RSS

2007 оны 9 сарын 17- 24-нийг хүртэлх сонирхолтой 10 бичлэг



2007 оны 9 сарын 17- 24-нийг хүртэлх сонирхолтой 10 бичлэг
Mika's Blog

Абэ Шинзо-1-р бүлэг - Миний уугуул чанар
7 хоног бүр завхөн миний уншдаг Монгол блогуудын бичлэг 500 хол даваад байгаа. Тэгээд энэ 7 хоногт уншсан 574 бичлэгийн хамгийн хи анхаарлыг маань татсан, бас нилээн олон цаг ангайтал уншуулсан нь Жаргалсайхан гэж блогчны Японы ерөнхий сайд асан Абэ Шинзо-ын тухай байлаа. Нилээн олон хэсэгт хуваан оруулсан тасарцан бичлэгүүд байсан..

гэмшил.....
Ээжийгээ баярлуулах нь битгий хэл үнэн сэтгэлээсээ цөөхөн хэдхэн үг гаргаж хэлж байгаагүй миний хувьд энэ үнэхээр ухаарал хайрласан бичлэг байсан. Энэ бичлэгийг уншаад өөрийн эрхгүй уйлсаан. Ээжийгээ санаад, гоё сайхан үг хэлмээр санагдсан. Бичлэгийн эзэнд их баярласан шүү..

Eejdee hairtai gej helmeer bna
Дээрх Гэмшил гэсэн бичлэгтэй нэг өдөр уншсан юм. Ээжийгээ байгаа дээр нь л сайн хайрлаж, баярлуулахгүй бол тэр хүн бидэнд ганцхан олддог гэдгийг эндээс тодоос тод сэтгэлдээ буулган авсан. Тэгээд тэр даруйдаа ээждээ хайртай гэдгээ, таныг санаж байна гэж мэссэж явуулсан. Сэтгэлийг минь нээж өгсөнд бас чамд баярлалаа.

2007.09.17-21 Хувьцааны арилжаа - Мон.Хөр.Бирж
Монголд хувьцааны зах зээл хэрхэн хөгжиж байгааг энэ бичлэгээс харж болно. Сонирхолтой тоо баримтууд тавьсан байсан. Бас бус хувьцааны тухай мэдээллүүд энд байналээ шүү. Сонирхоод үзээрэй...

Bidnii Tuuhees 10
Миний өчигдөр оруулсан "Монгол" гээд оросын найруулагчдын найруулан бүтээгсэн киноны талаар бичсэн байна лээ. Амай-н Монголын түүх гэсэн цувралууд надад их таалагддаг шүү. Амай, тэгээд үргэлжлүүлээд бичээд байгаарай

Цусан өшөө
Цусан өшөө гээд аймар ч юм шиг нэр өгсөн байгаа хэдий ч их сонирхолтой бичсэн жижигхэн өгүүллэг байсан. Уншаал шууд дайчин чанар минь илэрж гарав штэ. хэхэ

Darwin awards ” Дэлхийн хачирхалтай үхэлүүд ” 2–р хэсэг
Гүэ, энэ хүний үхлийг сонин, золгүйгээр нь бас шалгаруулж шагнал энэ тэр өгдөг байх нь байна штэ. "Darwin-ы шагнал" гэдийм байна. Уншин суутал ииих сонин үхсэн хүмүүс байлаа гэж..

Which Hard Disk is the Best to Buy?
Хард дискийг хүмүүс өөрсд өөрсдийхөөрөө л сонгон авдаг байх. Тэгвэл Санакаэ маань ямар хард дискийг, юуг нь харж авах хэрэгтэй вэ гэдгийг сааайхан тайлбарлаад бичсэн байна лээ шүү..

The Big Book of Being Rude
Хэл сурч байгаа хүн хар яриаг сайн сурах нь сайн гэж зарим хүмүүс зөвлөдөг. Тэгвэл энд "Хэрхэн яаж бүдүүлэг байх вэ" гэсэн их сонин ном оруулсан байна лээ. Татаж аваад үзтэл дотроо их аймар аймар юм заасан байна. хэ хэ. Сонирхох хүн байвал татаж аваад үзэхгүй юү...

Хамгийн муухай царайтай одууд
Америкт од гэсэн ойлголт ямар байдийг мэдэж байгааздээ? Тэгвэл од царай муутай байж болхуу? Болийштээ.. балай юм асуугаад байхийн.
За тэгвэл хамгийн царай муутай одууд хэн хэн байх нь уу,энэ бичлэгээс үзээрэй..

Сонирхолтой бичлэгүүд нэмсэн бүх блогчиддоо баярлалаа. Амжилт..

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

2 comments:

3apaa

Инкээл ажил хийлгэхгүй элдэв юм бичээ хаячдийшүү энэ бүр! Энийг л уншчаад ажилдаа орхоос...

Г.Ган-Эрдэнэ

Хэ, хэ. Надад блог чинь таалагдаж байна аа. Цаашдаа байнгын зочин чинь болох тэмүүлэлтэй. Нэг тухтай блогийг чинь "онгично оо".