RSS

2007 оны 11 сарын 5- 12-нийг хүртэлх сонирхолтой 10 бичлэг


2007 оны 11 сарын 5- 12-нийг хүртэлх сонирхолтой 10 бичлэг
Мика блог

Цэцэгс
Эмэгтэйчүүдийн ертөнцийг сайн гаргаж өгсөн, бас бидний бодолцох ёстой асуудлуудыг хөндөж бичсэн нь маш их таалагдлаа..


Mongolia’s prime minister quits (BBC) болон Хэрүүлчидийн Их Хурал

Монголын маань засгийн газар ингэж их огцроод байдаг нь их муу юм шиг санагдах юм. Тэд яг тоглоом тоглож байгаа мэт байдаг нь ард түмэн болоод, гадныхан ундуйцлыг их хүргэх болсон. Манай улс гадны хөрөнгө оруулалтыг хурууныхаа завсраар асгаад байгаагийн гол шалтгаан нь "Засгийн газар"..

1140 1180
Монголд бензиний үнэ нэмэгдсэн гээд бүх зүйлийн үнэ нэмэгддэг болсон өнөөгийн хачин тогтолцоо үнэндээ байж боломгүй ойлголт гэдгийг манайхан ухаарах хэрэгтэй болвуу. Урьд нь Билгээгийн бичсэн энэ бичлэгт хөндсөн асуудлаар нилээд олон хүнтэй ярилцаж байсан учир үнэхээр санал нийлж байгаагаа илэрхийлэх хэрэгтэй байхаа..

Mongols
Монголчууд маань гадны аль нэгэн оронд очих сонирхол нь өдөр ирэх тусам нэмэгдсээр байгааг хэн ч үгүйсгэхгүй биз. Ялангуяа Америк..
Америкийн элчингийн ярилцлагад орж буй бүх хүний төлдөг татвар 100 ам.доллар. Гэвч хэд нь тэнцэж явж чадаж байна? Материал буцаагдсан хүмүүсийн мөнгө хаашаа яваад байна вэ? "Бид яах хэрэгтэй вэ?" гэдэг асуудлыг энд бичсэн байна..

Гуйя..
Аборт хийлгэх гэж байгаа "эх" юу боддог бол? гэж асуувал ихэнх хүмүүс яг ижил хариулт өгөх байх. Тэгвэл өөрийг нь егүүтгэх гэж байгааг мэдэрч байгаа бяцхан хүүхэд юу боддог юм бэ?? мэдэхгүй бол эндээс уншаарай. Үнэхээр өрөвдмөөр санагдсан...

Би хошигрохгүй ээ…

Монголчуудын маань хийх дуртай тарваганы ангийн тухай юм юм бодогдуулах өгүүллэг. Тэр амьтны цаад амьдрал, бодол гээд бүгдийг нь нүдэнд харагдтал бичсэн "эмгэнэлтэй" өгүүллэг байсан. Хэдийгээр нилээд урт боловч цаг гаргаад ямар ч байсан нэг унших хэрэгтэй гэж бодож байна..

Саятан болох уу?
Энэ бичлэгт маш сонирхолтой судалгааг гаргасан байна. "Саятан" гэх тодорхойлолт манайханд их инээдтэй сонсогдох нь дамжиггүй. Гэхдээ Америк доллараар бодвол арай өөр байх. "Саятан" болох магадлал ч тийм их байдаггүй бололтой..Харин жижиг бизнес эрхлэгч та илүү шанстай юм шиг байнаа..

Биеэ үнэлэгчдийн веб хуудас
Интернэт гээч юм Монголд анх орж ирсэнээс хойш хөөрхөн хугацаа өнгөрлөө. Ер нь түүгээр бүх зүйлийг хийж болохоор болсонг "Биеэ үнэлэгчдийн веб хуудас" харуулах байхаа. Энэ блог дээр яг хуудасны нэрийг бичээгүй байсан ч мэйлээр бол хэлээд өгнө гэж бодож байна..

Хотод маань өнгө үзэмж нэмэх барилгууд-2
Улаанбаатар маань хөгжөөд, янз бүрийн барилга байшин баригдаад байвал овоодоо. Хүмүүсийн анхаарлын төвд байгаа хэд хэдэн барилгын явцын зургыг оруулсан байна лээ.
Миний бодлоор хамгийн эхлээд нурааж, гоё сайхан барилга барих хэрэгтэй газар бол "40 мянгат" гэж боддог юм. Яг хотын төв байж ичиж үхмээр аймшигтай байшингуудтай..

Цас хүнд дурлажээ…өгүүллэг
Ёстой хөөрхөн өгүүллэг байна лээ. Ямар ч байсан 3-н удаа орж уншсан. Үнэхээр таалагдсан. Тэр "хөөрхөн" цасыг хүнтэй зүйрлээд бодвол яг таньдаг хүмүүс бууж байна лээ шүү.. хэ хэ

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

1 comments:

ganga

7хоногийн сонирхолтой блогуудад 2 дахь удаагаа багтааж байгаад баярлалаа.