RSS

Монголын оюутан залууст нөлөөлж буй нийгмийн сөрөг хүчин зүйлүүд

За Блогчин миний зүгээс оюутан залуусынхаа дунд их хэрэгтэй нэгэн зарыг дуулгая гэж бодлоо.
Одоогийн энэ нийгэм дээр бүх хүн эрүүл мэндээ юунаас ч илүүд тавьдаг болсон. Гэтэл оюутнуудын маань дунд эрүүл мэнд, зөв хооллолтын асуудал нилээд хөндөгдөөд байгаа юм байна. Иймээс ч ХөхСүлд-Хөгжил клубээс залуучуудад мэдлэг өгөхийн тулд доорх нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж байгаа гэнэ.
Манай оюутнууд идэвхитэй оролцож, шагналын эзэн болох боломж байгаа юм байна шүү.

Зар


2007.11.17н буюу Олон улсын оюутны эрхийн өдрийг тохиолдуулан “ХөхСүлд-Хөгжил” клубын зүгээс клубын гишүүд болон нийт оюутан залуусынхаа дунд “Монголын оюутан залууст нөлөөлж буй нийгмийн сөрөг хүчин зүйлүүд” сэдэвт нээлттэй өдөрлөг, хэлэлцүүлгийг зохион явуулах гэж байна.
Уг нээлттэй өдөрлөг нь 2007.11.17ны өдрийн 12цагт их жанжин Сүхбаатарын талбайд болох бөгөөд энэхүү өдөрлөгийн үеэр “Монголын оюутан залууст нөлөөлж буй нийгмийн сөрөг хүчин зүйлүүд” сэдэвт гар зургийн, “Оюутны эрүүл бус хооллолт” сэдэвт зөв бус хооллолтын хор уршгийг харуулсан үзэсгэлэн тавигдана. Мөн “Зөв хооллолт-Амьдралын чанар” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг болж, оюутан залуусын дунд чөлөөт индэр ажиллан оюутан залуус бидний өмнө тулгарч буй асуудлуудын талаар нээлттэй ярилцаж, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгоно.

“Монголын оюутан залууст нөлөөлж буй нийгмийн сөрөг хүчин зүйлүүд”
сэдэвт гар зургийн уралдаан
Уралдааны материалыг 2007.11.17 ны өдрийг хүртэл тухайн сургуулиудын оюутны холбоод дээр авах ба уралдаанд ирүүлэх бүтээлийг 60*80 хэмжээтэй цаасан дээр зурж, уг бүтээлийг ирүүлэгчийн овог нэр, сургууль, курсыг бичсэн байна.
Уг гар зургийн уралдаанд Монгол улсад суралцаж буй бүх оюутан залуус оролцож болох бөгөөд уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийн эцсийн шалгаруулалтыг 2007.11.17ны өдөр буюу нээлттэй өдөрлөгийнхөө хүрээнд хийж байр эзлэгсдэд шагнал гардуулна.
I. байр: 1 хүн, 250.000төгрөг , өргөмжлөл
II. байр: 1хүн, 150.000 төгрөг , өргөмжлөл
III. байр: 1хүн, 100.000 төгрөг , өргөмжлөл
Тусгай байр: 10 хүн, өргөмжлөл, мөнгөн шагнал


Биеээ эрүүлжүүлэе гэвэл
Бидэнтэй нэгдээрэй !!!


Мика:Олон улсын оюутны эрхийн өдрийн мэнд хүргэе

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS