RSS

Байгалийн тохуурхал

Free Image Hosting at www.ImageShack.us

Өнөөдөр нэг ном уншиж байгаад хэдэн сонин тоо баримттай таарлаа. Тэгээд блогчидтойгоо хуваалцья гэж бодлоо..

1. Чилийн Антофагаста гэдэг газарын жилийн хур тундасны дундаж хэмжээ нь 0.1мм байдаг гэнэ. Энэ газрыг дэлхийн хамгийн хуурай газар гэж үздэг юм байна.

2. 1986 оны 4 сарын 14 нд Бангладешт дунджаар 1кг орчим жинтэй мөндөр орсон гэнэ.

3. 1979 оны 8 сарын 14 нд Галийн Гвинийдийн эрэгт гарсан солонго 3 цаг үргэлжилжээ.

4. 1960 онд Америкийн Техас мужийн Коппери гэдэг газарт дунджаар 60 градус болтлоо халсан байна. Хэтэрхий халуун болсноос болж будаа тариа тэсэрч байсан гэнээ.

5. Бурлингтоны Миссуригийн гали тэрэгний замд хүчтэй салхи гарснаас ачаатай 6 вагон салхинд хийсэн замаасаа гарсан ба тэд 3 цагын турш 180км хийссэн гэнэ.

6. 1896 оны 3 сарын 27 нд усны хоолой дэлбэрч нэг оршин суугч 400 метр хол шидэгдсэн байна.

7. Утах мужид нэг удаа аянга буухад 500 хонь аянганд нь цохиулж үхсэн гэнэ.

8. 1892 оны 5 сарын 29 нд Алабама мужид тэнгэрээс 2000 ширхэг үхсэн могой, загасаар бороо оржээ.

9. Канадын Альбертод гольфийн бөмбөгний дайтай мөндөр орсон ба түүнд нийт 36000 нугас цохиулж үхсэн гэнэ.

Байгаль дэлхий хүмүүсээр ингэж тохуурхадаг бололтой..

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

2 comments:

А.Ганбаатар

Сайн уу Мика! Блогоор чинь тэнэж явна. Яасан гоё цэцэг навч болсон блог вэ?
---
Энэ бичлэгтэй чинь холбогдуулаад: багадаа уншиж байсан "сонирхолтой газарзүй" гэдэг номон дээр байсан санагдаж байна. Нэг газар үхрээр шуурсан (айлын сүрэг үхэр салхинд хийссэн тухай байсан санагдаж байна), бас алтан зоосоор бороо орж байсан (нэг баян нөхөр азгүйтсэн бололтой), бас мэлхийгээр бороо орж байсан гэх мэт тохиолдлууд байдаг гэнэ лээ шүү. (алтан зоосоор бороо орвол нээрээ яаанаа айн? хэ хэ)

Э. Баярсайхан

Би ч бас уншиж байсан юм байна.
Тэгэхдээ хамгийн гэснийг нь түүсэн бололтой. Монголд чөдөртэй морь хийсээд тэнгэр лүү ороод алга болсон, аймар шороон шуурга болоод эгч дүү хоёр хийсээд хэдэн зуун метрийн цаана аваачигдаад, ам, хамраар дүүрэн шороо чихсэн байсан гээд л...
Эндээс харахад бид байгалын л амьтан, бид байгалыг дийлж чадахгүй шүү гэдгийг анхааруулмаар байна :)