RSS

2007 оны 12 сарын10- 17-ныг хүртэлх сонирхолтой 10 бичлэг


2007 оны 12 сарын10- 17-ныг хүртэлх сонирхолтой 10 бичлэг
Мика блог

Өвөөгөөсөө хойш яана даа, тэр хоёр
Хүнлэг сэтгэл блогийн энэ бичлэг сэтгэл эмтрэм өрөвдөлтэй юм. Хүүхдүүдэд ирээдүйг нь гэрэлтүүлж өгч чадах Монголчууд минь үүнийг заавал уншаасай гэж хүсч байна.

Жирийн Амьдралын жишиг
Хүний амьдралын жишиг гэж юу яриад байнаа? Таны бодол Бишүүтэй таарч байна уу гэдгийг нэг үзээрэй..

Үнэн үгс байж дээ
Бас нэгэн өрөвдөлтэй түүх. Хүн ганц олдох амьдралдаа бие биенээ хууралгүй, итгэл өгдөг байгаасай гэж үнэн сэтгэлээсээ хүссэн. Энд гардаг залууд бүүр уур хүрээд байх юмаа. Ардаа амьдралтай зарим эрчүүд яагаад ийм хуурамч, арчаагүй, хогийн байдаг байнаа..

Үгийн алдаанаас үргэлж хол яв
Сүүлийн үед ингэж үнэн үгтэй бичлэг уншаагүй шиг байна. Манайханд бол үнэхээр хэрэг болохоор зүйлийн талаар бичсэн учир ямар ч байсан нэг гарчиглаарай..

Хүүхдүүд... гэмт хэрэг
Насанд хүрээгүйчүүдийн гэмт хэргийн тухай өгүүлсэн бичлэгийг уншаад сэтгэл их эмзэглэсэн.. Хүүхдүүд яагаад гэмт хэрэг хийгээд байна? түүнд нь өртөж байгаа хүүхдүүдийн сэтгэл санаа ямар байдаг вэ? Энэ бичлэгийг уншаад зарим нэг хүмүүст санаа зовж суулаа...

Woman = . . .
Миний хувьд бол арай хэтрүүлсэн мэт. Гэвч блогчид маань Мисти-н оруулсан эдгээр томъёотой санал нийлэх үгүйг би таашгүй. Гэхдээ л их сонирхолтой. ккк

ав... анхны афоризм
Ха ха ха...Өөрөө ороод умш...

Шүлэг

Би уг нь шүлэг энэ тэр сонирхоод байдаггүй хүн л дээ. Гэхдээ энэ надад аягүй таалагдсаан...

сайхан амьдралын тухай өгүүллэг
Сайхан амьдрал гэж юу вэ? Хүн юуны төлөө амьдраад байнаа?? Бас л эргэлзээтэй санагдаж байна шүү. Одоогийнхоо загасчны энгийн амьдралтай байсан нь зөв ч юм шиг..

Solution-1
Нийслэлийн маань утааны асуудал хүн болгоныг л түгшээж, их бага хэмжээгээр санаа зовоход хүргэж байна. Гэвч үр дүнтэй арга хэмжээ авч байгаа юм нэг ч алга. Тэгвэл энд бичсэн нэгэн саналыг уншаад, санал бодлоо илэрхийлээрэй. Магадгүй олноороо хэлэлцээд үр дүнд хүрэх ч юм билүү...

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS