RSS

2007 оны 10 сарын 1- 8-нийг хүртэлх сонирхолтой 10 бичлэг


2007 оны 10 сарын 1- 8-нийг хүртэлх сонирхолтой 10 бичлэг
Mika's Blog

Биширмүү.
Би сүүлийн үед Монголынхоо гайхамшигтай хүмүүсийн түүх намтарыг уншиж, бахархан суух хоббитой болоод байгаа гэчихвэл хэлсдэхгүй байх. Тэгээд энэ бичлэгийг уншин алтан гартай агуу эмч болох Н.Гэндэнжамц гэж хүний түүхийг уншин өөрийн эрхгүй биширсэн юм.. Монголын маань түүхэнд мөн ч их юм хийсэн хүн байж дээ..

Ааваа уучлаарай
Гайхалтай нийтлэл. Нэгэн айлын амьдралыг тусган харуулах мэт боловч цаагуураа хүний мөн чанар, сэтгэлийн утасыг хөндөн харуулсан нь хамаг сэтгэлийг минь ихэд хөдөлгөлөө..

Улаанбаатар хот ба гэр хороолол ^ ^
Монгол улс маань сүүлийн үед хөгжөөд л байгаа.. Гэвч хэзээ нэг улс шиг улсын нийслэл болох юм болдоо? Гадны найз нөхөддөө бол зураг хөргийг нь бүүр ч харуулаад дэмий.. Ичээд байдаг юм гэсэн. хэ хэ
Энэ бичлэгээс Улаанбаатарыг маань бусад улсын нийслэлүүдтэй харьцуулсан зургуудыг үзээрэй..

Mongol, Mogul, Mongoloid
Миний их бодож, эмзэглэж явдаг зүйлүүдийг нэг болох дэлхий дахинаа "Mongoloid" гэж нэрлэгдэх өвчний тухай нийтлэсэн байсан. Энэ бичлэг манай шалдар, булдар, тулга тойрсон яриа ярьж суудаг "ТОМЧУУД"-д хүрээсэй гэж хүснэм. Бидэнд дэлхийд шийдэх том асуудал байгааг мэдээсэй, засаж залруулах юм хийгээсэй гэж бодох юм...
(Амай-н бичлэгийн доор коммент үлдээх гэсэн боловч болоогүй шүү. Уг нь нэмээд зөндөө юм бичсэн юм)

Д. Бодоогийн тухай бодол эргэцүүлэл
Ардын намын анхны 7-ийн нэг байсан Догсомын Бодоогийн намтар түүх болон холбоотой бүхий л мэдээллийг оруулсан байсан бөгөөд түүний дурсгалыг мөнхжүүлэх тухай санал дэвшүүлсэн байсан. Энэ бичлэгийг уншаад өөрсдийн санал сэтгэглдээ үлдээнэ бизээ...

*Top 10 Bad Things That Are Good For You*
Та өөртөө сайн байх ТОП 10 муу зүйлийг мэдье гэвэл энэ бичлэгийг заавал ороод уншаарай. Би ч уншаад их юм мэдэж авлаа гэж...

10 Free Alternatives of MS Word
Бараг хүн болгон хэрэглэж заншсан програм бол Microsoft Office Word. Тэгвэл энэ үнэтэй програмыг орлуулах нилээн хэдэн програм хангамжууд байдаг ба тэднийг онлайн, оффлайнаар нь ялган нийтлэн өгчээ..

Лекц бичилтийг сайжруулах 10 зөвлөгөө
Аливаа нэгэн лекцийг сонсч байх үед бага хэмжээний ч болов тэмдэглэл хөтлөх хэрэгтэй гэжүү??
Үнэндээ бол хэрэгтэйм байна. Тэгээд тэмдэглэх тэмдэглэхдээ нилээн хэдэн зөвлөгөөг даган бичих нь танд илүү үр дүнтэй, ойлгомжтой байх гэнэ. Манай оюутнуудад их хэрэгтэй мэдээлэл шиг санагдсаан..

