RSS

2007 оны 11 сарын 12- 19-нийг хүртэлх сонирхолтой 10 бичлэг



2007 оны 11 сарын 12- 19-нийг хүртэлх сонирхолтой 10 бичлэг
Мика блог

Тэмээний боодог
Монголчуудын маань бие биенээ давах гэсэн сонин ?зэл бодол дээр тулгуурласан их юм бодогдуулахаар бичлэг хийсэн байна. Миний хувьд энэ бичлэгт дэлгэж тавьсан санаа нь их зөв хэмээн санаа нийлж, бид юун дээр илүү анхаарах ёстой вэ гэдгийг хүмүүс ойлгоосой гэж хүснэм..

Чинигис хааны үр сад
Орост саяхан гараад шуугиулаад авсан "Монгол" киноноос үүдэн өөрийн угсаагаа Чингисийн ?р удам м?н эсэхийг шалгуулах хүн нилээд гарч ирсэн бололтой

Ягчис намнах цуст дайн
Сүнс, шулмас гээд хүмүүс нээх их ярьдаг даа. Тэгвэл тэд хэзээнээс ер нь харагдахаа больсон, урьд нь тэднийг намнахдаа ямар үзэл бодолыг баримталдаг байсан гэх мэт сонирхолтой баримтуудыг эндээс олж уншаарай

эрүүл хооллох тухай бага зэрэг..
Хүн зөв хооллож байж эрүүл аж төрж, зөвт ухаалаг сэтгэдэг. Тэгвэл энд бяцхан зөвлөгөөг нийтэлсэн нь анхаарлыг минь татсан..

Э.Баярцэцэг: ”Хvрээ гоёл” цуврал загвараараа Тува Улсад болох олон улсын тэмцээн
Монголын загварын ерт?нцийн тухай мэдээллийг сүүлийн үед олж харж уншсангүй. Харин энэ ярилцлагыг уншаад Монгол дизайнераараа бахархах сэтгэл төрсөн.

Coldplay
Английн нилээд нэртэй хамтлагын б?хий л түүхийг нийтэлсэн байна. Урьд өмнө нээх анзаардаггүй байсан юм. Энэ бичлэгийг уншаад Coldplay хамтлагын Ютубэ дээр байсан хамаг видеог үзсэн. Их таалагдсан шүү.

Хятадууд лого хэрхэн өөрчилж вэ?
Хятадууд iPhone үйлдвэрлэх эрхийг авсан гэж анх удаа эндээс уншлаа. Бас "Алим"-н логог хамаагүй өөрчилж болж байгаа юм болвуу гэж гайхав. Юутай ч өөрчилсөн лого дээрээ "өлзий хээ" тавьжээ..


Introducing the book

Хуйлсан цааснаас одоогийн ном гээч зүйлд шилжих үед хүмүүс яаж хүлээж авч байсан бэ?? Тун инээдтэй бөгөөд үнэн гэмээр бичлэгийг эндээс үзээрэй. Одоогийн компьютер сайн мэдэхгүй хүмүүс ч бас нэг иймэрхүү.:-P. Удахгүй Биотехнологиос Нанотехнологид шилжихээр бид яах бол? бас таашгүйэ..

Одооны энэ хүүхдүүд үү
Хүүхдүүд гэж их сонин ертөнц байх шигээ. Хүүхдүүдийн тухай бичлэгүүдийг уншихаар дандаа өөр өөр үзэл бодол, өөр өөр сэтгэхүй. Минийхээр бол хүүхдийн хүмүүжилд өВөө, ЭМЭЭ нар их нөлөө үзүүлээд байх шиг байгаам шүү..хэхэ

Нано технологийн тухай жаахан
Монголчууд маань Нанотехнологийн талаар ойлголт их нимгэн байх шиг байгаа юм. Зарим хүүмүүсийн хувьд бол юу яриад байгааг нь ч ойлгохгүй байгаа байх. Тэгвэл энэ бичлэгт Нанотехнолог гэдгийг аягүй хөөрхөн энгийнээр, бас товчхоон тайлбарлаад өгсөн байна лээ.

Шинэ долоо хоногт тань агуу их амжилт хүсье.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 comments: