RSS

2007 оны 8 сарын 20-27 -ны сонирхолтой 10 бичлэг

2007 оны 8 сарын 20-27 -ны сонирхолтой 10 бичлэг



Хойд туйлын мөс 2030 онд хайлж дууслаа!!!
За нөгөө дэлхийн дулаарлыг судлагчдын гол том асуудлуудын нэг болсон Хойд туйл маань 2070 онд бүрэн хайлж дуусна гэж байсан чинь 2030 онд болж өөрчлөгдсөн байна. Яагаад тэгсэн, ямар учир шалтгаантай талаар энд тов тодорхой үнэн сонирхолтойгоор бичсэн байна..

Broadband Wireless Technology in Mongolia
Монголын интернэт нийлүүлэгч компаниудын жагсаалт, танилцуулгыг оруулсан байсан.
ӨНгөрсөн жилийн байдлаар улс даяар 46.000 интернэт захиалагч, 20.000 гаруй интернэт хэрэглэгч, 80.000 гаруй айл өрх кабел ашиглан интернэтэд холбогдож байна гэсэн үзүүлэлт гарсан гэнэ. Монголын маань интернэт ашигладаг хүмүүс олон болж байгаа нь маш сайн хэрэг. Тэхдээ Монголын ISP нар хэтэрхий үнэтэй холбодог юм шиг санагддаг юм. Монголд өрхийн хэрэглээнд л гэхэд 150 kbps-ийг 80 доллар, 300 kbps-ийг 150 доллар гэнээ. Дээр нь НӨАТ ороогүй гэхийн.МОнгол маань ёохиорчихоогүй байгаа даа.Хамгийн бага орлоготой, хамгийн цөөхөн хүн амтай байж дэлхийн хаана ч байхгүй хамгийн үнэтэй интернэттэй байдаг... Тэгэхэд би энд ганцаараа 1100-1600 kbps-р ганцаараа холбогдоод өрхийн хэрэглээний үнийн талыг нь сард төлж байна штээ. Арай л дэндүү байна аа. Тэхдээ манайхан үнэхээр нэттэй болох сонирхолтой хүмүүс байвал энэ жагсаалт хэрэгтэй байхаа...

Тахиа болсон бvргэд
Хүн хүнээ дэмжээд өгье гэсэн сэтгэхүй манай МОнголчуудад ер нь бага даа. Тэгвэл энэ жижигхээн хэрнээ жинхэнэ юм бодуулахаар бичлэгийг дэгдээхэйгээр төлөөлүүлсэн байсан..

Бухимдаж байна, уур минь хүрч байна
Монголын маань өнөөгийн амьдрал ямар байна гэдэг талаар их тодорхой бичжээ. МИний ч гэсэн уур хүрээд л, хааяаа нэг хараачихаад д байгаа. Яг санал нийлээд байгаа болхоор бусад хүмүүс бас мэдээсэй гэж бодсоон. Нээрээ Монголд талхны үнэ бараг 500 төгрөг болсон гэж эндээс уншаад хэсэг шок-д орсон штэ..

Суутнуудын этгээд зуршлууд
Бидний сайн мэдэх Бетховен, Бенжамин Франклин,Эйнштейн гэх мэт суутнууд их сонин дадал зуршилтай байсан гэнэ. Хүн болгон өөр өөрийн гэсэн зушилтай л даа. Тэхдээ л энэ их сонирхолтой байв...

Програмист уу? Xөгжүүлэгч үү?
Манайхан програмист ажилд авна гээд л өчнөөн зар энэ тэр өгөөд л, шалгаад л байдаг. Тэгтэл ажилд авахад програмистаасаа илүү хөгжүүлэг нь хэрэгтэй байдаг юм байна. Тэгээд програмист, хөгжүүлэгч 2-ийн ялгааг тайлбарлаж өгчээ гэж...

Хайкүгийн цуглаан
Би нээрээ нэг хэсэг аягүй Хайкү сонирхдог байсан юм. Тэгээд л Сакүбүн-н багш магшаасаа асууж бариад л.. Тэр ямар утгатай вэ? гэж мэгээл. Даанч манай багш япон хүн байсан байж тэр талаар сайн мэддэггүй байсан юм шиг байналээ.Одоо бодохоор л яаг тэгж санагдаад байдаг юм. Хайкү-н талаар урьд нь сонсож байгаагүй, мэдэхгүй хүн байвал ийшээ нэг ороорой. Бас сонирхолтой санагдах байх шүү..
Тэрнээс гадна Монголын маань шүлэг, утга зохиол энэ тэрийн тухай ярилцдаг иймэрхүү цуглаан байвал тэ. Сонирхолдог, дуртай хүмүүс нь очоод, өөрийхөө бичсэн зүйлёийн талаар ярилцаж, зөвлөгөө энэ тэр авч байвал...

Анна Каренина Л.Толстой-н бичсэн үнэхээр гоё роман болох Анна Каренина-н тухай энд бичсэн байна лээ. Жинхэнэ номны танилцуулгыг эндээс уншаад аваарай.Нөгөө хэлэх гээд байгаа тосгоны залуу Облонский болвуу гэж бодож байна.

Таны таалагдсан бүсгүй хэр СЕКСИ вэ?
Мэдээж бидний амьдралын салшгүй нэг том байр суурь эзлэх зүйл бол яах аргагүй секс. Тэгвэл таны таалсан эмэгтэй энэ тал дээрээ хэр вэ гэдгийг оддын зурлагаар харуулсан байна. Үнэн худлыг нь бүү мэд. Тэхдээ л...

Fountains of Bellagio
Las Vegas-т байрлах дууны аянд тааруулж бүжиглэдэг усан оргилууруудын талаар бичсэн байсан.Мөн тэдний хэрхэн бүжиглэж байгааг гаргасан бичлэгүүд байгаа болохоор дуунуудыг нт сонсоод үзэж байхад урамтай байсан шүү..Цэгмээд гэж хэлхэд "Галт Үнэг"
(firefox) татаж аваад суулгаа. Юмаа бичиж байхад чинь өөрөө автоматаар хадгалаад явж байдаг юм...

Үнэхээр сонирхолтой бичлэгүүд аймар олон болж байнаа. Бүгдэнд нь амжилт..

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

2 comments:

Билгээ

Шилдэг 10 бичлэгтээ багтаасанд их баярлалаа.

Tsegmee

Suuliin postiig maani shildeg 10 bichlegtee bagtaasand bi ch gesen bayartai baina. Uram hairlana gedeg yutai ch zuirleshgui beleg baidag yum gesen. Chinii bichleguud ch gesen ih sonirholtoi yum baina aa. Tsaaashid sursan medsen zuilee bainga bidenteigee huvaaltsaj baigaarai.

Nadad ug ni firefox baigaa shdee, neg ih ashigladaggui l baigaa yum. Odoonoos ashiglaj ehelnee. thanks