Wireless халдлагыг талаар өчүүхэн хүүрнэх нь
Одоо ихэнх байгууллагууд өөрийн дотоод холбоогоо аль болох утасгүй Wireless-р шийдэхийг эрмэлзэх болсон. Гэхдээ энэ нь халдлагад өртөх хамгийн боломжтой, эрсдэлтэй байдаг гэнэ. Энэ бичлэгийг уншсанаар халдлагын тухай ойлголтууд, бас хэрхэн сэргийлэх талаарх ойлголтуудыг аягүй хөөрхөн авлаа..

Adam and Eve
Адам, Ева 2-ийн тухай зургаар үзүүлсэн нэгэн түүхийг олж уншаад, татаж унах дөхөв. Үнэн хөгжилтэй бичсэн байна лээ...

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

6 comments:

S.Erdenebat

Mongoloid gedeg chin uvchin bish shu dee bid harin ch baharhah yostoi zuil baigaam. zuun asia buyuu Hyatad japan korea geh met tsever Asia tsaraitai humuusiig niited n ingej duuddag yum. harin ter aihtar uvchn chin Mongolism baihgui yu ter erdemten ene uvchiniig tussan hun yag l azi huntei adilhan haragddag bolhoor n mongoloidism (zuun aziin syndrom) gej enduurch nerlejee ter erdemtnii umnuus zalruulga zaaval hiih yostoi. ene bol zuvhun mongolchuud bidniig doromjlood zogsohgui delhiin hamgiin udaan soyol irgenshil, tuuh, medleg buhii zuun aziig gutaaj bna gesen ug.

Mika

Erdenebat-iin helj bga zuil zov ch yg unen baidal deeree "mongoloid" bolon "mongolism" hoorond ylgaa bhgui. Hediigeer Mongolian race-iig Mongoloid gej nerledeg hedii ch erdemten John Langdon Down "Down syndrome"-iig todorhoilohdoo mongoloid torliin humuustei tostei geed mongolism gej nerlesen. Yvandaa mongolism=mongoloid bolson. Ymar ch Angli heltei hund bi Mongoloid gej helehed tuhain hun shuud l Down Syndrome-oor huleej avna.Ternees bish Mongolian race gej oilgohgui..

Bas manai Mongol ene tal deer ymar ch arga hemjee avaagui bish avsan. 1961 ond UN-d negdseniihee daraa shuud "mongoloid"-iig hereglehgui bh huseltiig gargaj bsn. Ene ch ach holbogdloo ogch erdemted, emnelegiin salbariinhanii hureend hereglehee barag bolij bga ug. Gehdee l heden arvan jiliin tursh mongoloid bolon mongolism nereer ug uvchin udaan nerlegdej yvsan uchir engiin humuusiin dund odoog hurtel mongoloid=mongolism=down syndrome gesen setgelgeetei bdg.

Wiki-ees iluu delgerengui unshij bolno shu.

Tsegmee

Mikagiin shildeg 10t dahiad neg shalgarmaar l baina. Daanch oird sonin sodon zuil tolgoid orj irehgui baigaa bolohoor uudtei yum bichij chadahgui baina. Bas hajuud ni ajil, hicheel ahui amidraliin nayan tumen problemtoi ana mana uzeltsej baigaa bolohoor blogoosoo jooohon hundii l baina. Udahgui heviin bolohoor yumaa bichnee. Minii blog chiniih deer garch irehgui baina uu ? Zaraa-aas sonsloo.

Mika

Tsegmeed: Minii blog reader deer chiniih yeruusuu buten baitugai, tal ch haragdahgui bna. ug ni yum bicheed l bh shig bhiin. Garchgiig chn unshaad tsaash ni uuruu urgeljluulj bodoj bna shte.kkk

Chi blogniihoo tohiruulgiig neg uzdee..

anun

Энд бичлэгээ олж хараад их баярлалаа, урам ордог байна шүү. Зохиогчийг нь хайж байгаа.

anun

Ёстой их урамшив. Зохиогчийг нь хайгаад байгаа.