Эгэл хүмүүстэй хааяа нэг уулзаж энгийн зүйлийн талаар ярилцах дуртай болоод хэсэг хугацаа өнгөрлөө.
Албан тушаалын хувьд намайг тоохооргүй том ч хүнийхээ хувьд энгийн байж чаддаг нэг эгчтэй уулзсан юм. Тэр бол Монгол улсын Ерөнхий сайдын зөвлөх, Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хорооны дэд дарга, Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Долгор эгч юм.
Хүмүүс "Долгор зөвлөх", "хуучин УИХ-н гишүүн Долгор" гэдгээр нь сайн мэддэг юм билээ.
Түүний авхуулсан зургууд, мөн "Дуу дуулбал гоцлол дуул, найрал дуунд бүү зогс" гэдэг үг нь үнэхээр их таалагдсан.
Би сэтгүүлч бишээ. Түүнтэй зүгээр л энгийн хүний хувьд ярилцасан юм. Блогчид маань ойлгоно бизээ.
Та өөрөө эмэгтэй хүн, ээж хүн. Тиймээс хүүхдийг яаж хүмүүжүүлэх хэрэгтэй гэж боддог вэ?
Намайг 1 дүгээр ангид орж байхад л аав ээж маань итгэл, даалгавар өгч “Миний охин заавал онц сураарай. Тэгвэл хойшид бүх юм чинь сайхан болно.” гэж хэлдэг байсан юм. Манайх 8 хүүхэдтэй айл. Би дундах охин нь байлаа. Аав ээж маань намайг сэтгэл зүй болон бусад бүхий л зүйлээр бэлтгэн, зааж сургадаг хүмүүс байлаа.Тэднийхээ ачаар би бага, дунд ангидаа үргэлж онц сурдаг, ер сайн авч үзээгүй хүүхэд байлаа шүү дээ. Үүнээс үүдээд хүүхдэд бага наснаас нь зөв сэтгэлгээ тогтоож өгөх юм бол бүхий л амьдралд нь зөвөөр нөлөөлдөг юм байна гэж боддог.
Танд өөртөө хэлдэг уриа байдаг уу?
Ер нь хүнийг багаас нь зөв хүмүүжүүлэхийн тулд ямар ч зүйл дээр манлайлагч, шилдэг нь болгох хэрэгтэй гэж боддог юм. Үүн дээрээ тулгуурлаад би “дуу дуулбал гоцолж дуул, найрал дуунд бүү зогс” гэсэн уриатай хүн. Энэ уриа маань нэг ёсондоо миний бага ахуйн цагаас минь эхэлж надад тогтсон үзэл баримтлал байсан. Би багаасаа л олон сонгуульт ажилтай байсан. Дээр үед пионерийн зөвлөл, бүлэг гэж байлаа. Тэнд бүлгийн дарга, зөвлөлийн дарга, сургуульдаа гэхэд байнга л даргын сонгуультай байдаг байсан юм. Үүгээрээ би хүүхдийг багаас нь тодорхой зорилготой болговол тэр нь амьдралыг нь хөтлөөд явчихдаг гэдгийг л хэлмээр байна. Энэ бүхнийг ойлгуулж, бэлтгэж ирсэн аав, ээждээ их баярладаг даа.
Та багадаа ямар хүн болохыг мөрөөддөг байсан бэ? Хэр их мөрөөддөг хүүхэд байв?
Би багадаа сансрын нисгэгч болно гэж мөрөөддөг байлаа. Энэ нь зүгээр ч үгүй их л том зүйл бодож байсан шиг байгаа юм. Одоо бол сансрын нисгэгч болоогүй ч гэсэн өөрийн үзэл баримтлалтай, тулгуур бодолтой, зорилготой байжээ гэж дүгнэдэг.
Зорилго гэж таны бодлоор юу вэ?
