RSS

Вино(Wine)-г өнгөөр шинжих нь


Та нар виног хэр шинжиж мэддэг вэ? Виног нилээд хэргэлдэг болсон өнөө үед энэ талаар тодорхой хэмжээнд мэдлэгтэй байхгүй бол болохгүй байх шүү. Вино мэддэг хүмүүсийн хажууд муу, сайныг нь ч ялгахгүй балайрч байж онигоо болвол онцгүй штэ тэ. Дээрээс нь бас ажил хэргийн уулзалт, хүлээн авалтанд зориулж вино сонгох хэрэг гардаг.Тэр үед амьтан хүнээс асуулж явалгүй өөрөө сайныг нь олоод авдаг болчуул аятай юу.
Удаан хадгалсан илүү амт, чанартай, илүү үнэ цэнэтэй байдаг. Ер нь виног олон янзаар шинждэг. Үнэр, өнгө, амт, хадгалалт энэ тэр гээд л.. Эдгээрээс өнгөөр шинжих нь хамгийн аятайхан арга байдаг. Дэлгүүрт орчоол амсаад, үнэрлээд байлтай нь биш. Тэгвэл өнгөөр нь яаж шинжих вэ?
1. Цагаан Вино. Хэдийгээр бид цагаан гэж ярьдаг боловч үнэндээ шаргал өнгөтэй байдаг.
Ер нь цагаан виног удаан хадгалах тусам хүрэндүү, илүү бараа өнгөтэй болж ирдэг.

Хүрэндүү өнгөтэй энэ цагаан виног нь хатаасан усан үзэмнээс гаргаж авдаг. Түүний өнгө нь хэт исэлдэж хийжсэн гэдгийг нь илэрхийлж байгаа бөгөөд биенд төдийлөн сайн биш.



Шаргал ногоон вино. Уламжлалт дессертний хэрэглээ. Нилээд исэлдэж хийжсэн байдаг учир биенд сайнгүйэ.




Алтлаг вино нь маш сайн боловсорсоныг илэрхийлдэг.





Дундаж насны вино цайвар шар өнгөтэй байдаг.





Ногоон өнгийн вино нь дөнгөж исэж эхэлж байгаа шинэхэн гэдгийг илтгэдэг




2. Ягаан вино. Энэ төрлийн вино удах тусам илүү улбар шар өнгөтэй болж ирдэг байна. Манайхан ягаан вино гэж нэг их сонсоогүй байх.

Шинэхэн, боловсроогүй вино





Сарнайн ягаан өнгөтэй вино. Ягаан виноны гол төлөөлөгч. Дундаж вино. Усан үзэмний шүүсийг гаргаж авсны дараа удаахгүйгээр исгэсэн байдаг.




Бараан өнгийн сортын усан үзэмнээс гаргаж авсан вино ийм өнгөтэй болдог. Дээрх винотой адил усан үзэмний шүүсийг гаргаж авсны дараа удаахгүйгээр исгэж хийдэг.



Бусад винотойгоо харьцуулахад харьцангуй удааж байж исгэдэг. Зарим нэг хольцыг нэмж оруулсан байдаг.




Бараан сортын усан үзэмнээс гаргаж авсан залуу вино нэг иймэрхүү зэсэн шаргал байдаг байна.




Улбар шар өнгийн энэхүү вино нь хүрэн виноны адил удаан хугацаагаар хадгалагдсны үр дүнд нилээд исэлдэж хийжсэн байдаг.




3. Улаан вино. Манайхны нилээд өргөн хэргэлдэг виноны төрөл. Энэ төрлийн вино нь удах тусмаа хүрэн улаан болж ирдэг. Харин ягаан өнгөний хольц орсон бол шинэхэн боловсроогүй байгааг нь илтгэдэг.
Улаан ягаан өнгийн вино нь исэлдэж гүйцээгүй залуу виногийн шинж юм байна.




Боловсорч буй вино.





Анарын улаан өнгөтэй вино. Энэ вино нь нилээн өргөн хэрэглэгддэг боловсорч гүйцсэн вино.




Бараан улаан өнгийн вино нь нилээд удаан хадгалагдсан боловч биенд сайн. Сайн чанарын вино




Хүр улаан вино нь маш удаан хугацаанд хадгалсан бөгөөд нилээд исэлдсэн байдаг хэдий ч хүмүүс багагүй хэргэлдэг.




  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

3 comments:

3apaa

Мэдүүштэй л юм.

Unknown

Дарснууд ногоон, цэнхэр мэт лонхонд байдаг шүү дээ. Тийм тохиолдолд задалж үзэлтэй биш, өнгийг нь яаж мэдэх вэ? Эсвэл задалж үзэж байж авах ёстой бараа юу?

Мика /美香/

Харин тэгвэл нээрээ авралгүй юм байна штээ. Онгойлгоод өнгийг нь хараатхий гэж арай хэлж болохгүй байхаа. хэхэ