RSS

2007 оны 7.30-8.06 -ны сонирхолтой 10 бичлэг

2007 оны 7.30-8.06 -ны сонирхолтой 10 бичлэг

Биднийг үндсээр нь доромжилжээ . Хятадын зарм нэг толгой муутай, түүхээ мэддэггүй анти Монголчууд хийсэн бололтой нэгэн бичлэгийг үзүүлжээ. Үзээд дотор сонин болж, "уур хүрч, уураг зүрх сагсайна" гэдэг билүү? нэг тиймэрхүү л юм боллоо гэж. Манай цөөхөн хэдэн Монголчууд маань коммент дээр хариу үйлдэл хийсэн нь дээр байх гэж бодож байна шүү..

ЭМЗЭГЛЭЛ . Наадмаар морь унаж айрагдуулсан нэгэн хүү мененгиттэй болсон ба түүнд морь унуулсан төрийн дээд албан тушаалтны нэг түүнд хэрхэн хандсан тухай бичсэн байсан. Тэр хүнийг сайн, муу энэ тэр гэх гэсэнгүй. Харин тэр бяцхан хүүхдүүдийг морь малд дуртайгаар нь далимдуулан найр наадам хийсээр байхуу? Эсвэл тэдний амийг хамгаалах илүү найдвартай арга хэмжээг авхуу гэдгийг бодоосой гэсэн миний бодлыг хөндсөн нь миний хувьд маш сонирхолтой бичлэг боллоо..

Амин , Масиас, Бокасса Улсаа хувийн өмч болгосон дарангуйлагчид. Дэлхийн түүхэнд харгис хэрцгийгээрээ алдартай гурван улсын удирдагчдын тухай бичсэн байна. Өөрийн улсыг хувийн компани мэтээр үзэн, улсыг балгас болгосон түүх нэгийг бодуулах байхаа. Минийхээр бол Монгол улс маань энэ замруу яваад л байна да. Эднээс ялгаатай нь: Улсыг компани болгож буй хүмүүс нь олон, Улаан цагаан ил биш арай далд байгаа, хугацаа нь 4 жилээр байгаа юм шиг санагдав. Манай томчууп хэзээ идэж дуусаад Европруу гарах юм болдоо гэж..

Мань эр баригдчихжээ. Манай цөөхөн хэдэн Сумочид арлын Японд Монголыхоо нэрийг өндөрт өргөж яваа их аварга Давгаа маань гэмтлийн улмаас барилдахгүй гэж чөлөөлөгдчихөөд дараа нь яаж азаартсаныг уншаад ичих шиг боллоо..

Төр бол ард олны нүүр, царай. Сонгууль өгөх нас маань бль уже болчихсон ч гэлээ хэн нэгний төлөө саналаа өгч байсан удаа алгоо гэж.. 2ч сонгууль болоод авсан шиг санагдаж байна. Энэ бичлэг дээр залуучууд маань сонгуульд яаж оролцох вэ, одоогийн монголчууд маань сонгуульд ямар хойрго хандаж байна гэдгийг хөнджээ. Бид л буруу хүнээ сонгож гаргаж ирснээс үүдэн одоогийн төр зөгөс ямар тогтворгүй, хэл амтай, хүмүүсийн тэвчээрийг барсан зүйл болоод байгаа тухай үүнийг уншаад бодоцгоох биздээ..

Найзыгаа уруу татав аа! Эндээс их сонин юм олж сонслоо штэ. Найзуудын нэг нь л таргалвал бараг бүгд дагаад таргалдаг гэж судалгаа энэ тэрээр гарсан гэнэ цаад Америкт чинь. Газар зүйн байрлал энэ тэр ер хамагүй гэхийн. Аймааар ийн. Нэг нь таргалаад эхэлбэл авралгүй нь байна штээ.

Нээрээ би сүүлийн үед жин нэмэх гээд байгаан. Манай найзуудаас хэн нь таргалаад эхэлвээ?? Болиорой нөхөөөд..

Гунигбаатар. Мөнхийн аз жаргалтай хотод хотод амьдардаг Гунигбаатарын тухай бичсэн байна. Үүнийг уншахад гунигтай түүх мэт санагдсан боловч үнэхээр сонирхолтой бичсэн байна лээ. Би өөрийхөө дуртай дотор хадгалаад аягүй олон удаа уншлаа даа хөөрхий..

Second Life. Сая 7 сард TIME сэтгүүлээс хамгийн муу 5 сайтын нэгээр тодруулсан болхоор нээх онц санагдахгүй байсан чинь энэ бичлэгээс уншаад сэтгэгдэл маань өөрчлөгдөж, харин ч сонирхолтой байж магадгүй санагдлаа..

Комьпютерээ сувилалд хэвтүүлсэн нь. За эндээс блоггер уулзалтын талаар хамгийн дэлгэрэнгүй мэдээллийг олж авна гэвэл шал худлаа шүү. хэхэ

Харин ПС -ийнхээ өвчинг эмчлүүлэх гэж яаж явснаа их сонирхолтой бичжээ. Талбайн үзмэрчид барай тий юс хэлнэ дээ. Тэхдээ Конфи-н үзүүлсэн үзмэрч харин ч лаг үздэг хүн шиг байна. Нэртэй хүн доторх програмыг нь бичиж энэ тэр гээл..Аймар цоорцон айн. Надад түүний бичлэг их сонирхолтой байсан учраас нүдээ аниад хажуугаар нь өнгөрөөд явчихаж чадсангүйэ ..

ТӨГС АЗ ЖАРГАЛД ХҮРЭХ ЗАМ. За би гэдэг хүн хааяаа нэг Библи шагайдаг болоод 2 жил гаран болчихжээ. Тэгээд энд бичсэн ТӨГС АЗ ЖАРГАЛ гэж юу вэ? гэдэг асуултанд библийн үгээр хариулсан байна. Манайхан энэ талаар сонирходог бол, мэдэхийг хүсч, энэ асуултандаа хариулт олохыг хүсч явдаг хүмүүс сайн мэдээ байна шүү.. Нэг ороод уншчихад зүгээр юм шиг санагдлаа.

Үнэхээр сайхан бичсэн, маш сонирхолтой гээд зөндөө олон бичлэг байлаа. Гэвч анхнаасаа 10 гээд шийдсэн болхоор бүгдийг нь оруулж чадсангүйэ. Надруу блог холбоосоо явуулж байгаа хүмүүст их баярласан шүү.

Хэрвээ та хүсвэл надруу өөрийнхөө блог хаягыг явуулаарай..

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 comments: