RSS

2007 оны 8 сарын 27- 9 сарын 2 -ны сонирхолтой 10 бичлэг



Монголд нацизм мэндлэх гэж үү
Энд тэндхийн амьтан хүнээс сонсвол Монголд сүүлийн үед Хятадын эсрэг бүлэг баагийнууд гарч ирсэн бололтой. Тэдний энэ тэнэглэлийн талаар Бат-Үүлийн бичсэн нэгэн нийтлэл байналээ.
За тэр холбоо, бүлгийнхэн өөрсдийгөө нацист гэж намирч гүйх нь ч яахав. Хамгийн гол нь одоо ингээд бүгд Анти-Чайнис боллоо гэхэд манай Монгол шиг 3хан сая ч хүрэхгүй хүн амтай, яадаж байхад 2хон улстай хиллэдэг, үндэсний үйлдвэрлэл гээд байх юмгүй, хөршүүдийн эдийн засгийн хараанд байдаг жижиг улс маань энэ асуудлаар Хятадын засгийн газрын анхааралд өртөөд, хилээ хаалгаад хүн орж гаргахгүй болчихвол бид өөрөө өөрсдийгөө аваад явах чадвартай билүү? Манай улс эдийн засгийн хувьд навс унаж, хэцүүднэ биздэ? Тэгээд ч их гүрэн л бол их гүрэн штээ. Мань мэтийг арчаад хаячих чадал тэдэнд байгаа да. Монголынхоо бүх хүн амыг нийлүүллээ ч миний амьдарч байгаа жижиг хотын хүн амын хоёрны нэгт хүрэхгүй байнааа. Ингээд л боддоо.Үнэхээр энэ асуудал хүндрээд муу юм болвол тэр орилоод байгаа хэдэн хөдөлгөөнийхөн чинь чихэн дүлий, нүдэн балай мэдээгүй царайлаад суух байхдаа. Юуманд ер нь хэр хэмжээ гээч юм байдаг юмаа.
За за өөрийнхөө бодлыг илүүд тавьчихлаа. Дээрх үнэхээр ёонирхолтой бичсэн байналээ...

Өнгө
Дэлхий ертөнцөөр дүүрэн хар мянган өнгө байдаг. Тэхдээ бид тэднийг анзаарч, ялгаж мэдрэх нь хэр билээдээ. Миний хувьд л лав урьд өмнө өнгөний талаар ингэж тодорхой мэдээлэл авч байгаагүй шиг санагдсан...

Ядуугийн ядуугийн ядуу
Монголын ядуучууд гэгдэх нэр зүүж буй хэсэг хүмүүсийн тухай өгүүлжээ. Ер нь бол шүүмжлэлтэй хандах зүйл их байдаг ч бас гадуурхаж болохгүй байх лдаа. ХҮн бүр адилгүй, хөлөг бүр жолоогүй гэж.. Тэр Нарантуул захын зөвхөн "00"-оосоо өдөрт 7 саяыг олоод байгаа нөхөр үнэхээр амьдрая гэсэн хүмүүс орчинг нь аятайхан бүрдүүлээд өгчихөж болдоггүй л юм байхдаа.. Ер нь Монголынхоо ядуурлыг бууруулая гэвэл хүмүүсийнхээ сэтгэхүйг өөрчлөх хэрэгтэй юм болвуу гэж би боддог юм..

Wisdom words 002
Энэ бичлэгт нилээн олон мэргэн цэцэн үгсийг оруулсан байна лээ. Хааяаа ямар нэгэн зүйлийг хийж чадахгүй сөхөрч унахын даваан дээр хэн нэгний мэргэн үг аминд орох үе байдаг даа..

Брумель
Брумель гээд алдартай өндөрийн харайлтын тамирчны тухай уншаад сэтгэл минь хөдлөхдөө хамаг биений маань шар үс босоод ирснийг нуухгүй хэльеээ. Хүн тахир дутуу боллоо гээд сэтгэлээр унаж, амьрах итгэлээ алдахын оронд Брумель шиг өөрийнхөө чадах зүйлийг итгэл алдалгүй хийдэг байгаасай гэж өөрийн эрхгүй хүссэн.
Би саяхан зурагтаар нэг гүйлтийн спортын нэвтрүүлэг үзсэн юм. Урьд нь яг Брумель шиг тамирчин байсан нэг залуу осолдоод нэг хөлөө тайруулсан байсан.Тэхдээ тэр бууж өгөөгүй нэг хөлтэй, нөгөө тайруулсан хөлгүй хэсэгтээ хөл орлуулах төмөр хийгээд бусад эрүүл хүмүүстэй уралдаж байсан. Тэр түрүүлээгүйэ, тэхдээ л түүнд "би үүнийг л хийж чадна" гэсэн итгэл байсныг би мэдэрсээн..

Mongolia VS Russian
Манай Монгол чинь бахархах юм бас байдийм штээ... хэ хэ. Уран нугаралтаар бол Монгол угийн лаг л даа..

Гайхамшигт Монгол бvсгvйчvvд
Монгол бүсгүйчүүдийн маань ген их айхтар юм гэнэ. Энийг уншаад "миний ген ийм байхгүйюү" гээл гадуур гарч гүйгээд энэмуу гадаадууддаа хэлмээр санагдлаа штэ гэхгүйюү. Үнэн сонирхолтой юм. Намайг уншихэд бичсэн үсгийн фонт нь уншихад их хэцүү байсаныг сануулья. Нүд өвддөг хүсүүст бол зэрэглээ болохоор...

Ханийн ЗАХ ЗЭЭЛ
Ханийн зах зээл гэдэг нь царайлаг эмэгтэйчүүд ямар хүнийг өөрийн ханиа болгож байна, харин арай царай муутай нь ямар хүнтэй бүх амьдралаа өнгөрөөхийг хүссэн байна? гэдгээс үүдэж гарсан нэр томьёо бололтой. Эмэгтэй хүмүүс ямар сонголт хийдэг талаар их гоё юм бичсэн байна лээ..

Хүний наймаа
Монголд нэг хэсэг аймар их яригдаад байсан хүний наймааны тухай бичжээ. Тэгээд энэ асуудал дээр Монголын цагдаагийн газраас хэрхэн оролцож байна гэх мэтийг хөндсөн байна лээ. Бусдад буруугаа чихэхээсээ өмнө манай Монгол охидууд өөрсдийнхөө сэтгэхүй, хандлагаа өөрчилмөөр юм шигээ. Толгойгоо ашиглаж мөнгө олоё гэж бодохоосоо өмнө л хамгийн амарханаар яаж мөнгө олхуу гэж боддог болсон нь хэнд ч нууц биш болж дээ. Тэгээд л нэг хүн ирээд "чи тэнд очиж дуулхуу? өөрөө хүсвэл нэг унтаал мөнгө авч болно" гэхээр нь дагаад явж л байдаг. Бас л дүүрсэн хүмүүс шүү....

ITO, BPO, KPO — Ялгаж салгах нь?
Манайхан сүүлийн үед дээр дооргүй л, амтай болгон л аутсорсинг гэж ярих болсон. Зарим нь яриад байгаа зүйлсээ ялгаж салгаж ойлгож байгаа ч юмуу, үгүй ч юмуу?Бүү мэд. Тэгвэл энд Бизнэсийн үйл явцын аутсорсинг, Мэдлэгийн аутсорсинг, Мэдээллийн технологийн аутсорсингуудыг ялгаад бичцэн байлаа гэж...

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 comments: