RSS

Мөсөн дээр галбиртан галтиръя гэсийн


Нилэээд хэдэн жилийн өмнө мөсөн дээр нисэж, унаж явсаар хэсэг хугацааны дараа нарийхан ирэн дээр наасан саарал гутал дээрээ тогтдог болсон үүхтэй, түүхтэй..
Жил бүрийн өвөл цас мөсөнд дарагдахаар ажилаа эртхэн тараад саарал гутлаа үүрээд галтиргааны талбар дээр очиж галтирдаг боллоо. Ингэсээр байгаад галтирч унах хоббитой болсноор үл баран цас мөсний орон гээч нь байдаг бол тийшээ тэнээд явхийсан гэж хүсдэг болсон гэжугам. Гэвч хүсвэл хясна гэгчээр цас мөс байтугай өвөл гээч улирал байдаггүй урд нутагруу цөлөгдөж билээ. Иигээд "за яахав өвөлгүй л газар явжийгаа биз" гэж өөрийгөө тайвшруулсан хэдий ч гандан буурахгүй "галтиргааны саарал" гутлаа чемодандаа хийхийг завдаж суугаад хажуудах захиралдаа загнуулан орхихоос өөр замгүй болж холын нутгыг зорьсон юмдаг.
Тэгээд өвөл ч гүй, цас ч ордоггүй газраа байх хугацаандаа нээг ч удаа галбирын галтиргаа хийгээгүй учир хааяаахан Монголоон санаж галтирч унахыг тэсэн ядан хүлээдэг байлаа. Гэж гэж эх орондоон ирээд гутлаа чирэд гарсан чинь яасан? цас уже хайлаад зогсохгүй бороо орж байгаам чинь яахын..

Амьралын маань нэгээхэн хэсгийг өнгөрөөсөн урд нутгын өвлийг бороо орсон жихүүн өдрөөр төсөөлөхөд болох байх. Тэр л бороотой өдрүүдэд галтиргаа хийж гайхуулахыг хүсдэг байсанаас үүдсэн үү?, Улаанбаатарт маань өнөөдөр бороо ороход яагаад ч юм бүү мэд "галбирын галтиргаа" хийхийг үнэн сэтгэлээсээ хүссэн минь энээ..

Өвөл зунгүй хоббитуулаад байдаг гайхалтай галтиргаа гээчээ гүймэн их санаж галтирч ойчихыг хүснэм ...


Миний хувьд галбирын галтиргаа= уран гулгалт арай биш= коток дээр галтирч унах

миний галбирын галтиргаа.кк

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

7 comments:

Э. Баярсайхан

Тэгээд чи хаана нь байнам бэ?

azaa

hi egee.Tanii xelsneer galbirtan galtirax gesen chini buur ineedtei sonsogdood baaxan ineev. Xervee ta naashlax bol xamtdaa galbirtan galtraval saixnaa .,
http://azkas.blogspot.com/search/label/sport ene xesgeer orj uzeeree tanii xorxoig bur ix xurgex baix daa.
Za amjilt.

Mika

Баярсайхандаан: Одоо Улаанбаатар хотдоон байна аа. 7 сар гартал эндээн байжийгаад явна гэж бодоод байгаа.. Энүүгээр нилээн хийх юм ихтэй.

Азаадаан: Ээ. юун гоё юмдээ. Иймэрхүү юм болвол эгчийгээ илгээмж болгож явуулаад үзүүлж байгаарай.кк
Монголын маань тэмцээн ямар сүр дуулиантай болох биш, дэлхийн энэ тэрийг нь үзчихийсан..
2уулаа дараа тэгжийгаад галбиртан галтирнаа. :-)

Irgen

Beejing yavj tsug galtirrah uu? zun ch ajildag talbai baidag. hureed ir. he he he

A.Амарсайхан

Мөсөн дээр гальтрах ч яахав. Энэ 76-гаас хэд нь ширээнээсээ гальт үсрэх бол доо?

Болжмор

за ёстой ганц яагаадд ч сураагүй юм чинь наад галтиргаа даа...өнөөдөр анх танайхаар зочиллоо таалдаглаа одоо зочилж байнаа...

xvv

За ёстой ганц дуртай юм бичиж хорхой хөдөлгөөд байхым даа... Унах дуртай хөөн гэж :-D Нээрээ тийм орон байдаг бол очиж амьдрахынсан. Би лав диваажин гэж нэг тийм цастай, том мөсөн талбайтай гээл төсөөлөөд байгаашд...