RSS

2007 оны 11 сарын 19- 26-ныг хүртэлх сонирхолтой 10 бичлэг


Энэ зургыг HAPPY TOGETHER блогноос хусчихлаа :-P. Үүнийг их сайн авсан, бас утга санаа нь ч их гоё байсан учир надад үнэхээр их таалагдаад...

2007 оны 11 сарын 19- 26-ныг хүртэлх сонирхолтой 10 бичлэг
Мика блог

1924-өөс 1939 он хүртэлх Монгол Улсын мөнгөн тэмдэгтүүд
Монгол маань хичнээн мянган мөнгөн тэмдэгт гаргаж байсан юм бүү мэдээ. Зөвхөн 1924-39 он хүртэл 15 жилийн хугацаанд гарсан тэмдэгтүүдийг үзсэн чинь бараг ихэнхийг нь ер харж байгаагүй юм байна лээ..

Саран Зэв - үргэлжлэл
Энд Саран Зэв гээд их сайхан түүхэн туужыг хэсэг хэсгээс таслан оруулж байгаа юм байна лээ. Жич: Энэхүү зохиолыг зохиолч, зураач Т.Мандир гуай бичсэн юм байна (Зохиогч нь блогчин Намуухайг энэхүү зохиолыг хаанаас авч байгаагаа хэлэхийг хүссэн байна. Мика ).Эхнээс нь авхуулаад нэг уншаад үзвэл зүгээр шүү..

Хуруугаа тасалсан эрэгтэй
Янз бүрийн шалтгааны улмаас хүн хуруугаа тасалдаг тал бий. Хэрэв иймэрхүү зүйл тохиолдвол яаж цаг алдаглгүй, зөв арга хэмжээ авахыг заасан байсан. Ном журмын дагуу хийвэл ямарч асуудалгүй эргүүлэн хуруутай болж болдог гэнэ..

Компьютер хэрэглэх соёл
Компьютерийг хэрхэн зөв хэрэглэх талаар маш сайхан зөвлөгөөнүүдийг өгсөн байна. Зарим хүмүүст үнэхээр хэрэгтэй зүйлүүдийн нэг болвуу..

Яаж сайн сурталчилгаа хийх вэ?
Шинэ жилийн уур амьсгалыг хамгийн түрүүнд мэдрүүлж өгсөн Битрикс-ийн грийтингийг хүмүүс санаж байгаа байх. Тэгвэл энэ удаа миний онцлох сэдэв бол тэдний чадварлаг залуучуудын гаргаж байгаа БРЭНД-ийг бий болгох тухай асуудал юм. Үүний нэг хэсэг болох сурталчилгааны талаарх мэдээллийг эндээс мэдээд авахад илүүдэхгүй..

Би монголдоо хөдөө сурахаар явлаа
Монголын сургалтын чанар их муу байна гэж хүн бүр л ам нийлүүлэн ярьдаг. Минийхээр бол сургалтын арга барил, сайн материалын тутмаг байдал илүү нөлөөлдөг болвуу гэж боддог. Үүнтэй холбоотой хөөрхөн саналыг энэ бичлэгт гаргасан байгаа бөгөөд санал нийлж буй хүмүүс нь дэмжинэ бизээ...

Монгол
Оросын найруулагчын найруулсан "Монгол" гээд сайхан кино байгаа даа. Манай зарим нэг хүмүүс тэр кинотой холбоотой янз бүрийн хэл ам гаргаад байгаа бололтой. Тэгвэл тэр яриа юунаас үүдэн гарах болсон шалтгаануудыг шинжлэн авч, тайлбар хийсэн байсан нь надад их таалагдсан болой..

Вэб мастеруудад
Блогчид болон вэб мастеруудад зориулсан хөөрхөн чимэглэлийг хэрхэн хийхийг зааж өгсөн байна. Дараа дахиад гоё юм оруулнаа л гэсэн байсан. Юу ч гэсэн сонирховол энд заасан зүйлүүдийг нь туршаад үзээрэй...

"Тэмдэглэл"
Монгол эх орноороо бахархах хүмүүсийн тоо өдөр ирэх тусам багасаж байгаа гэдэгийг би лав баттай хэлнэ. Тэгвэл энэ талаар бичсэн сонирхолтой сэдвийг ямарч байсан нэг гарчиглаарай...

Монгол хүний хүн чанар нь эдэлж хэрэглэж байгаа...
Монголчуудын маань хүн чанар хөлийн өсгийнөөс доогуур байна уу гэсэн хар төрсөнийг энэ бичлэгийг уншиснаар илүү мэдэж болох байх. Энд гарч байгаа баримтууд блогчинтой маань тааралдаж байсан бодитой гэдгийг хэлэх нь зүйтэй байх..

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

3 comments:

Идо

Mikadaa talarxaj yabdag shvv.

Bayana

Их сайхан өглөө болгон уншдаг блогуудын минь нэг шүү. Улам ихийг бичээрэй.

Мика /美香/

Блогыг маань амтархан уншиж урам зориг хайралдагт чинь баярлалаа. Илүү их хичээх болноо..