RSS

Монгол Wikipedia-г хамтдаа хөгжүүлье

Wikipedia бол энгийн, хар үгээд тайлбарлавал дурийн хүн өөрт байгаа мэдээллээ оруулж, үргэлж шинэчлэгдэж, үргэлж баяжигдаж байдаг хүнд хэрэгтэй, хэрэггүй бүхийл мэдээлэл байх Wiki нэвтэрхий толь гээд хэлэхэд буруудахгүй байх. Нэг ёсондоо open-source маягийн юмуудаа. Дэлхийн өнцөг булан бүрт өөр өөрийн орны Wikipedia-г хөгжүүлэн улам боловсронгуй болсоор байна.
Монголд ч гэсэн Wikipedia Монгол гэсэн нэвтэрхий толь байдаг.Энэ нь 2004 оноос хойш ажилласан боловч энэ тухай Монголчууд маань мэддэггүй учраас уу (Зарим хүмүүс английг нь л мэднэ гэдэг), эсвэл залхуурах маягтайдаа ч тэр үү шинэчилж, авч явж байгаа хүмүүсийн тоо маш бага байсаар байна.
Би өнөөдөр Монгол Википедиа дээрх мэдээлэл хэтэрхий бага байна, хагналттай мэдлээлэлгүй гэж хэлэх гэсэн юм биш харин ч өдийг хүртэл өөрийн хүч оюунаа зараад явж байгаа хүмүүстээ талархаад харин хүсүүстээ хандаад Монгол орныхоо тухай тайлбаруудаг орууулж, энэ оюуны агуа үйлсэд өөрийн хувь нэмрээ хамндилаж жинхэнэ нэвтэрхий толь гэдэг утгаар нь хамтдаа хөгжүүлье. Ингэснээр бид хамтдаа илүү их амжилт авчирна гэж бодох юм. Монголын нэг сайхан үг байдаг даа. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэж.. Тэгээд ч танд Монголынхоо тухай ямар нэгэн зүйл хайхад ямар ч хүндрэл гарахгүй хичнээн сайхан бэ? Бид үргэлж л Монголын тухай гадны сайтаас хайж түүнийгээ орчуулж авдаг. Гэтэл хүн болгон гадаад хэлтэй байхгүй. Зарим нэг хүмүүс маань бүх зүйлийн чихнийхээ хажуугаар гаргаад явуулж байна. Тэгвэл бид Монгол хүүхэд залуусынхаа ирээдүйн хөгжил, хүмүүжилд оюуны хувь нэмрээ өөрийн чадах чинээгээрээ оруулж байвал хойч үе маань бидэнд талархах байхдаа..
Вики Монголын хаяг нь http://mn.wikipedia.org

(зураг дээр дарж томруулж харна уу)

Миний танилцуулж байгаа мэдээлэл хэтэрхий бага санагдах учир Вики Монголд дурьдсан танилцуулгыг орууллаа.
Википедиа нь викигаар бүтээгдсэн Интернет дэх нэвтэрхий толь юм. Энэ нь хэн ч агуулгыг нь арвижуулж, шинэчлэж болно гэсэн үг. Олон хэлэээр бичигдсэн Википедианууд байдаг ба үүнээс 20 гаруйд нь 15000-аас дээш өгүүллэг байдаг. Википедиа нь Нупедиа гэдэг хуучин нэвтэрхий толиноос гаралтай. 2001оны 1 сарын 15-нд үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд үүсгэгч нь Жимми Уэйлс. Википедиа нь Викимедиа орлогын бус байгуллагын нэг хэсэг нь юм. Бүх хэлний Википедиануудыг нэгтгээд 3 сая гаруй өгүүллэг байдаг. Үүнээс 1 сая гаруй нь Англи хэл Википедиад байдаг ба тэр нь анхны Википедиа байсан.Монгол хэлний Википедиа нь 2004 оны 2 сар үйл ажиллагаагаа эхлэж, одоо 574 тооны өгүүллэг байна.