Зорилгыг “соронзон” ”луужин” гэж ярих нь элбэг. Миний хувьд бол зорилгыг “эцэг, эх” гэж боддог. Учир нь: Зорилгоо зөв тодорхойлбол хүн бүх хүчээ дайчилна, зорилго нь өөрөө чиглүүлж өгнө, юу хийхийг нь зааж өгдөг. Тиймээс би эцэг эх нь сургадаг шиг зорилго нь чамд алхах газар, гишгэх талбайг чинь зааж өгнө гэж боддог юм. Тиймээс хүн болгон мөрөөдөлтэй, зорилготой байгаасай гэж хүсдэг.
Зорилгыг хүмүүс маш холын юм шиг бодоод байдаг. Гэтэл тийм биш. Холын зүйлийг хийхийн тулд өнөөдөр та ямар байх ёстойг чинь зааж өгдөг. Жишээ нь: “Би их сайн сурах ёстой” гэж бодсон бол түүндээ хүрэхийн тулд өнөөдөр их зүйлийг мэдэж сурахын төлөө л чармайж, хичээлдээ шамдана гэсэн үг. Энэ чинь л зорилгодоо хүрэхийн тулд өнөөдрийн хийж байгаа зүйл нь чухал гэсэн үг. Тиймээс холын замд хөтөлж ойртуулах луужинтай ч адил гэж ойлгоход болно.
Та залуу насныхаа тухай хуваалцахгүй юү? Таны амжилтын замналын тухай хүүрнэвэл ямар вэ?
Би Өмнөговьд 10 жил төгсөөд Монгол улсын их сургуулийн хуулийн ангид орсон. Сурч байх хугацаандаа эвлэлийн үүрийн даргын сонгуультай, онц сурлагатан байлаа. Тиймээс төгсөөд сургуульдаа намайг багшаар үлдээнэ гэж ярилцаж байх зуур манай Өмнөговь аймгийн шүүхээс намайг шүүгчийн сонгуульд оруулна гэсэн санал ирсэн. Тухайн үед шүүгчийг сонгодог байсан. Одоогийн УИХ-ын сонгууль шиг. Тэгээд намайг “Даланзадгад хотын шүүгч, депутатаар сонгуульд нэр дэвшүүлнэ. Зөвшөөрлөө өгнө үү” гэсэн. Өөрийгөө багш болно гэж бодож явсан болохоор багш нартайгаа зөвлөсөн. Багш маань намайг “чамд энэ хүмүүс ийм их итгэл хүлээлгэж байгаа юм чинь чи заавал очиж ажиллах хэрэгтэй. Итгэлийг нь даах ёстой” гээд зөвшөөрөл өгч явуулсан. Ингээд л сургуулиа төгсөөд нутаг руугаа явсан. Тэндээ 1 жил 6 сар ажиллаад туршлагаа улсын хэмжээгээр дэлгэрүүлсэн сайн шүүгч гэж үнэлэгдээд аймгийн шүүхийн шүүгч болж дэвшсэн юм. Энэ үед Намын дээд сургууль буюу одоогийн Удирдлагын академид сурах урилга ирж байсан ч би нөхөртэй, 2 хүүхэдтэй болоод сургуульд явж чадаагүй. Ингээд нийтдээ 7 жил аймагтаа шүүгчээр ажиллаад Намын дээд сургуульд орж билээ. Уг сургуулиа төгсөхөд намайг Улсын дээд шүүхийн шүүгчээр томилсон. Тэнд ажиллаж байтал шинэ Үндсэн хууль гарч, түүнд Дээд шүүхийн шүүгчээр 35 нас хүрсэн хүн ажиллах ёстой гэсэн заалт орсон. Ингээд нас хүрээгүй шалтгаанаар ажлаа өөрчлөх хэрэгтэй болсон. УИХ-ын зөвлөхөөр ажиллах санал ирж тэнд ажилласан. Тэр үед шинэ Үндсэн хуульд нийцүүлж бүхий л хуулийг шинээр гаргах, шинэчлэх ажлууд хийсэн. Энэ үеийн эрх зүйн шинэчлэлд хувь