RSS

Түүх гуйвсан нь..,

Би энэ сэдвийг дээр үед Tsengel.com дээр тавьж байсан юм. ер нь үнэн худлыг нь миний хувьд батлаад хэлж чадахгүй ч гэсэн бусдад сонирхолтой байх болвуу гээд бичлээ.

Ньютоны толгой дээр алим ойчоогүй, Вашингтон АНУ-ын анхны Ерөнхийлөгч биш, Колумб хэзээ ч Америкт очоогүй…. Олны мэддэг түүхийн зарим үйл явдал хэзээ ч болоогүй. Ам дамжсан цуу яриа, домог зуун зуун жил, бүр мянган жилээр ч бодит үнэн гэж андуурагдан, түүхийг гуйвуулдаг аж.ингээд энэ тухай та нартай хуваалцья

Ева диваажингийн алимыг идсэн.

Алим муу нэртэй ч ашигтай. Эдем цэцэрлэгийн модноос Ева алим авч идсэн учир хүн төрөлхтөн диваажингаас хөөгдсөн гэдэг. Гэтэл үнэндээ Библид үр жимс гэснээс биш алим гэж дурьдаагүй. Тэгэхээр чангаанз эсвэл тоор ч байж магад.

Ньютоны толгой дээр алим унасан

Исаак Ньютоны толгой дээр алим ойчиж, бүх ертөнцийн таталцлын хуулийг нээхэд түлхэц өгсөн гэдэг. Анх Вольтер энэ тухай дурьджээ. Уг нь Ньютоны эгч Кэтрин Кондуит зүгээр л ингэж наргиж ярьсан гэнэ.

Микки Маусыг Уолт Дисней зурсан

Хүүхэлдэйн киноны Микки Маусыг Уолт Дисней биш Диснейн студийн №1 зураач Юб Айверкс зуржээ. Тэр маш хурдан, өдөрт 700 зураг зурдаг байсан. Миккийн тухай анхны киног ганцаараа хоёр долоо хоног зурсан гэнэ. Гэхдээ тэр алдартай болж чадсан, тэр Микки Мауст дуу оруулсан юм.

Мария Антуанетта бялуунаас болж толгойгүй болсон

1766 онд Жан Жак Руссо “25 жилийн өмнө Мария Антуанетта Францын тосгонд хүмүүс талхгүй байгааг сонсоод бялуу идэхийг санал болгосон” гэж номондоо бичжээ. Үүнийг хувьсгалчид “Ард түмэн ба хаад ноёд ийм хол хөндий” гэж жишээ татаж байв. Гэтэл тэр үед Мария 11 настай, төрөлх эх орон Австрид амьдарч байсан.

Анхны уран сайхны кино

“Галт тэргийн агуу дээрэм” бол анхны уран сайхны кино биш. Түүнийг 1903 онд авсан, 10 минут үргэлжилдэг. Гэтэл 1890 оны сүүлээр олон ийм кино бүтээгджээ. Харин 1906 оны, 100 минут үргэлжилдэг Австралийн “The Story of the Kelly Gang” кино анхны уран сайхны кино гэнэ.

Ван Гог чихээ огтолсон

Агуу зураач Ван Гог өлөн зэлмэн амьдарч, амьддаа цорын ганц зургаа зарсан билээ. Тэр найз Гогентой хэрэлдээд зүүн чихээ огтолсон гэдэг ч үнэндээ чихээ бүхэлд нь биш зөвхөн чихний гэдсээ тайрсан аж.

Америкт зуун шулмыг шатаасан

1692 онд Массачусетс мужийн Салем хотод 150 “шулам”-ыг баривчилж, 31-ийг шүүж 20-ыг цаазаар авчээ. Тэдний 6 нь эрэгтэй. Гэхдээ тэднийг түүдэг гал дээр шатаагаагүй, дүүжилсэн. Харин нэгийг нь чулуу шидэж алжээ.

Наполеон намхан учраас их амбицтай байсан

Худлаа, тэр таван фут, долоон дюйм өндөр буюу 168см байсан. Тухайн үеийн дундаж франц хүнээс өндөр гэсэн үг. Харин түүнийг бага цолтой болохоор цэргийнхэн “жижиг капрал” гэж хочилсон нь император болсон хойно ч хэвээр үлджээ.

