RSS

Хятадын сүүдрийн урлаг

Бидний мэдэх өдөр тутам үздэг кино гээч залуу урлаг 100 гаруйхан жилийн түүхтэй гэдгийг хүн бүр мэдэх байх. Тэгвэл хаа байсан 2000 жилийн өмнөөс манай урд хөршид кинотой нилээд дөхөж очихуйц урлаг үүсэн, өнөөг хүрсэн гэдгийг та мэдэх үү? Миний хувьд өчигдөр л зурагт үзэж байгаад энэ талаар мэдэж авлаа. 2000 жилийн түүхтэй Бээжингийн сүүдрийн театр нь одоог хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Тэдний үзүүлбэр нь маш богино хэмжээтэй байдаг хэдий ч үнэхээр сонирхолтой. Энэ урлаг нь өвөрмөц шийдлээрээ гайхагдаж сүүлийн жилүүдэд бусад орнуудад улам хурдацтайгаар хөгжиж байгаа бололтой. Блогийнхоо зочидод зориулж YouTube-с хайж олсон нэгэн бичлэгийг орууллаа(Оскарын шагнал гардуулах ёслолын үеээр тоглож байсан бичлэг)...



Сүүдрийн урлагыг ашиглан хийсэн нэгэн реклам...



Амьтадаа хамгаалцгаая...

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

2 comments:

Nuugii

Миний блогийн линкийг оруулсанд чинь баярлалаа. Нээрээ чи өөрийнхөө бүх бичлэгүүдийг архив маягаар оруулчихаач, тэгвэл уншихад илүү амар болийшд

Unknown

Харин сүүлийнхийг бол мэдэх юм байна шүү. Лааны гэрэлд янз бүрийн дүрс зохиох гээд оролддог байж билээ.