Зарим нэг хүмүүст хэрэгтэй байж магадгүй гэж бодоод энэхүү мэдээллийг орууллаа. Надад хэрэг болоод хайсан чинь нилээд дэлгэрэнгүй мэдээлэл гарч ирсэн юм.
Хэрвээ та компаниа корпорацийн хэлбэрээр зохион байгуулахаар сонголтоо хийсэн бол удирдах зөвлөлтэй байхыг хууль эрх зүйн үүднээс шаардана. Удирдлага (өөрөөр хэлбэл,гүйцэтгэх захирал, ерөнхийлөгч) нь компаниас гарах өдөр тутмын шийдвэрт хяналт тавьдаг бол удирдах зөвлөл нь компаний ерөнхий чиг шугамыг удирдан залдаг.
Муж бүрийн хувьд удирдах зөвлөлийн хэмжээ харилцан адилгүй боловч удирдах зөвлөлийн гишүүдийн тоо нь корпорацийн хувь нийлүүлэгчдийн тооноос хэтрэх ёсгүй. Ихэнх мужид удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн нь гурваас доошгүй хүнээс бүрдсэн байдаг. Жижиг бизнесийн хувьд гүйцэтгэх захирал, ерөнхийлөгч нь удирдах зөвлөлд тайлагнана. Зарим тохиолдолд, удирдах зөвлөл тэдгээрийг албан тушаалаас нь өөрчлөх болон тэдний гаргасан шийдвэрийг хүчингүй болгож чаддаг. Гэхдээ олонхи тохиолдолд, ерөнхийлөгч эсвэл гүйцэтгэх захирал нь компаний дийлэнх хувьцааг эзэмшдэг учраас тэдгээрийн шийдвэрийг хүчингүй болгох удирдах зөвлөлийн эрх мэдлийг хязгаарладаг юм.
Том компаниуд удирдах зөвлөлийн гишүүдэд цалин олгодог бол жижиг компаниуд ихэнхдээ тус компаний төлөө ажиллах сонирхлыг тэдгээрт төрүүлэх,зөвлөл хуралдах үеэр үдийн эсвэл оройн хоолоор үнэгүй үйлчилдэг.
Удирдах зөвлөлийг байгуулахдаа "доторхи" эсвэл "гаднах" зөвлөлийн алийг сонгохоо шийдэх хэрэгтэй. Доторхи зөвлөл нь найз нөхөд, гэр бүл болон итгэлтэй хүмүүсээс бүрддэг бөгөөд ихэнх жижиг бизнес ийм хэлбэртэй байна. Гаднах зөвлөл нь бизнесээ өргөтгөхөд таньд чухал шаардлагатай мэргэжлийн хүмүүсээс бүрдэнэ. Хэрэв танай компани худалдан авах тал хайж байгаа бол зөвхөн гаднах удирдах зөвлөлөөс л олж авах ур чадвар таньд хэрэгтэй болно.
Хэрэв танайх корпораци биш бол Зөвлөхүүдийн зөвлөл байгуулж болох юм. Зөвлөхүүдийн зөвлөл нь тогтмол уулзалт хийдэггүй учраас удирдах зөвлөлийг бодвол албан бус, цаашилбал том компаниуд тэдгээрийн үйлчилгээнд цалин олгодоггүй. Үндсэндээ гүйцэтгэх захирлыг өөрчлөх эрх мэдэл зөвлөхүүдийн зөвлөлд байдаггүй бөгөөд энэ нь компанид бизнесийн зөвлөгөө өгөх зорилготойгоор байгуулагддаг юм.
Удирдах зөвлөл байгуулахад өгөх санамжууд
Одоо байгаа удирдлагад дэмжлэг үзүүлэх зөвлөл байгуулах
Танай компанид шинэ туршлага нэвтрүүлэх хүмүүсийг олох хэрэгтэй. Жишээ нь, танайх технологийн жижиг компанитай гэж бодъё. Гэтэл таньд маркетингийн талаар ямар ч мэдлэг байхгүй бол үүнийг өгч чадах хүнийг олж удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулах хэрэгтэй.
Удирдлагын хэрэгцээг дүрслэн харуулах
Танай компани урагшлан хөгжихэд ямар ур чадвар, мэдлэг шаардлагатай байгааг тодорхойлсон хүснэгт гарга. Одоогийн удирдлагын мэргэжлийн ур чадварыг жагсаан бич. Дараа нь мэргэжлийн ямар ур чадвар шаардлагатай байгааг жагсааж тийм мэргэшилтэй хүмүүсийн нэрсийн жагсаалтыг гарга.
Чадвартай хүмүүс ологчдыг ашиглах
Удирдах албанд нэр дэвшигчийг санал болгох талаар мэргэшсэн компаниуд захирал, удирдах ажилтан/гүйцэтгэх захирлуудыг олж ажиллуулах туршлагатай байдаг. Төлбөр хийх юм бол тэдгээр нь удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг таньд олж өгч болох юм. Хэрэв та энэ замыг сонгосон бол ийм эрэл хийдэг компани нь таньд үр ашгаа өгөх хүнийг сонгох үүднээс таны болон танай компаний талаар, мөн ямар ур чадвар шаардлагатай байгаа тухай сайн ойлголт авсан байх ёстой.
Хамт ажиллагсад,найз нөхдийн сүлжээг ашиглах
Таны нэг ангийнхан,бэлтгэн нийлүүлэгчид, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчид болон олон нийтийн танилуудаас сайн удирдах зөвлөл бүрдэж болох юм. Энэ хүрээнээс нэр дэвшигчдийн жагсаалтыг гаргаж дараа нь тэдгээрээс өөрт таалагддагийг бус харин танай компанид шаардлагатай ур чадвар бүхий хүмүүсийг нарийн судалж сонгох нь зүйтэй.
Зөвлөлийг удирдаж болохуйц хэмжээнд байлгах
Зөвлөлийн хэмжээ бага байх тусам үйл ажиллагаа нь илүү үр ашигтай байдаг. Корпорацийн имижийг сайжруулах үүднээс өндөр албан тушаалын хүмүүсээс зөвлөлөө бүрдүүлдэг том компанитай харьцуулахад жижиг компаний зөвлөл нь ихэнхдээ юм хийдэг зөвлөл байна. Гэхдээ танай жижиг компани нийтийн дуудлага худалдаанд орох гэж байгаа бол уг процессийг давж гарахад таньд хэрэгтэй удирдах зөвлөлийн хэмжээ том байх шаардлагатай.
Зөвлөлтэй гүйцэтгэх захирал холбоо тогтоох
Зөвлөлийн бүрэлдэхүүний байдал тодорхой болмогц гүйцэтгэх захирал тэдгээрийг хүлээн авч уулзах ёстой. Хэрэв та гүйцэтгэх захирал бол өөрийг танилцуулан, тухайн хүний нэр хэрхэн түүний анхаарлыг татсан тухай хэлж корпорацийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөх ба зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулах асуудлаар жичдээ уулзалт товлохыг хүсч байгаагаа илэрхийлнэ.
Капитал яаж өсгөх талаар мэдлэг бүхий хүмүүсийг олох
Танай компани одоогоор капиталаа нэмэгдүүлэх шаардлагагүй ч гэсэн цаашдаа ийм шаардлага гарах нь мэдээж. Санхүүгийн боловсролтой, мөнгө хэрхэн өсгөх талаар мэдлэгтэй удирдах зөвлөлийн гишүүн бол үргэлж сайн хөрөнгө болдог.
2 comments:
Удиодах зөвлөлийнхөн их том гарууд байдаг юм шиг байгаа юм аа Манайд л удирдах зөвлөлийн хурал гээд томчууд үсрээд байдгийн шд.
post дээрээ adsense оруулахдаа нэг <-- иймэрхүү хаалт байдаг байхаа тэрийг нь авахгй болохоор ингэж дөрвөлжин хар болоод байдаг юм байна лээ. IE дээр бол бүр авралгүй
nike blazer pas cher
nike shoes
carolina panthers jersey
coach outlet
michael kors outlet
kate spade handbags
ray ban sunglasses outlet
pandora jewelry
polo ralph lauren
ferragamo shoes
Post a Comment