* Хэн нэгнийг өөр нэгэнтэй танилцуулах, эсвэл хэн нэгнийг сурталчилах, шүтэн бишрэх, фансайт болгох, эсвэл хэн нэгнийг гутаах, аль нэг юмний нэг талийг барьж бичих гэсэн зорилгогүй сайт. Бас хэлэлцvvлэг, чат биш учраас юм бичих гэж байгаа хүмүүс анхааралдаа авна уу.
* Юмийг орчуулж болно, бас өөрөө бичиж болно. Гэхдээ энэ толь дээр бичсэн зүйл өөр 2-дoгч болон гуравдагч этгээд үнэ төлбөргүйгээр шууд болон шууд бус, нэр дурдахгуйгээр ашиглахийг бүрэн хүлээн зөвшөөрсөн байгаа тул өөрийнхөө бичсэн зүйлийг хамгаалах, эсвэл түүнд нь өөрчлөлт оруулсан үед уурлаж уцаарлах зэрэг нь байж боломгүй. Хамгийн товчхоноор та энд юу бичнэ, тэр цагаас эхлээд таны бичсэн зүйл нийтийн өмч болно.


Хамтдаа Монгол хэл дээрх мэдлэгийн санг арвижуулъя!

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

5 comments:

Агьнууд Х.Зоригт

Википедиагийн тухай блогтоо танилцуулж бичсэнд баярлалаа.
Миний бие монгол википедиагийн админ болсон 2 дахь "этгээд" л дээ. Саяхныг болтол хүмүүс википедиагийн хэрэгцээг төдий л анхаардаггүй, оролцоё гэж боддоггүй байсан ч сүүлийн үед өдөрт л 50, 60 өөрчлөлт орж, гайгүй системчлэгдэн цэгцэрч ирж байгаад хувьдаа их л баяртай байгаа. Мика ч гэсэн их хувь нэмэр оруулна гэж найдаж байна.

Badral

Mash zuv zuitei sanaliig suhun gargaj irsen bn aa.Imerhuu zuil odoonii shine mogoliin zaluust mash heregtei baih gej bodoj.Harin bid uuniigee olond yaaj hurdan hurteemjtei bolgoh ve gedeg asuudal garah bolov uu.Gehehdee ene olon sain blogchid baihad hurdan tarhah bailgui de.Bi ch gesen uchuuhen huvi nemeree oruulah bolno.Mika d ih bayarlaj yavdag shuu.Odoo uguluu bosood net ee asaagaad sonin haraad daraa ni tv25 medee haraad daraa ni shuud chini blogd shine saihan yu nemegdsen bn gej shalgdag bolchood bga shuu.Bayarllaa chamd

Mika

Агьнууд Х.Зоригт-д:Википедиаг хөгжүүлэх их аянд хүн бүр өөрийн үүргэвчээ аваад гарна гэдэгт би итгэж байна.
Бадрал-д: Надад маш их урам өгч сэтгэлийн сайхан үг хайрласанд талархаж байгаагаа илэрхийлье,..

Хөх маахай Л.Очирхуяг

Тиймээ, бүрэн санал нийлж байна. Би лав заавал нэг монгол агуулга оруулна гэж амлая, бас гадарладаг юм байвал үг, өгүүлбэр ч болсон нэмэх болноо.

Ким

Монгол Википедиа бсан бгаагүй ямар ч ялгаагүй.Угаас Англи,Орос хэл дээр асар их мэдээлэл бхад тийм юм хийж яах юм.Угаас Монголчууд өнөө цагт ихэнх нь 2-3 хэлтэй болж бгаа.Нөгөөтэйгүүр Засгийн газраас Англи хэлийг 2 дахъ Албан ёсны хэл болгосон болохоор бидний үр хүүхдүүд Англи хэл сурхад нь Англи Википедиа бхад л боллоо.