RSS

2007 оны 10 сарын 29- 11 сарын 5-нийг хүртэлх сонирхолтой 10 бичлэг


2007 оны 10 сарын 29- 11 сарын 5-нийг хүртэлх сонирхолтой 10 бичлэг
Мика блог

Төсөв батлагдахгүй гэнэ үү
Улсын төсөв гэдэг чинь хэдэн зуун мянган хүний амьдрал цаашлаад Монголчууд бидний бүгдтэй нь хамаатай томоохон асуудал гэж би үзээд байгаа юм. Гэтэл ямар инээд хүрмээр юмнаас болоод төсөв батлагдаж амжихгүй гэнэ вэ??

Би бол бүсгүй хүн...
Үнэхээр сонин санааг гаргаж чадсан нийтлэл болсон байна лээ. Уншаад өөрийн эрхгүй Долгорыг өрөвдсөөн..

Онгоцонд уншсан сонины нийтлэлээс
Зөвхөн манай улсад ч биш дэлхий даяар санаа зовоогдож байгаа асуудал болох хувийн хэвшилийг илүүд үзэх сэтгэлгээний талаар бичсэн сайхан нийтлэл байна..

онигоо бас үлгэр эд нар
Хүний амьдралд нилээн тохиолддог ч байж болохоор нэг сонин зүйлийн тухай бичлэгийн оруулжээ.
Тэр ээжийн бичдэг захиаг өөр олон юмтай зүйрлэж бодлоо. Их сонирхолтой юм нүдэнд харагдлаа...

Микро дотор чих дэлссэн яриа
"Одооний охидууд нээрээ аймар болжээ" гэж ирээд л хөөрхий муусайн охидуудыг хэлэх хэлэхгүй үгээр л ярьдаг. Тэхдээ хэнч эрэгтэй хүүхдүүдийг айхтар, амьтан хүнтэй..... гэж ярихгүй л байна. Харин энэ бичлэгт орсон жижигхээн яриа бол үнэндээ чих дэлсээд байх биш, хүн бүхэн мэддэг ч ил гаргадаггүй яриа байгаа юм. Эрчүүд өөрсдөө анализ хийнэ биз..

Интернэтийн хичээл
Интернэт гээч зүйлтэй холбоо тогтоогоод удаагүй байгаа нөхдүүдэд их хөөрхөн хичээл болсон байна. Мэдлэгт дусал нэмэр гэдэг юм шүү..

Аймхай зангаасаа болж....
Бас нэг сайхан бичлэг. Энэ 7 хоногт уншсан 1100-аад бичлэгээс торойгоод гараад ирсэн нийтлэл юм шүү..

Солонгосын дайн ( Мэдэхэд илvvдэхгvй )
Бид ер нь Монголынхоо болон дэлхийн түүхийг хэр мэддэг билээ дээ??
Би бол тийм сайн мэдэх ч гүй. Тэгсэн надад Солонгосын дайн гэж юу байсан, ямар учир шалтгаантай гэх мэт ойлголтыг их цэгцтэй мэдүүлж өгсөн сайн бичлэг байлаа..

HAPPY HALLOWEEN
HALLOWEEN-ийн баярын учрыг ойлгодоггүй хүмүүст энд аягүй хөөрхөн тайлбарлаад өгсөн байна. Манай сургууль сая HALLOWEEN-н баяраа тэмдгэлсэн юм. Тэгэхэд бас ганц хүмүүс ямар учиртайг нь асуугаад байсан болхоор Монголчууд маань бас төдийлөн сайн мэдэхгүй болвуу гээд сонирхуулах үүднээс энэ бичлэгийг сонголоо.

onigoo
Онигоо гэж арай нэрлэж болохгүй байхаа. Яг "Ёгт нийтлэл" маягийн.ккк
Энэ бичлэгээрээ Монголын маань өнөөгийн төрх байдлыг их сайн гаргаж харуулсан байна.
Жижиг зүйлээс ямар том эмх замбараагүй юм үүсэж байгааг тодоос тод харуулсан байсан. Хөдөлгөөнүүдээ гэж...

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

2 comments:

Unknown

Пөөх, чи 1100 бичлэгийг долоо хоногт уншдаг юм уу?
Тэгвэл би зөвхөн чиний шүүж гаргасныг уншиж байхад болох юм байна л даа.

Мика /美香/

Манайхан харин аймар их блог бичдэг болжээ.. 1хэн өдөрт л гэхэд нийт бичлэгийн тоо 200 хол гарч байна.
Махийтал умшиж байна штээ. хэ хэ
Тэхдээ фаг их үрдэгийг нь үл харгалзвал гоё гоё бичлэгүүд унших ч сайхан кайфтай л даа.