RSS

2007 оны 10 сарын 15- 22-нийг хүртэлх сонирхолтой 10 бичлэг


2007 оны 10 сарын 15- 22-нийг хүртэлх сонирхолтой 10 бичлэг
Мика блог

Өрхийн эмнэлгийн амьдрал
Өнөөдөр Монголын маань эмнэлэгүүд, эмч нарыг муулсан л зүйлүүдийг их уншиж байснаас биш тэдний нэг өдөр хэрхэн ачаалалтай өнгөрдөгийг хэлж байсан хүнийг саная гэсэн ч орж ирэхгүй байлаа. Энэ бичлэг бол бидний төлөө цаг нараа хайрлалгүй ажилладаг алтан гартнуудын нэг өдрийг харуулсан байсан...

Монгол гэр
Бидний бахархал, түүх соёлын өв болсон монгол гэрийн тухай дэлгэрэнгүй сайхан бичсэн байсан.
Миний хувьд гадныханд орчуулга хийх үедээ байнга тайлбарлан ярьдаг байсан болохоор гэрийн талаар сайн мэддэг гэж бодож байсан юм.Тэгсэн яасан, тэр бодол маань шууд няцаагдсаан. хэ хэ.

Оюутан хүний мэдэх ёстой 10 вэб
Би ч гэсэн оюутан хүн болхоор заавал мэдэх ёстой 10 сайтын хажуугаар зүгээр өнгөрч чадсангүй...

Интернэт худалдаа
Интернэт худалдааг миний хувьд Монголд хийх нөхцал байдаг бүрдэж байна гэж ойлгодог. Бид хүн болгон ойлгож, хүлээж автал хүлээгээд суух биш түрүүлж хийгээд хүмүүст хүргэж, ойлгуулах нь чухал гэж боддог. (Амраа ахын блог дээр энэ талаар сэтгэгдэл бичсэн боловч ороогүй юм шиг байна лээ.)

“Бөн бөн”
Бөн бөн гэдэг нэр нь үнэн зохисон хөөрхөн бичлэг. Уншаад татаж унаад, дараа нь бодолд дарагдсаан. Үнэндээ би ч гэсэн "Бөн бөн" л яваад байгаам байна лээ дээ...

Хамгийн хамгийн ...
Хамгийн хачин хуулийн заалтуудыг цуглуулаад оруулсан байсан. Зарим нь ч үнэхээр гайхмаар байсан. Парламентийн танхимд үхэж болохгүй ч гэх шиг.хэхэ
Нээрээ блогмн.нэт-ийнхэн яагаад хамаг блогоо рийдрээр дутуу, эсвэл бүүр харагдахгүй болгочихсон юм бэ? Шалгаруулмаар, уншмаар байх юм. Гэвч ?р болдоггүй. Блогмн-ийн Атаман-д гомдолтой байна. Атаман уншвал хариу өгөөрэй.

ТАНИЛЦУУЛГА-ГАЛЗУУ СЭЭГСИ БИЧЛЭГ ХИЙХ САНААТАЙ
Энэ 7 хоногийн хамгийн сонин өнгө аястай бичлэг гэж тодорхойлсон. Ямар ч байсан ороод "Сээгси" танилцуулга ямар байдагийг нэг уншичихад зүгээр байх шүү. хэ хэ

Даяарчлалын эрин дэхь бөхийн спорт
Монгол бөх бол Монгол улсыг маань илтгэх нэрийг хуудсын нэг гэхэд ер хилсдэхгүй байх. Монголчууд ясны бөхчид болхоор блогчдод энэ бичлэг их таалагдах байх гэж бодож байна. Миний сонирхолыг татсан гоё бичлэг..

Нэг газраа удаан суулгүй нисээд явчихдаг шувуу шиг хүн байх юм.
Яагаад ч юм энэ блогын бичлэгүүд нь уйтгар гунигийн туйл мэт сэтгэгдэл төрүүлдэг юм. Гэхдээ надад энэ хэдхэн өгүүлбэр нь нилээн юм бодуулсан шүү..

Иранчуудаа айх хэрэггүй, Надад итгэ
Путин ахын хэлсэн хэдэн үгнээс иш татаж эхэлсэн энэ бичлэг бас л үнэн юмыг үгүйлж байсан. Би ч гэсэн урид нь таамаглаж байсан зүйлсийн тухай бичсэн байсан болхоор их сонирхолтой байлаа..

Блогмн-ийн бичлэгүүдийг цаг заваан гаргаж копи хийж явуулж байсан бүх хүмүүст баярлалаа. Ялангуяа Нямбана-д.

Блогмн-ийхэн яагаад хамаг юм хаачихсаныг ер ойлгохгүй байгаа учир талбарлаж өгөх хүн байвал их баярлах байна.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

5 comments:

meesh

Хэхэхэ миний найруулга муутай бичлэг явж байна шт.Блог эксперт микад тоогдсон доо баяртай байна.

Pearle Deppsu

Их л олон юм уншдаг байхдаа.

Мика /美香/

Хэлээд юүхэв, 7 хоногт хамгийн багадаа 500 гаран бичлэг уншиж байна..

Манайхан ч блогыг сайн бичдэг болжээ гэж.

БЭ

pee 7 honogt 500 garan genuu, yoy yag muujrah gej baina shd, bi ch ordog heden blogooroo shagaichaal garchihdagiin, unshaad baival baragdahgui neg sul taltai hehe.

xvv

Google reader neelgui hed honochihson chin 1700 bichleg gej haragdaad.. orohoos aigaad l baigaa ;) tegjiigaad tusd ni neg sar mar gargaad ordiimuu yadgiin hehe

Neeree blogmn-ii RSS yasan yasan genee? yu ni bolohgui baigaa ve?