нэмрээ оруулсандаа би баяртай байдаг. Энд би мөн 7 жил ажиллаад 2000 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн. Ийм саналыг нутгийн хүмүүс маань гаргаж нам дэмжсэн. Ингээд Өмнөговь аймгийн 29 дүгээр тойрогт УИХ-ын гишүүнээр сонгогдож нутгийнхаа төлөө, эх орныхоо төлөө 4 жил ажилласан. Мөрийн хөтөлбөрөө 100% биелүүлж, нутгийн иргэд маань их сэтгэл хангалуун байсан. Гэвч 2004 оны сонгуульд намаас намайг дахин дэвшүүлээгүй юм. Тухайн үед манай нам нэр дэвшүүлэх асуудалд алдаатай бодлого явуулсан нь өнөөдөр тодорхой болсон. Миний оронд “Сити такси” компанийн захирал Сүхбаатар гэдэг хүнийг дэвшүүлж, суудлаа алдсан. 2005 оноос жил гаран НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөрт “Парламентыг бэхжүүлэх”, “Сонгуулийн шинэтгэлийг дэмжих” гэсэн 2 төсөл дээр ажилласан. Энд миний гол хийсэн ажил бол одоогийн УИХ-ын сонгуулийн шинэчилсэн хуулийн төслийг боловсруулсан явдал. Хуульд эмэгтэйчүүдийн 30 хувийн квотыг оруулахад их хүчин чармайлт гаргасан. 2006 оноос М.Энхболд хуулийн болон нийгмийн бодлогын зөвлөхөөр ажилласан. Одоо Ерөнхий сайд С.Баярын зөвлөхөөр ажиллаж байна.
Эмэгтэйчүүдийн 30%-ийн квотыг оруулсан боловч амжилт олоогүй. Энэ таны бодлоор ?
УИХ-ын сонгуулийн хуульд 30%-ийн квотыг оруулсан ч буцаагаад хасчихсан л даа. Гэхдээ энэ квотыг оруулсан нь маш чухал болсон гэж боддог. Хэдийгээр хасагдсан ч эмэгтэйчүүдийг дэмжих уур амьсгалыг бий болгож чадлаа. Иргэдтэй уулзсан уулзалтууд дээр эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд ч ялгаагүй их дэмжиж байна. Бүүр ахмад настай нэгэн өвгөн “та нарын оруулсан квотыг чинь хассан байна. Ёстой тэгэхгүй шүү. Үзэж тараад байгаарай” гэж хүртэл хэлж байлаа. УИХ-аар батлагдаагүй ч хүмүүс дэмжиж байгаад нь эмэгтэйчүүдийнхээ өмнөөс их баярлаж байна.
Энэ квотыг би мэргэн сайндаа бодоод олчихсон хэрэг биш. Дэлхий нийтэд Парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх гол арга нь энэ юм. Дэлхий дахинд Мянганы хөгжлийн зорилт гаргаж, түүний нэг нь энэ асуудал. 2012, 2015 онуудад Парламентад нэр дэвших, суудал эзэлсэн байх эмэгтэйчүүдийн хувийг тов тодорхой зорилт болгон заасан. Монгол Улс ч мөн адил УИХ-аар энэ зорилтоо баталсан. Гэсэн атал уг квотыг хасаад хаялаа. Ер нь дэлхийд жендерийн талаар амжилттай яваа 100-аад орон бүгд л ийм квотыг хэрэглэж үр дүнд хүрсэн байгаа юм.
Таныг Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хорооны дэд дарга гэж сонссон. Хэзээнээс энэ ажлыг хийв? Энэ хорооныхоо тухай бага зэргийн тайлбарлаж өгнө үү?
