгүй юм байна
5.ямарч зүйлд тэвчээр маш чухал зүйл болхыг..
6.цаг хугацаа бол миний хайр. хайраа алдахгүйн тулд өөрөө л хичээ гэж..
7.хайртай хүмүүстээ байнга хэлж чаддаггүй үгээ хааяаа ч болсон хэлж байх хэрэгтэй юм гэдгийг их сайн ойлгож, өөрөө өөртөө тунгааж бодлоо.. ийм их юм ойлгосон сайн хүүхдийг та нар шагнаарай гэсэн. хэ хэ

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

2 comments:

Anonymous

Ene bicheleg nadaa taalagdalaa.Yalanguiya ter china hunees surah zuil ih baigaa chin bid 2 iin sanal neg zuil deer negdej bn.Bi ch bas tegej boddog china hunees surah zuil ih baidag.Todorhoilj heleh yum bol hyatadiin gun uhaan unheer namaig bishruuldeg.Hyatad hunii hudulmurch zan bas namaig almairuuldag .Negent hyatad uls manai hajuunaaas nuugeed yavahgui bolhoor ene tom gurenii buurund ni naaldaad hamtdaa hugjuud devsheed yavbal bid l hojino gej bas boddog.Za enuugeer china yariagaa duusgahgui bol.Zarim neg humuust durguitseliig ni hurgechihne.Gehdee nuguu hyataduu bi bas uzen yaddag.Ene bichelegiig uzeed bi uuriin erhgui gachin bolood ter udurjinguu l hachin yavsan yum.Uuniig hyataduud uildej bgaa bolhoor hyatad hun harhaar nuguu amitad sanaand orood durgui hureed baidag bolson shuu.http://www.youtube.com/watch?v=_uN5fC-kdUQ.
Saihan bichleg bolson bn.

Мика /美香/

Ёоо, энэ ёстой аймшигтай бичлэг байна. Хөөрхий амьтдыг амьдаар нь арьсыг нь өвчдөг бүдүүн зүрхтэй юмаа.
Зүгээр нэг зоогийн газар нь л гэхэд мэлхий, загас, тахиа шувууг шууд алаад хоол хийчихдэг улсууд. Тэгэхээр ийм газрыхан нь бүүр хайрлана гээч зүйлийг мэдхээ больцон байдаг байхдаа. Нохойг амьдаар нь арьсыг нь өвчиж чадаж байгаа хүмүүс цаашлаад хүн алах нь байна шд