RSS

2007 оны 12 сарын 24- 31-нийг хүртэлх сонирхолтой 10 бичлэг


2007 оны 12 сарын 24- 31-нийг хүртэлх сонирхолтой 10 бичлэг
Мика Блог

Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах гэж хүлээж байгаа энэ мөчид блогчдын маань бие биедээ шинэ оны мэнд дэвшүүлсэн бичлэгүүдийг хамгийн их хийжээ. Юм бүхэн сүүлийн, эхний хэмээн үргэлжилсээр байдгийн адилаар Мика ч гэсэн 2007 оныхоо сүүлийн бичлэгийг хийсэн нь 7 хоногийн шалгаруулалт байлаа.

Дүн - 2007 оны шилдэг блогчид
2007 оны шилдэг блогчдыг шалгаруулах санал асуулга дуусан дүнгээ гаргажээ. Энэ шалгаруулалтад хэн хэн оролцож, мөн шилдэг блогчноор шалгарсанг үзээрэй.
2007 оны шилдэгээр шалгарсан, нэр дэвшисэн хүмүүстээ баяр хүргээд цаашдаа блог ертөнцөд Монголчуудыгаа тэр аяаар нь татан авчраарай гэж ерөөе. :-)
(Миний төлөө саналаа өгсөн бүх блогчиддоо баярлалаа.)

Гайхамшигтай
Елена Петровна Блаватская хэмээх Оросын эх оронч бүсгүйн талаар сайхан нийтлэлийг олж уншаад сэтгэл дотор минь гал дүрэлзэн ассан юм. Гайхалтай зүйлийг ганцаараа уншаад хойш тавихыг хүссэнгүйэ..

Босоо ухаан
Монголчууд бид оюун ухааныг дээдлэн хүндэлдэг хүмүүс билээ. Өвөг дээдэс маань "цар хүрээгүй сэтгэдэг" гайхалтай ухаалаг арга эвийг ологч суутнууд байсан гэдэгт би итгэдэг. Тиймээс ч Тэдний тухай "Босоо ухаан" билэгийг энэ удаа онцлон авч хуваалцахыг хүслээ..

Шийдвэр гаргах түвшин дэхь эмэгтэйчүүдийн оролцоо ¹01 |Г.Ариунзаяа|
Гарчигаас нь бараг бичлэгийн гол цөмийг харсан байх. Энэ талаар нилээн хүртээмжтэй нийтлэлийг 2007 оны сүүлийн сонирхолтой бичлэгүүддээ оруулж байна.

2007 оны цоо эрүүл тойм
Оны хамгийн цоо эрүүл үйл явдалуудыг егөөдөн бичсэн саайхан бичлэг болжээ. Хэн, яаж цоо жрүүл ухаанаар сэтгэн, юу өгүүлсэн талаар энд тов тодорхой бичсэн байгаа.
Амарсайхан ахдаа 2007 оны шилдэг эрэгтэй, цахиур, амьд домог блогчин болсонд нь баяр хүргэе. 2008 онд энэ эрчээрээ том том амжилтаар дүүрэн байгаарай гэж ерөөе.

Хvн төрөлхтнийн тvvхэнд PC-ний учруулсан том аюулууд
ПС гээч зүйл бидний амьдралд орж ирээд айхтар удаагүй байгаа ч "хүн төрлөхтний" түүхэнд нилээд том аюулуудыг учруулж байсан "айхтар хог" юм. Юу байсан талаар нь ерөөсөө хэлэхгүйэ, өөрөө ороод умш. хэ хэ

Тооны тухай
Тооны талаар их сонирхолтой баримтыг оруулсан нь мэдлэгт минь дуслыг нэмлээ. Дуслыг хураавал далай, дуулсныг хураавал эрдмээ гэж..

Монголын интернэтийн хөгжил 2007 онд
2007 он дуусч байгаа болоод ч тэрүү блогчид маань өнгөрч буй оноо дүгнэсэн бичлэгүүдийг их оруулжээ. Тэдгээрийн нэгэн төлөөлөгч бол Монголын интернэтийн хөгжлийн талаарх Хүжийгийн энэ тэмдэглэл болой.

Хүний амьдрал гэж сонин шүү
Манай дэлхий дээр амьдарч байсан алдартан хүмүүсийн сонин, содон үхлийг нууцыг бичин үлдээжээ. Зарим нь ч бас арай л дэндүү "өнгөрчээ". Мэдээд авахад илүүдэхгүй учир заавал нэг гарчиглаарай..

Ус уух хувьтай хүмүүс
Амьд явбал алтан аяганаас ус ууна гэдэг ардын сайхан үг байна шүү цаана чинь.
Эдгээр алт, мөнгөн аяганаас усыг уух хувьтай хүмүүсийн талаар маш сонирхолтой мэдээллийг нийтэлсэн байна.
Энэхүү бичлэгээс иш татвал:
"Киве хотын нэг ой долоон сартай хүү 9 давхраас /27м/ унасан авч 2 хавирга хугарч, тархи нь бага зэрэг доргижээ. Долоо хоногийн дараа хүү ээжтэйгээ ойр зуур явж эхлэв. Хүүг юу аварсан нь одоо болтол таавар хэвээр үлджээ." .. Ийгээд цааш нь унш хүүхдүүд минь. :-D

Энэ удаагын сонирхолтой бичлэг шалгаруулалт маань 2007 оны миний блогын хамгийн сүүлийн бичлэг байлаа. Энэ онд амжуулья гэж бодож байсан бүхнийгээ хийж дууссан учир сайхан уртаар амьсгаа авмаар санагдаж байна.
Энэ онд надтай хамт байж, блогоор минь гололгүй зочилж,туслаж дэмжиж,сэтгэгдлээ харамгүй бичиж, санаа оноогоо ярилцаж, шүүмжлэн хурцалж, урам зориг өгч байсан бүх блогчид уншигчиддаа баярлалаа.

