RSS

Овоо доо. Болоо ш тэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2007.07.10-ны өдөр болж, Үндэсний их баяр наадмын босгон дээр төрийн албан хаагчдын цалинг 30 хувь нэмэх шийдвэр гаргалаа.
Энэ нэмэгдлийг 2007 оны аравдугаар сарын 1-нээс эхлэн олгох юм. Ингэснээр төрийн албан хаагчдын дундаж цалин 211.9 мянган төгрөгт хүрнэ.
Үүнтэй холбогдуулан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг мөн өдрөөс 16 хувиар нэмж, сард 80.000 төгрөг буюу цагт 474 төгрөг 38 мөнгө болгохоор тогтлоо.
Түүнчлэн нөхөн олговрын доод хэмжээг дээр дурдсан өдрөөс эхлэн 60.000 төгрөг болгох юм.
Энэ шийдвэрт төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэх, зарим албан тушаалын цалингийн жишиг, цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох арга хэмжээ багтаж байгаа юм.

Энэ мэдээг өнөөдөр л олж харж байгаа болохоос уг нь 10 гаран хоногийн өмнө батласан юм байналээ. Би өөрөө төсвийн ажилтан биш ч гэсэн хааяаа нэг Монголчууддаа цаашлаад төсвийн ажилтаддаа цалингийг нь хангалттай тавиад өгвөл зүгээр юмсан гэж боддог юм. Жишээ нь багш нарыг аваад үзэхэд энэ Монгол орны маань ирээдүйг бэлдэж өгөх их үйлсэд өөрийгөө үл хайрлан зүтгэж байхад амьдралдаа хүрэхтэй үгүйтэй л цалин авч байгаа.
Ер нь хүн олж байгаа зүйлдээ сэтгэл ханахгүй бол амжилт гаргая гэж бодох нь битгий хэл өгч байгаа цалинд нь тааруулаж ажиллахад болно гэсэн сэтгэхүйтэй болдог штэ..
Тиймээс үнэхээр төсвийхний цалинг нэмчихвэл тэд ч сайн ажиллана.(Манайхан чинь төсвийнхнийг ажлаа хийдэггүй, хүнд сурталтай гэж яриад л байдаг. Аргагүй штэ, цалин нь ийм бага юм чинь..)
Гоё гоё, их нүдээ олсон шийдвэр гарчээ.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

2 comments:

Anonymous

markeing ans seo at the with an annexe of ultra seo specialists from spider's lattice-work house. [url=http://www.web-house.co.il]קידום אתרים[/url]

Anonymous

Exhibit Solutions Component of Every Good Online Marketing Strategy

My web page; leads for lawyers
Look at my page :: legal leads