RSS

Японы их сургуулийн шалгалтанд хэрхэн бэлдэх вэ?

Коосэн гэгдэх техникийн сургуулиас Японы их сургуульд дэвшин ороход хэрэг болох ойр зуурын мэдээллийг хvргэхийг зорив. Тийм ийм гэсэн дvрэм, зарчим байхгvй тул зєвхєн хvнээс сонссон болон єєрийн vзсэн дээрээ тулгуурлан бичив.
Энд байгаа мэдээллvvд гол тєлєв компютерийн чиглэлийнх байж болохыг анхаарна уу! За ингээд дараах дарааллаар явах гээд vзье.


1.Монбvшогийн шалгалтын тухай Энэ шалгалт нь коосэнээс их сургуульд дэвшин суралцахдаа Японий засгийн газраас тэтгэлэг vргэлжлvvлэн авах эсэхийг шийднэ. Жил жилийн дvнг харахад ойролцоогоор тухайн жилийн оюутнууд дундаас 20-30 орчим нь тэнцдэг бололтой. Энэ шалгалтанд тэнцвэл дараагийн, их сургуульд орох шалгалтанд чинь нэлээн чухал нєлєє vзvvлж болох тул хичээхийг зєвлєе. Учир нь олонхи их сургууль Монбvшогийн оюутныг авахдаа дуртай байдаг. (Албан ёсны мэдээлэл байхгvй ч гадаад дотоодын олон оюутан vvнийг хулээн зєвшєєрдєг) Гэвч Монбvшогийн оюутан гэлгуй унагаадаг их сургууль байдаг. За ингээд, энэ шалгалтанд юу юу хэрэгтэй байдаг, юуг анхаарвал зохилтойг бичихийг оролдъё.

Мэдээж юуны тvрvvн єєрийгєє аятайхан танилцуулаад яагаад их сургуульд орох гэж байгаагаа зєв сайхан ойлгуулах
Энэ хэсэг бол шалгалт єгєхийн ємнє сургуулиар тань дамжуулан ирэх application дээр бичигдсэн байх тул удирдагч багштайгаа, гадаад оюутан хариуцсан хvмvvстэйгээ зєвлєєд бичнэ vv. Багшийн тодорхойлолт чухал нєлєє vзvvлдэг тул сайн тодорхойлолт бичvvлж авахыг хичээгээрэй.
Харин єнєєг хvртэл улсын их сургууль зєвхєн нэгийг бичих эрхтэй байсан бол 2002 оноос эхлээд 2ыг бичих эрхтэй болсон тул зарим нэг хэцvv гэгдэх их сургууль бичээд тvvндээ орохыг зорих нь зvгээр байж магад. Нэр хvндтэй томоохон сургуульд шалгалт єгсєн олонхи хvvхэд Монбvшод тэнцсэн байдаг нь тохиолдол биш ч байж мэднэ.
Шооронбvн (жижиг хэмжээний онолын єгvvлэл) бичиж сурах
Монбvшогийн шалгалтанд ойролцоогоор 40минутанд жижиг хэмжээний онолын єгvvлэл бичvvлдэг. Сэдэв нь жил жил тєстэй бололтой. Ерєнхий санааг нь бичвэл:
1998-99 онуудад. Байгаль орчинг хамгаалахад technology-ийн оруулах хувь нэмэр
2000 он. Нийгмийн халамжийг сайжруулахад technology-ийн оруулах хувь нэмэр
2001 он. Улсын тань эдийн засагт єєрийн чинь сурч буй мэргэжил ямар хувь нэмэр оруулах вэ?
2002 он. Инженер хvний хувьд байгаль орчны асуудлыг хэрхэн шийдэв вэ?
Дараа дараагийн жилуудэд ямар сэдвээр ирэхийг мэдэхгvй ч эндээс харахад гол тєлєв тухайн vеийн нийгмийн асуудлыг тусгадаг байж болох талтай. Yvний нэг жишээ нь 90ээд оны сvvлчээр Kyoto conference-той холбоотой, байгаль хамгаалах асуудал єндрєєр тавигдаж байсан уед энэ асуудлыг тойрсон сэдэв хэдэн жил дараалан ирсэн явдал болно.
Энэ шалгалтанд бэлдэхийн тулд сонин сэтгvvл болон холбогдох материал уншиж мэдлэгээ дээшлvvлэх, 40минутанд багтаж єєрийн хэлэх гэсэн санаагаа илэрхийлж сурах нь чухал юм. Урьд жилvvдийн шалгалтын материалыг vзэж танилцаад, ємнєх жилvvдийн оюутнуудын туршлагыг мартаагvй байгаа дээр нь асууж шалгааж авахад илvvдэхгvй болов уу.
Ярилцлага
Энд єєр бусад орны оюутнуудтай 3-4 vvлээ орно. Яагаад их сургуульд орох гэж байгаа шалтгаанаа болон, шооронбvн дээрээ бичсэн санаагаа энэ л шалгалтан дээр єєрийн биеэр тайлбарлах шаанс гарна. Хэд хэдэн тэнцсэн оюутны яриагаар бол ярилцлаган дээрээ л хамаг кока оноогоо авдаг гэнэ. Хамгийн гол нь шалгалт авч байгаа багш нарыгаа инээлгэх буюу тэдний сэтгэлд vлдэхvйц юм хэлбэл тэнцэх магадлал их бололтой.
Эцэст нь хэлэхэд коосэнгийн дvн, хичээлийн ирц маш чухал нєлєєтэй болохыг анхаарна уу? 1998онд долоо хоногоор хичээл тасалсан нэгэн гадаад оюутан харамсалтайгаар унаж байсан гэдэг. Дvнгийн тухайд гэвэл сургууль бvрийн дvгнэх систэм єєр тул, тухайн сургуульдаа ангийн No.1 байхаа байг гэхэд эхний 5, 10, 15(?)-т элбэг багтаж байх нь чухал. Зарим нэг коосэн 80аас дээшээ оноог A vнэлгээнд тооцдог бєгєєд сурлагаын баталгаагаа vvгээрээ л баталгаажуулдаг байв. Єєрєєр хэлбэл нэг хичээл дээр 100, нєгє хичээл дээр 79 авлаа ч гэсэн, тус бvр дээр нь 80 авсан хvнээс доогуур дvнтэй харагдах болно. Мэдээж анги доторхи дvнгийн жагсаалтанд эхний хvн дундаж оноо их тул дээгvvр байх нь тодорхой юм. Иймээс дургvй хичээлээ ч гэсэн сайн хийж ОНЦ vнэлгээ болгох, 1 оноо ч гэсэн ахиу авч дундаж оноогоо ахиулах хэрэгтэй бизээ.


2.Их сургуулиа хэрхэн хайх вэ? Ямар мэргэжилээр цаашид сурах сонирхолтойгоосоо хамааруулж сайн багш, их сургууль хайх нь нэг арга болно. Мэдээж энэ талаар хамгийн тvрvvн мэдээлэл єгєх хvн бол зєвлєх багш чинь, ємнє жилийн сэнпай чинь байх бизээ. Хэрэв цаашид мастерт сурах сонирхолтой байгаа бол мэргэжил харж сургууль сонгох нь нэлээн чухал байж болох талтай. Учир нь нэлээн сургуулийн хувьд баклавар авсан сургуульдаа vргэлжлvvлэн мастерт сурахад амархан байдаг гэлцдэг. Гэхдээ баклавар авах тєдийд нарийн мэргэжил рvv гvнзгий орохгуй тул цаашид мастерт орохгуй хvн бол мэргэжил сонгох нь тийм ч чухал асуудал биш байж болох талтай. (Гэхдээ Монбvшогийн шалгалтанд орохдоо энэ талаар бэлдэх тул бодолцсон нь дээр юм.)
Их сургуулиа сонгохдоо, сургуулийн байршил, оюутны дотуур байр байдаг эсэх, мєн тухайн сургуулийн байрлаж байгаа хотын ерєнхий амьжиргааны байдлыг ч гэсэн тандаад авахад гэмгуй. Элсэн орсон хойноо ємнєх сургуульдаа vзсэн хичээлээ хэр зэрэг тооцуулж чадах эсэхээ ч асууж мэдэхэд илvvдэхгvй. Тэр сургуульд сурдаг гадаад дотоод оюутан болон, сургуулийн танилцуулга, homepage зэрэг нь таны хэрэгтэй мэдээллийг бvгдийг нь биш юмаа гэхэд, нэг хэсгийг нь єгнє гэдгийг санаарай.
Эцэст нь энд та мэргэжилээ сольж шалгалт єгєх боломж бас байдгийг санаарай. Тэр тохиолдолд сургуулиудаасаа хамаараад факультетээ сольж болдог болдоггvй нєхцєл байдгийг санаад, энэ тухай магадлахад илvудэхгуй.
Мэргэжилээс гадна сургуулийн орон нутгийн байршил, элсэх шалгалт нь амархан зэрэг олон янзийн шалтгаан байж болно. Хэрэв элсэн ороход амархан гэдэг шалтгаанаар хайж байгаа бол дараах бvлэг танд жаахан ч гэсэн тус болж магад.


3.Их сургуулийн шалгалтын тухай Их сургуульд орох шалгалт ерєнхийдєє 2 тєрєл байна.

сvйсэн (коосэнгийн дүнгээрээ багшийн тодорхойлолтоор орох)
жюкэн (шалгалт єгч орох)
Хамгийн амар арга бол сvйсэн болно. Сvйсэнээр орвол жукэн бэнкёо (шалгалтанд бэлдэх хичээл) хийхгvй амар бєгєєд хариу нь эрт гардаг тул зуны амралтаар чєлєєтэй байх бололцоотой. Сvйсэнээр хамгийн их олон оюутан авдаг сургууль бол Toyohashi gijutsu daigaku, Nagaoka gijutsu daigaku, Kyushu kougyo daigaku бєгєєд жилд авах оюутны тоо нь 50-150 хvрдэг. Сvйсэн гэх боловч сургуулиасаа хамаараа заримдаа ам шалгалт авах тохиолдол ч бий, зєвхєн дvнгээр нь авах эсэхээ шийддэг тохиолдол ч бий. Магадлахад илvvдэхгvй бизээ.
Харин ихэнх нэр хvндтэй сургуулиуд шалгалт авах журмаар оюутан шалгаруулж авдаг. Мэдээж жюкэнээр элсэх амаргvй ч хичээл хийвэл хэнбугай ч гэсэн тэнцэнэ. Олон сургуулийн шалгалтанд математик, англи хэл байдаг. Харин физик, химийн шалгалт заримдаа мэргэжилээсээ хамааран байдаг болон байхгvй байх нь бий. Кёото, Кобэгийн их сургууль зэрэг зарим сургууль мэргэжилийн шалгалт авдаг. Жишээ нь Кобэгийн мэдээлэл зvйн ангид єнєєх шооронбvн гээч гайхал мэргэжилийн шалгалтын нэг асуулт болон ирдэг.
Бичгийн болон мэргэжилийн шалгалтын дараагаар ам шалгалт байна. Энд мєн л яагаад єєрийнхєє сургуульд орох гэж байгаа, єєр сургуульд шалгалт єгсєн эсэх, сургалтын тєлбєр, стипэнд авдаг эсэх гээд эдийн засгийн байдал зэргийг асууна. Мєн бичгийн шалгалтын тухай асуугаад бодож чадаагvй бодлогоо одоо энд бод гэж хэлж ч мэднэ. Харин энд нэг санахад илvvдэхгvй зvйл бол, Монбvшод тэнцсэн бол тэрийгээ хэлэх хэрэгтэй. Эс бєгєєс мэдэхгvй унагаах тохиолдол байдгийг анхаарна уу!


4.Шалгалтанд юу анхаарвал зохих вэ? Ямар ч сургуульд єгсєн математик маш их vvрэг гvйцэтгэнэ. Мэдээж бас англи хэл!
Урьд жилvvдийн шалгалтын материалыг олж єєрєє бодож vзэх, мэдэхгvй сэдвээ эртхэн сурч судалж авах нь зvйтэй бизээ. Сургуулиудын application-г авахдаа ємнє жилvvдийн бодлогыг асуугаад vзэхэд зvгээр. Тоокоодай зэрэг сургууль бол хамт дугтуйнд хийгээд явуулчихдаг.
Монбvшод тэнцсэн бол тэрийгээ ямар нэг аргаар ярилцлага дээрээ vгийн дунд ч болов хавчуулаад дуулгах
Эцэст нь хэлэхэд єєртєє итгэлтэй, тайван шалгалтаа єгєх хэрэгтэй

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

1 comments:

Anonymous

Sain bnauu zovlogoo chini ih taalagdlaa. neg zuil todruulj asuuh gesen yum. mongold avdag Japanii zasgiin gazriin teteglegt shalgaltand sudlaach oyuutanaar tentseh bolomj her baidag ve 1 jild heden oyuutan avdag bol /baigaliin uhaanii chigleleer/? Mon hervee odoonoos beldej ehelvel tentseh bolomj baigaa yu?