Гайхалтай сайхан бичлэг хийдэг бүх блогчиддоо бас баярлалаа. 2008 онд амжилтын үүд тань үргэлж нээллтэй байг.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

11 comments:

Tsegmee

Shildeg blogchindoo shine jiliin mend hurgei! saihan bayarlaarai

БЭ

Шинэ оны мэнд хүргэе, сайхан баярлаарай!
Aлбан: vitin e ri
Aраб: كل عام وانتم بخير
Англи: Happy New Year!
Aрмен: շնորհավոր Նոր տարի
Баск: urte berri on
Беларус: З Новым годам
Босни: Srećna Nova Godina, Sretna Nova Godina
Болгар: Честита Нова Година
Виетнам: Chúc mừng năm mới
Герман: Ein Frohes Neues Jahr, Ein gutes neues Jahr, Fröhliches neues Jahr, Guten Rutsch, Guten Rutsch ins neue Jahr, Gutes neues Jahr
Грек: ευτυχισμένος ο καινούριος χρόνος
Голланд: Gelukkig Nieuwja
Гүрж: გილოცავ ახალ წელს
Дани: godt nytår
Индонез: Selamat Tahun Baru
Ирланд: Athbhliain faoi mhaise, Athbhliain faoi shéan is faoi mhaise
Испан: próspero año nuevo
Исланд: farsælt komandi ár, gleðilegt nýtt ár, gleðilegt ár
Итали: felice anno nuovo
Каталан: Feliç Any Nou ^; Bon Any ^
Латин: felix sit annus novus
Латин Америк: Feliz Año Nuevo
Латви: laimīgu jauno gadu
Литв: laimingų naujųjų metų
Mацедон: Среќна Нова Година
Mалта: Is-sena t-tajba
Норвег: godt nytt år
Орос: С Новым годом!
Перс: سال نو مبارک باد
Польш: Szczęśliwego nowego roku
Португал: Feliz Ano Novo
Румин: la mulţi ani, un an nou fericit
Серб: Среħна Нова Година, Srećna Nova Godina
Словак: šťastný Nový rok, šťastlivý Nový rok
Словен: srečno novo leto
Солонгос: 새해 복 많이 받으세요
Tахити: 'ia ora na i te matahiti api
Tайланд: สวัสดีปีใหม่
Tурк: yeni yılınız kutlu olsun
Унгар: boldog új évet
Украйн: З Новим роком
Урду: نیا سال مبارک
Фароен: gleðiligt nýggjár
Финлянд: hyvää uutta vuotta, onnellista uutta vuotta
Франц: bonne année
Хавай: hau'oli makahiki hou
Хинди: नया साल मुबारक
Хорват: sretna nova godina
Хэбрэй: שנה טובה
Хятад: 恭喜发财, 恭喜發財
Чех: šťastný nový rok
Швед: gott nytt år
Шотланд: bliadhna mhath ùr
Эсперанто: feliĉan novjaron
Эстөн: head uut aastat
Япон: よいお年を, 明けましておめでとう

Nana

shuldeg blogchindoo bayar hurgej, shine onii mend hurgej ooriinhoo az jargaliig haramlalgui ogii, atgaad avaarai. hamag sain saihan buhniig huise.

Unknown

Хамгаас хайрт блогчин найз Микаадаа шинэ оны мэнд хүргий. Тун удахгүй айлчилан ирэх шинэ ондоо блогтоо бичлэгээр дүүрэн, бичлэгтээ комментоор дүүрэн, ажилдаа амжилтаар дүүрэн, амьдралдаа аз жаргалаар дүүрэн 2008 н оныг үдээрэй.

3apaa

Happy New Year! I wish you all the best coming 2008!

3apaa

Happy New Year! I wish you all the best coming 2008!

Chandmani

Хамгийн уйгагүй бичигч, уншигч, бичигч, Шилдэг блогчин Микадаа Шинэ оны, шинэ өдрийн мэндийг дэвшүүлээд, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.. 30 минутын өмнө энд шинэ он гарлаа...

Unknown

Шинэ оны мэнд хүргэе!

Билгээ

Шинэ ондоо аз жаргал амжилт мүтээлээр дүүрэн байх болтугай.

ps:зарим бичлэгүүд нь ув улаан цайм хуулцан бичлэгүүд байхыма, эх сурвалжгүй хуулсан бичлэгнүүдийг шилдэг 10 бичлэгтээ оруулахгүй байх талаар цаашид анхаарна гэж найдаж байна.

Билгээ

Шинэ ондоо аз жаргал амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай.

ps: зарим үг үсэггүй, эх сурвалж ч гүй хуулцан бичлэгнүүдийг шилдэг 10 бичлэгтээ оруулахгүй байх талаар цаашид анхаарна гэж найдаж байна. Жишээ нь тооны тухай

Arsun

Huue, gahmaaraa orchihoj. Bayarlalaa.