RSS

Chinese Painting and Calligraphy in 3D

Хятадын бийрэн бичлэг/书法/, Хятад зураг /中国画/ дэлхийд үнэхээр алдартай. Хятад хүн бүр их бага хэмжээгээр бийрээр зурж чаддаг. Бүүр бага сургуульд байхаас нь л тусгай хичээл ордог юм байналээ. Би Монголд их сургуульд сурч байхдаа Япон ханз бийрээр бичихийг оролдож байсан (манай сургууль тийм хичээл оруулж байсан) ба олигтой ч сурсан юмгүй дуусгаж байсан. Тухайн үедээ нээх сонирхож үзээд байдаггүй байлаа. Харин одоо яагаад ч юм бүүр дуртай болчихоод байгаа. ( Хятадын эртний ханзыг бичихээр их гоё харагддаг юм билээ. Тэхдээ эртний ханз нь бараг тэр чигээрээ Япон ханз л гэсэн үг. Ёстой бага зэргийн ялгаатай байдаг юм байналээ.)
Дорнын соёл гэж цаанаа л аймар байх юмаа.

За би өөрийнхөө хамгийн хайртай, хичнээн ч үзээд уйддаггүй нэгэн бичлэгийг орууллаа.. Шүлэг уншиж өгсөн нь үнэхээр тасархай болгож чадсан байх...



Энэ гайхамшиг биш гэжүү???

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

2 comments:

sanakae

Глаграфийг хүмүүс их ойлгодог болоод байгаа юм шиг байгаа юм. Тэгээд ч даяарчлал хүчтэй явагдаж байхад ингэж л үндэстэнгээ ялгаж харуулах нь зүйн хэрэг. Манай монголд ноён Батбаяр тэргүүтэй нөхөдүүд үүнийг хөгжүүлэхэд ихэд хувь нэмэр оруулсан. Монголынхоо бичлэгийг сонирхоорой.
Япон ханз чинь Хятадаас гаралтай юм гэсэн. Ямар ч билээ нэг эрх мэдэлт язгууртан нь хятадад очиж сурчаад манайхны aнгли vг хэрэглэдэг шиг хэлбэрдэж байгаад улмаар энэ нь Япон бичигт шингэсэн юм гэсэн хэхэ

Мика /美香/

Японы ханз нь Хятадын эртний ханзаас үүсэлтэй. 1956 оноос Хятадууд олон нийтийг бичиг үсэгтэй болгох гэсний үүднээс өргөн хэрэглэгддэг ханзуудаа хялбарчилан одоогийн ханз үсгээ гаргасан. Тийм ч учраас японы ханз үсэг нь хятадын уламжилалт ханз үсэгтэй ижилхэн, харин одоогийн Хятад ханз үсгээс нь нилээн өөр болсон.