RSS

Би хэнд итгэж төрөө удирдуулах вэ??


Монголд байхгүй байжийгаад ирсэн чинь нийгэм, улс төрийн амьдралаас хол хөндий, төсөөрчихсөн байсныг яана. Тэгээд сүүлийн хэдэн сар ажлын шаардлагаар Монголд үйл ажиллагаа явуулж байгаа бүх улс төрийн намуудтай уулзаж, судлаж яваа юм. Гэтэл том намууд нь хариуцлагагүй, жижиг нэг нь намаасаа ядаж ганцхан суудал авахын тулд улайран тэмцэж, нохойн хэвтэрээс ч дор газар хэдүүлээ цугларан энэ тухай жиг жуг хийх...
Монгол орныг өөд татья, цэцэглүүлж хөгжүүлье гэж үхэн хатан зүтгэх нам эвсэлүүдээр дүүрээсэй хэмээн жижигхэн тархиа зовоон суух зуур ардуур шал өөр зүйлс урсан өнгөрч байх юм. Жишээ нь ихэнх намуудад маань үзэл баримтлал байхгүй, аливаа зүйлийг тохирчихоод түүндээ хойрго, хариуцлагагүй ханддаг, мөрийн хөтөлбөр шаардахад маргааш гялс хийлгээд өгье ч гэж байх шиг.
Та нар ямар нийгмийг бий болгох гэж ажиллад байнаа? гэж асуухад "Сайхан нийгмийг" гэж хариулж байна. "Сайхан" гэдэг үгээ задлаад тайлбарла даа гэхээр доод тушаалтны хүнээ дуудан сайхан гэдэг үгийг тайлбарладаа гэж байх юм..Энэ одоо юу гэсэн үг вэ?? Сонгууль дөхөх тусам ТББ-ууд, Намууд, 3 жил хагас ажиллаагүй сониин, сурталчилгааны компаниуд борооны дараах мөөг мэт ихээр гарах нь хэвийн үзэгдэл болсон мэт. Гэвч энэ зөв үү? буруу юу?
Намын зүгээс надад гаргаж байгаа хандлага, хариуцлага, ажилж буй байдал, хий хоосон хийрхэл бүхнийг би иргэн хүний үүднээс хүлээж авч байлаа. Нэг үгээр хэлбэл надтай ямар байдалтай харилцаж байгаагаас нь ард түмэн болох Монголчуудтай ямар байх нь ойлгомжтой харагдаж байгаа. Үнэндээ хариуцлагын ар цаадахыг ойлгож амжаагүй яваа намуудын алинд нь итгэж үйлээ барах вэ? Энэ бүх зүйлийг нүдэн балай, чихэн дүлий, тэвчин суусаар байх уу??

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

5 comments:

Э. Баярсайхан

Манайхан ходоод руугаа л юм шидүүлж байвал дуугүй суудаг улс хойно...

Mika

Тэхдээ одоо ингэж суумааргүй байнаа. Залуу үеийнхэн бид өөрөөр бодож, өөрөөр юмыг үнэлмээр байхийн. Одоо яг цаг нь ирсээн.
Үнэндээ "тийм тийм нам, хүн тийм байна" гээд хэлчихмээр л санагдаад байхийн. Гэтэл даанч болку, ажлын хэргийн нууц болоод байдаг. Гэцүү ч юм өө дөө..

david santos

Превосходная регистрация. Спасибо

Г.Гантулга

моргейжийн PR-тай улс төрөө гэж. Ìèíèé íèéòëýëèéã óíøààä ¿çýýðýé.

arsun

Boldogson bol chono bolohson boloh bolohgui buhniig hemlehsen.