Иоанн хаан Агуу Хартид гарын үсэг зурсан

Агуу Харти Английн хаадын эрхийг хязгаарлаж, ардчиллын эхлэлийг тавьсан. Тэр үеийн зургууд дээр Иоанн хааныг 1215 онд Виндзорын ойролцоо нугад Хартид гарын үсэг зурж байгаагаар дүрсэлжээ. Гэтэл Газаргүй хочит Иоанн бичиг үсэг мэддэггүй байсан. Тэгээд ч архивын дөрвөн Харти Дээр хэний ч гарын үсэг байхгүй, зөвхөн тамга дарсан байдаг.

Уолтер Роли анх тамхи, төмс дэлгэрүүлсэн

Английн түүхэнд сэр Уолтер Рейли судлаач, хүүхнүүдийн эрлэг, сайхан эр гэж үлджээ. Английн хатан хаан I Елизавета түүнд сайн байсан гэдэг. Гэхдээ тэр Америкаас төмс, тамхи авчраагүй. Анх 1585 онд Испанид төмс ургуулжээ. Улмаар Европ даяар тархаж, Ла-Маншийг гаталсан. Тамхийг Жан Никот анх 1560 онд Францад авчирсан. Түүний нэрээс уламжлан никотин гэдэг үг үүсчээ.

Магеллан анх дэлхийг тойрон аялсан

Магеллан дэлхийг тойрон аялаагүй. Үнэндээ Магеллан тал замыг туулж, харин аяллыг түүний орлогч Хуан Себастьян Элькано дуусгажээ.
Ром хот шатаж байхад Нерон баярлан хийл тоглож байв 64 онд Ром хот шатсан нь үнэн, гэхдээ хийл хөгжмийг 1600 жилийн дараа зохиосон. Тэгээд ч Нерон өөрөө Ромд байгаагүй. Тэр Мөнхийн хотоос 30 милийн зайд орших шилтгээндээ байжээ.

Ахмад Кук Австралийг нээсэн

Капитан Кук Австралийг нээгээгүй. 1770оноос өмнө Голландын Авель Тасман, Дирк Хартог, мөн Английн дээрэмчин Вильям Дампир нар энд иржээ. Ер нь тус тивийг 50000 жилийн өмнө уугуул австраличууд нээсэн гэж болно. Харин Кукийн нээсэн шинэ газарт дараа нь цагаан арьстнууд ирж суурьшжээ.

Шекспир “Гамлет”-ыг зохиосон

Уильям Шекспирийг жүжгийн агуу зохиолч гэдэг. Гэтэл тэр ихэнх жүжгийг өөрөө зохиогоогүй. Харин үлгэр домог, ардын ярианаас сэдэвлэн бүтээжээ. “Гамлет” бол эртний скандинавын домог

Америк 1776.07.04-нд тусгаар тогтносон

1776 оны 7-р сарын 4-нд Америкийг үндэслэгчид Тусгаар тогтнолын тунхагт гарын үсэг зурсан ч дайн дахин долоон жил үргэлжилж, зөвхөн 1783 оны 9-р сарын 3-нд Английн хаан III Георг Америк улсыг хүлээн зөвшөөрч, гэрээнд гарын үсэг зурав.

Эдисон цахилгаан чийдэн зохиосон

Эдисон 1093 зохион бүтээгчийн патенттай байсан. Гэхдээ тэр цахилгаан чийдэн зохиогоогүй. Эдгээр нээлтийн ихэнхийг түүний лабораторийн нэр үл мэдэгдэх ажилтнууд бүтээсэн. Тэгээд ч Эдисоныг төрөхөөс 40 жилийн өмнө Дэйви Хэмфри цахилгаан чийдэн зохиосон. Түүний чийдэн 12 цаг асдаг байв. Харин Эдисон тохирох утасны материал олсноор байнга асдаг болгосон. Энэ бол дэвшил, гэхдээ нээлт биш.

Колумб дэлхий бөөрөнхий гэдгийг нотолсон

Үнэндээ МЭӨ дөрөвдүгээр зуунаас хойш хүмүүс дэлхий хавтгай биш гэдгийг мэддэг болсон. Харин Колумб дэлхийг лийр шиг хэлбэртэй гэж үздэг байсан. Тэр хэзээ ч Америкт очиж байгаагүй, зөвхөн лийр шиг хэлбэртэй Багамын арал хүрчээ.

Ганди Энэтхэгт тусгаар тогтнол авчирсан

1885 онд Энэтхэгийн Үндэсний Конгресс байгуулагдахад тэр 16-тай байсан. Гэхдээ хэрэв тэр байгаагүй бол Энэтхэг өөр замаар буюу илүү хүчирхийллийн аргаар тусгаар тогтнох байсан байх.

Ийсус 12-р сарын 25 нд төрсөн

Зул сарын баяр 12-р сарын 25-нд болдог. Гэхдээ Библид Jesus-ийг чухам энэ өдөр төрсөн гэсэн баримт алга. Харин эллинчүүд энэ өдрийг онгон бүсгүйгээс мэндэлсэн Митрос бурхны өдөр, мөн малчны баян гэж тэмдэглэдэг байсан.

Вашингтон АНУ-ын анхны ерөнхийлөгч

АНУ-ын 43 ерөнхийлөгчийн анхных нь Жорж Вашингтон гэдэг. Тэтэл тийм биш, анхны ерөнхийлөгч нь Пейтон Рендольф. Чухам түүнийг Тивийн Конгресс ерөнхийлөгчөөр сонгожээ. Тэр юуны өмнө Английн цэргүүдээс хамгаалах Тивийн Арми байгуулж, генерал Вашингтоныг ерөнхий командлагчаар томилсон юм. Харин Вашингтон бүх ард түмний сонгуульд ялснаар Америкийн 15дахь ерөнхийлөгч болсон гэнэ....

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

7 comments:

Nuugii

Чиний бичлэгүүд улам л сайн болоод байхийн. Туршлагаасаа хуваалцаач

A.Амарсайхан

Хэ хэ. Итгэхгүй байна аа. Нотолгоо...?

Түүхийг гуйвуулдаг жишээ ч амьдрал дээр их бий л дээ. Жуков гэхэд л огт танихгүй, хэн ч үл мэдэх ахлах дэслэгч Л.И.Брежнев "Бага газар" гээчийг хэрхэн баатарлагаар хамгаалж байсан тухай дурдатгалдаа оруулах болсон байдаг шүү дээ.

Anonymous

Edgeeriin ihenhiig bi unen gej bodoj baisiishd. Hudlaa boloh nee!

Nuugii

Нээрээ манай Сүх жанжин маань Ленин багштай хэзээ ч уулзаагүй болж таарсийшд, мэдсэн биздээ. Орос ах нар бид нараар үнэн наргиж байгаан шүү

Coach Factory

kate spade outlet, ray ban sunglasses, michael kors outlet, kate spade handbags, ray ban sunglasses, louboutin shoes, oakley sunglasses, louis vuitton outlet stores, jordan shoes, coach factory outlet, longchamp handbags, polo ralph lauren outlet, louis vuitton outlet, tiffany and co, prada outlet, oakley sunglasses, coach outlet store online, true religion jeans, air max, louis vuitton handbags, chanel handbags, coach outlet, burberry outlet, oakley sunglasses cheap, air max, michael kors outlet, nike free, michael kors outlet, tory burch outlet, louboutin, michael kors outlet, louis vuitton, christian louboutin shoes, louboutin outlet, true religion outlet, coach purses, longchamp handbags, gucci outlet, michael kors outlet, burberry outlet, nike shoes, true religion jeans, prada handbags, michael kors outlet, louis vuitton outlet, longchamp outlet, polo ralph lauren outlet

Coach Factory

mont blanc, insanity workout, ugg boots, valentino shoes, ugg boots, beats by dre, moncler, baseball bats, rolex watches, ugg pas cher, new balance shoes, chi flat iron, instyler, canada goose, marc jacobs, soccer jerseys, ugg australia, soccer shoes, herve leger, canada goose outlet, celine handbags, air max, uggs outlet, ghd, canada goose, ugg, hollister clothing store, moncler outlet, mcm handbags, lululemon outlet, moncler, ferragamo shoes, canada goose, timberland boots, north face outlet, bottega veneta, birkin bag, north face jackets, iphone 6 cases, jimmy choo outlet, asics running shoes, giuseppe zanotti, wedding dresses, moncler, nfl jerseys, canada goose uk, reebok outlet, babyliss pro, p90x, canada goose jackets

Coach Factory

hollister, nike trainers, sac louis vuitton, sac burberry, barbour, sac louis vuitton, sac hermes, nike air max, converse pas cher, nike tn, ray ban pas cher, polo lacoste, hogan outlet, nike roshe, abercrombie and fitch, longchamp, ray ban sunglasses, mulberry, sac guess, vanessa bruno, nike huarache, michael kors pas cher, air force, polo ralph lauren, air max, nike free, nike roshe run, michael kors, hollister, nike blazer, nike free pas cher, nike roshe run, timberland, lululemon, longchamp, louis vuitton, michael kors, hollister, ralph lauren, vans shoes, vans pas cher, louboutin, abercrombie and fitch, sac longchamp, new balance pas cher, mac cosmetics, north face, louis vuitton uk, oakley pas cher, north face