Тиймээ, Жендэрийн хорооны дэд дарга гэдэг бол Ерөнхий сайдын зөвлөхийн хувьд хийдэг ажил маань юм. Жендэр гэхээр хүмүүс тэр болгон сайн ойлгодоггүй. Зарим нь “Хэдэн эмэгтэйчүүд нийлээд амбицлаад яваад байна” гэж хардаг. Үнэндээ бол Жендэрийн хороог Монгол улсын Ерөнхий сайд толгойлдог шүү дээ. Жам ёс нь алдагдсан хүйсийн харьцааг л бүх шатанд тэнцүүлж өгөх зорилготой юм даа. Жишээ нь улс төрд эмэгтэй хүн байхгүй байна гэдэг нь ямар үр дагавартай вэ? Улс орон ч гэсэн нэгэн том гэр бүл шүү дээ. Тэр гэр бүлд ээж нь байхгүй бол ямар байх вэ? Жишээ болгож нэг онигоо яръя: Нэгэн залуу эцэг ганцаараа хүүхдээ өсгөдөг юм байна. Хүүхэд олигтой өсөхгүй, өвдөөд ер болдоггүй. Гайхаад хүүхдээ дагуулаад эмнэлэг орж эмчид ийн хэлжээ ”Би үргэлж охиноо салхинд гаргаж, биеийн тамираар хичээллүүлж, бүх л сайн гэсэн зүйлээр тордож байна. 12 настай хүүхэд яахаараа 4 настай хүүхэд шиг биетэй, сульдаа байнаа?” гэв. Гэтэл эмч хүүхдийг үзээд “Чи хүүхдэдээ ер нь хоол өгч байгаа юу” гэж асуужээ. Тэр үед залуу өөрийнхөө хүүхдэд хоол өгөхөө мартсанаа сая л ойлгосон гэдэг. Ингээд бодохоор ээж хүний дуу хоолой хаана ч байх ёстой. Ээж хүн бол хэзээ ч үр хүүхдийнхээ хамгийн чухал зүйлийг мартахгүй. Үүнээс л яагаад жендерийн асуудлыг яриад яваагийн учрыг хялбархан ойлгож болно.
Хобби гэж юу вэ? Та өөрөө хэр олон хоббитой хүн бэ?
Хоббиг би их чухал зүйл гэж боддог. Учир нь хобби бол хүнийг өөрийг нь их дэлгэрүүлж, хөгжүүлдэг гэж би үздэг. Маш олон төрлийн хоббитой хүн, ерөөсөө хоббигүй 2 хүнийг хооронд нь харьцуулаад үзвэл илхэн харагдана. Бие бялдрын хөгжил, сэтгэлгээ, сэтгэх чадвар, хүмүүстэй харилцах харилцаа, хүний зан чанар, хандлага гээд бүхий л зүйлийн төлөвшилд нөлөөлж байдаг. Спортыг аваад үзье л дээ. Спортоор хичээллэдэг хүн харьцангуй залуу, хөнгөн шингэн, эрүүл, биеийн хөгжлөөс гадна сэтгэхүйн хөгжлийг бэлтгэж өгдөг маш том давуу талтай хоббинуудын нэг. Сэтгэхүйн хөгжил гэдгийг бага зэрэг задалбал: спортоор хичээллэдэг хүн сэтгэл зүйн маш их тэвчээр хатуужилтай болдог. Ялагдахгүйн тулд маш их хүч хөдөлмөр гаргаж, бэрхшээлийг давах чадвартай болно. Энэ чанарууд бол зөвхөн спортод хэрэгтэй биш амьдралд ч мөн адил чухал. Амьдрал өөрөө ялж ялагдаж байдаг, үргэлжийн том тэмцээн, өрсөлдөөн юм. Ингэж л сэтгэхүй, оюун санааг нь ч хүртэл давхар хөгжүүлж өгдөг. Урлаг, дуу, хөгжим, яруу найраг гэхэд л хүний оюуныг задалж өгдөг, стрессээс тайлж, сэтгэл санааг саруул болгодог давуу талуудтай. Ер нь бүхий л хобби хүнд маш их зүйлийг шинээр буй болгож байдаг.
Би өөрөө учиргүй олон хоббитой хүн шүү дээ. Спортын бүх төрлийг сонирхоно, тоглоно. Дуу, хөгжим, яруу найраг гээд бүгдийг нь сонирхож тодорхой хэмжээнд өөрөө оролдоно.
Таны зүгээс Монголын залуучууддаа хандаж хэлэх үг байгаа л байх?
Дэлхий дээрх бүх хүмүүсийг зорилготой ба зорилгогүй гэж 2 хэсэгт хуваадаг гэдэг. Миний бодлоор маш үнэн үг. Хүн үнэхээр зорилготой байж, түүндээ хүрэхийн төлөө зүтгэж чадвал ямар ч хэцүү, агуу том зүйлийг бүтээж чаддаг. “Хүн юу хүссэнээ л авна” гэсэн үг байдаг шүү дээ. Тиймээс өөртөө аль болох том зорилго тавьж, түүндээ хүрэхийг эрмэлзээрэй гэж хэлье.
Монгол улсын Ерөнхий сайдын зөвлөх Б.Долгор эгчтэй ярилцасан энгийн яриа..
Subscribe to:
Post Comments (Atom)
8 comments:
yamar sozializmiin ueiin yaria setgelgetei yum be ?
baruun europad iim yariltslaga bol tom humuusiin dund baitugai surguuliin huuhduudiin doog bolood l duusah biz,
manaihnii huuhed humuujuuleh buruu arga baril end duuren bichigsedn baina. Tegeed ch 10 jiliin huuhed dandaa onz surna gedeg bol yamar bagsh yaj dugnej baisnaas ih hamaarna. Harin odoo bol niiteer 1 l shalgalt ugdug bolson bolohoor unend neleed oirtono. Mun huuhdiig daraad, daramtlaad baival yah ve? Arhi uugaad arhichin bolson zunduu olonmundag emch nar baina, shildeg altan medaltai surguulia tugssun zaluuchuudaas amidralaa aldaad yavj baigaa hun uch tuchnuun baina sh dee? Getel arai gej 3 avhc baisan surlaga muutai ch sain eej aavtai hun amidralaa ur huuhed ehneree avaad yavj chadaj baina sh dee.
Aimaar huuchinsag baidlaa orchin uyiin gyal zal baidlaar yolknii mod shig chimsen hun baina daa.
manai erunhiiligch, erunhii said nar ihenhdee iimerhuu huneer zuvlugchuu tavidag. iim baihad yaj mongol geech ni orchin uyiin suurin soyol irgenshilt uls boloh ve dee?
hun hussenee l avna geeed zovlon irvel yah ve?
uneheer uuniig unshaad yamar ch mulguu yum be dee gej bodoj suulaa
An-1-ee, chi baruunii uls turiig her sain medeh um be? Mun baruunii setguul zuig medeh umuu? bi bol chamd ineed hurch baina. Nad shig europed 12 jil amdarsan hunees iluu gej bodohgui bna. Bi harin ch mongoliin socializmiin huntei iim yaria urnuulj, hurgej baigaad ni baharhaj baina. Doog tohuu gevel chi l boloh yostoi sanagdana. Yu ch medehgui hirnee medemhiiredeg hun l hamgiin doog tohuu boldog uchirtai.
Ene yaria nad shig hugshin europed olon jil bolson hun unshihad ih sonirholtoi bailaa. Bayarlalaa.
Setguulch bish mutruu iim tom humuustei, goyo yaria hiideg ni sain baina shuu dee..
Chinii blog suuliin uyed baga zereg uls turjuud baigaa ym shig sanagdaad baigaa ch dandaa ordog shu. Amjilt
neg kuukeldei.., negen Usan teneg huuhentei yriltssan yriltslag..,
Chi uuruu heniin? Enethegiin Shohuz?
Post a Comment