Энэ бол БИ.
Улаанбаатарын маань агаар арай хүнддээд, уртаар амьсгалах нь битгий хэл тал амьсгаа авахад ч аймар хэцүү санагдаад байнаа. Тэгсэн Монгол найзууд маань харин ч дулаараад, утаа униар гэхгүй сайхан болоод байна гэлцэнэ. Юутай ч энэ асуудлыг шийдэхийн тулд бас эрүүл мэнддээ анхаарахын тулд иймэрхүү юм сэдлээ. Болжийнуу үгүй юү? бөө мэд. Айлгүйгээс хамаргүй нь дээр гэдэг..
УБ хотын шинэ загвар. Дараа жил арай боловсронгуй болгож байгаад ГОЁЛ наадамд өмсүүлэх санаа байгаа.
Эрүүл мэддээ анхаарсан, ганган плать. Ямар байна хө??
Улаанбаатарын шинэ загвар..
Subscribe to:
Post Comments (Atom)
10 comments:
Нүдэнд л дурлах хэрэг гарах юм байналдаа...
Bi bol hulund ni durlah yum ban
Dersula
Гашуун үнэнийг харуулсан ганган загварууд байнаа гэж.
Өнгийг нь бараан болгохгүй бол сул шороо хийсч тоос шороо дараад амраахгүй байх, аа бас өсгий арай өндөрдөөд байнаа хө, манайх шиг зам нь там болчихсон газар.
Бусдаараа бууз хуушуур шиг л байна, надад бол зохино гэж ванлий л байх юм байна.
Эрэгтэй загваруудаасаа танилцуулаач.
Hehe mo'n sain yojiljee. Arab erchuudees arai iluu erh chuluutei baisiimsan, hehe.
Эрэгтэй загвар нь 2 дахь зургын хамгийн цаана нь харагдаж байгаа биш үү??
Chi ene zuragnuudaa Ulaanbaataryin orchind hiihguidee. Ooroor hrlbrl utaan dotor baisan bol zugeer baih baijuu?
Өвөл болтол эрэгтэй загвар, өндөр өсгий дээрээ илүү анхаарлаа хандуулья даа.
Хотод багтайгаа ч зогсоход хэцүүдээд хөдөө гараад ирсэн чинь бас л багаа авахааргүй утаа байна.ккк
Шинэ загварт минь илүү хошуу нэмэрлэж байгаад ииих талархаж байгаа шүү..
Bagan deeree nuurniihee zurgiig naahgui bol hun tanihgui yum bn doo
Гайхалтай санаа байна. Хамгийн гол нь дан санаа биш. Хэрэгжүүлээд эхэлчихсэн байгаа нь гайхалтай!
Жич: Ийм багтай эмэгтэй сайхан харагдаж болно гэж төсөөлөөгүй явж :)
Post a Comment