RSS

2007 оны 9 сарын 24- 10 сарын 1-нийг хүртэлх сонирхолтой 10 бичлэг


2007 оны 9 сарын 24- 10 сарын 1-нийг хүртэлх сонирхолтой 10 бичлэг
Mika's Blog

Монгол Улс Хээл Хахууль Авилгалаар дэлхийн жишигтэй харьцуулахад.
Дэлхийд, хээл хахуульд идэгдэж дууссан "Акул"-ууд зөндөө байдаг. Тийм болохгүйн тулд Монголчууд маань ч гэсэн нилээн тэмцэж байгаа. Их бахархууштай юм. Гэвч Монголын маань хээл хахуулын хэмжээ дэлхийд ямар түвшинд явж байна вэ гэдгийг үнээс уншаарай.

*Мудра буюу өөрийгөө эмчлэх хамгийн үр дүнтэй арга *
Эртний Энэтхэгийн өөрөө өөрийгөө эмчлэх Мудра хэмээх аргыг заажээ. Их сонирхолтой л юм. Би бас хажуугаар нь зүгээр өнгөрч чадсангүй туршаад үзлээ..

Дурлал минь
Конфигийн бичсэн энэ хөгжилтэй, төөрүүлсэн дурлалын түүхийн эхний хэсгийг уншаад аягүй ямар сайхан хайр вэ энэ тэр гэчихсэн явж байсан юм. Тэгээд сүүлийнх нь хэсгийг уншиж дуусаад үүлэнд нь төөрснөө мэдлээ.. ккк
Дээр үед хийж байсан блогтоо дурласан түүхэнд нь би бас аягүй дуртай гэдгээ завшааныг ашиглаад хэлье гэсэн..

“Аав аа, намайг аваад яваач”
Үүнийг уншаад сэтгэл нэг л сонин болчихсон. Бас өнчин хүүхдүүдийн тухай нилээн юм бодсон шүү..

OpenOffice -н орчуулгад тусламж хүсэж байна
Опен Оффис-н орчуулга хийгдэж байгаа гэж би урьд нь өчнөөн сонссон. Тэгээд саяхан "одоо бараг дууссан байх" гэж нэг найзтайгаа ярьж байсан юм. Гэтэл энэ маань жоохон удааширсан юм байна. Учир нь орчуулга хийлцэх тууштай хүн байхгүйгээс... Боломжтой хүмүүс байвал Бадралд туслаж орчуулбал миний зүгээс ч их талархмаар байна...

Нийслэлийн автомашингүй өдөр
Манай энд бас авто машингүй өдөр болсон л доо. Гэхдээ Монгол шиг зам энэ тэр хаагаагүйэ. Хүмүүс ухамсраараа л машинаа барихгүй нэг өдөр байсан. Монголд маань харин хамаг замнуудаа хаасан сурагтай байсан. Гэхдээ энэ бичлэгийг үзсэн чинь сэтгэл тэниймээр, сайхан мэдрэмж төрсөн шүү. Монголчууд маань нэг ч гэсэн өдөр утаагүй агаараар амьсгалсан бололтой...

"MONGOL" shine kino shuud uzeheer tavilaa
"Монгол" гээд киноны талаар би урьд нь 2 ч бичлэг хийж байсан билээ.Харин энэ бичлэг дээр "Монгол" киног шууд үзэх линкийг холбож өгсөн байна. Урьд нь үзээгүй байхдаа их сонирхолтой болсон гэсэн дүгнэлтийг хийгээд байсан юм. 2 цаг арай хүрэхгүй гөлийн суусны эцэст урьд хийсэн дүгнэлт маань нилээн эргэлзээтэй болохыг мэдлээ..
Сүүлийн 15 минутын бичлэг нь их асуудалтай байсан..

Нүүрс ба цагаан цас
Өвөл болохоор л нүүрс түлдэг энэ тэр гээл гэр хорооллынхоо хэдийг муулж сурсан Улаанбаатарчууд, цаашлаад Монголчуудад маань үнэхээр хэрэгтэй бичлэг болсон гэж бодлоо. Нэг ороод уншихад илүүдэхгүй сайхан бичлэг болсон байна...

Аборт дэлхий дээр
Монголд маань аборт хийлгэдэг хүний тоо тийм их байдаг гэдгийг зүүдлээчгүй явжээ. Өдөрт хамгийн багаар, тэгснээ зөвхөн улсын эмнэлэгт нийт 300 хүн аборт хийлгэж байна гэдэг чинь цөөхөн хэдэн хүнтэй эх оронд маань ахатсан тоо биш гэжүү?
Дэлхийд энэ үзүүлэлт ямар байдгийг эндээс үзээрэй. Энэ блог дээр бас цусны 4 бүлгийн тухай их сонирхолтой мэдээлэл байсан..

xvxv
Энд ёстой хөөрхөн жоохон хүүхдийн бодол байна лээ. Тэгээд би цааш нь өөрөө үргэлжлүүлж, ургуулж бодоол.. Сүүлдээ тэрэндээ баясаад бараг 30 минут ганцаараа инээсэн байх. Ер нь энэ блогын бусад бичлэгүүд надад бас их таалагддаг юм. Их энгийн юм шиг мөртлөө өвөрмөц. Эхнээс нь бүх бичлэгүүдийг нь уншвал та өөрөө ойлгоно доо...

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

5 comments:

Б. Тэлмэн :

manaihaar zochildogt chin talarhdag shuu, urilga huleej avsan baih gej bodoj baina, tuunees gadna ene blogchidiin toim chin ih saihan bulan baina shuu, bayarlalaa

Mika

Urilga huleej avsan. Ih bayarlalaa. Unshig durtai yumnaas min salgah gej bna gej ailaashte. he he

Chamd amjilt husye. Zunduu goyo sonin saihan bicheerei.

Mika

byambaa

hi. dajgui sonirholtoi bichleguud bna shuu. zarim neg hunii blogiig today l olj harj bna sh dee. hoishid ch ingej taniltsuulna biz dee.

Mika

Баярлалаа. Цаашдаа ч энэ хэвээрээ танилцуулах болноо. Завгүй хүмүүсийн цагийг ч хэмнэх сайн талтай гэж боддог юм.

Урьд урьдны сонирхолтой блогуудыг ч гэсэн ороод үзээрэй. Мэдэхгүй блогууд зөндөө байгаа шүү..

anun

Тойм их зүгээр юм. Цаг алахгүй. Би 1 удаа артагнан-дартагнаны блогийн элдэв зургийг үзээд баахан элгээ хөшөөгөөд тэр эмоцоороо коммент биччээд дараа нь ичив.Танайхаар тухтай ирнээ.