RSS

Зурагтын өмнө гутарсан иргэн..

Үймээн самуунаас хойш зурагт, интернэтээс холхон хэд хоног тархи, зүрхээн амраасны эцэст өчигдөр иргэний зориг гарган дөрвөлжин харыхаа урд Мэжик ТВ ширтэн суусийм цаадах чинь. Тэгээд үзжийтэл Гүндалай нөхөр гэнэт үсэрч орж ирээд шууд ярилцлагыг далимдуулан олны өмнө НАПИ НАПИ хийжээн. Түүнээс нь санаандаа үлдсэн бага сага юмаа хэлкү бол хэл маань загатнаад болж өгдөггүйм даа.



Шууд утасаар үзэгч:
Саяны үймээн самууны үеэр урлагын олон сайхан бүтээлүүд устаж үгүй боллоо. Та үүнийг юу гэж бодож байна?

Гүндалай: Монголын хамаг соёл, урлагын бүтээл сүйдээд алга болчихлоо л гээд байгаа. Яг үнэндээ бол хэдэн морин хуур, хувцас, хэдэн зураг л шатсан штэ.Тэр ер нь юу юм бэ? Монголдоо л нээх урлагын бүтээл гээд болхоос гадаадад бол юуных нь урлагын үнэтэй бүтээл байдагийн? Тэр нөхөгдөшгүй, баригдашгүй гээл сонин сонин юм ярьж байна. нөхөгдөнө штэ, нэг зураач зүгээр л амархан зурчихаар юмыг бүтээл мүтээл гээл...

Шууд утасаар үзэгч: Хувьсгалт намын байр шатчихлаа. Энэ бүх ажиллагаанд холбоотой хүмүүст хариуцлагыг нь хүлээлгэх хэрэгтэй.. Та ямар бодол санаатай байна.. да ра да ра..

Гүндалай: Хувьсгалт нам бол өөрөө энэ бүхнийг гар бие оролцож хийсэн. өөрсдөө байраа шатааж, СТӨ-г шатаасан. Өөр хэн ч тэрэнд оролцоогүй, АН ямар ч буруугүй. Ер нь ХУ нам өөрөө байр бариулаад авна л биз. Цагдаа нар ч тэр дунд явсан байна лээ.. Тэгээд ч хэнд ч хэрэггүй хэдэн юм шатсаны төлөө юун сүртэй юм болоод байгаан. Тэгэх хэрэггүй.. Тэгээд ч 7 сарын 1ний явдал бараг зөв болсийм.

Шууд утасаар үзэгч: Би л лав хувьдаа энэ үймээн самуун, хүчигрхийллийг буруу гэж үзэж байна. Та одоо улсын их хурлын гишүүн хүн байж жоохон хүүхэд шиг юм ярьхаа болиоч. да ра да ра..

Түүнээс гадна урьдчилсан саатуулах төвд очсон, эмлэг явсан, цагдаатай барилцсан энэ тэр гээл өчнөөн юм ярьсаан. Тэрийг нь хэлхээ болилоо яршиг. Бичээд байсан чинь бүүр уур хүрч уушиг минь янз бүр боллоо. Лай.

Гүндалайг бэлгэвч яриад давхиж байхад нь би юм бичээгүй ээ, намаасаа урваад нусаа гацартаа наагаад явжийхад нь бас юм бичээгүй. Харин өнөөдөр кэйбордныхоо хэдэн үсгийг товшихоос өөр аргагүй болгосон шалтгаан нь миний биш энэ түүний "хэл".

Энэ үймээнийг зохион байгуулсан, албан тушаалын төлөө хэдэн зуун хүнээ золиосонд гаргасан шоучин баагийнуудад хариуцлагыг нь хүлээлгээсэй тэр төр засаг..

6 настай хүүхдээс долоон дор юм ярьж, өөрийгөө ямар хүн болохыг олны өмнө гайхуулж суугаа Гүндалай гишүүнийг сонгоод гаргаад ирсэн Хөвгөлийн ард түмэнд бурхан ухаан хайрлаасай таминь..

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

12 comments:

3apaa

Микаашкаа алдаагаа засаа! Гүнбалай гэдэг юм. Хи хи...

sanakae

Иймэрхүү гаруудад итгэхээ болиод болон жилийн нүүр үзлээ.

bbatzorig

gundalai naidvargui etgeed gedegtei bol sanaa niilj baina. gehdee minii bodloor sayanii emh zambaraagui uimeend hu nam hamgaas buruutai gej bodoj yavdag shuu. soyoliin ov ustsan ni mash haramsaltai bolovch hunii ami nas suidsend iluu ih haramsaj baina.

Anonymous

Зөв ш дээ Гүндалайгийн. Тэр соёлын өв гэж юу шатсан юм бэ? Хэдэн гутал хувцас, морин хуур, эрээн цаас уу? МАХН-ын явуулж байгаа бодлогын үр дүнд удахгүй бүгд устаж алга болно. Бидний үр хүүхдэд соёлын өв гэж тэр хэдэн юм хэрэг болох ч үгүй. МАХН төр бариж байгаа цагт Монгол хүн үнэ цэнэгүй, амь зуух мөнгөний төлөө гадаадад ажиллаж, цагаачилж байна. Удахгүй монгол хүн газар нутаггүй болж гадагшаа цагаачилж эхэлнэ. Одоо байгаа энэ МАХН-ын балгаар, газраа худалдаж байгаагийн балгаар... МАХН монгол хүний төлөө юу хийсэн юм бэ? 70 жил + 18 жил. Би лав хөгжил дэвшил, хүний амьдралд нөлөөлөх юм олж харахгүй л байна... цааш хэлэх үг зөндөө л байна.

Anonymous

Hehe, ter interview-g uzsen. Gehdee minii hamgiin ih gaihsan n utsaar orj bui uzegch nariin diilenh n mani eriig demjeed bsan shd.

Anonymous

Gundalaid sanalaa ugsun Huvsguliin nadad burhan uhaan hairlaach Mika min.

Anonymous

gunbalai gej argagui unen heljee.

Anonymous

barzorig yu gevee? uimeen ehelj gargasan humuusiin buruu biz dee? iim uimeen sain zuild hurgehgyi todorhoi shtee.

Anonymous

ёо тэр Anonymous юу вэ.. Хэдэн цааш л шатсан гэчихжээ. Чи тэгвэл тэр дунд байсан Марзан Шаравын "Монголын нэг єдєр" бїтээлийг нь зїгээр нэг цаас гэх її? За тэр морин хуур, хувцас хунар ч дїїрч.

bbatzorig

batzorig ni ard tumen jagsaal tsuglaan hiih erh choloog demjdeg yumaa. harin sayanii uimeen bol zohion baiguulalttai jagsaal geheesee iluutei hoorson tumnii samuun bailaa. tor zasgiin buruutai ajillagaand buhimdsanaa zambaraagui gargah iim humuus zamd dairaldsanaa l evdej suitgedeg. ingeheer tor barisan hu nam hamgiin ih buruutai ni argagui shuu dee. amin huviin bus uls ornii erh ashgiig ondort taviad zov zohistoi uls ornoo hogjuuleed yavsan bol yu gej iim baidal uuseh ve dee.

Neu

Batzorigtoi sanal 1 bna oo. Hovsgol chin yeron Mongoldoo hamgiin ondor IQ-tai humuus baidag gazar sht yas yuman deeree. Mass-iin IQ ni hamgiin ondor ooroor helbel. Daraa ni manai Uvsiinhan ordog yum hehe.
Minii huvid ter heden hogjim shatsan ene ter bol no problem. Hiideg humuus ni chadrachaagui yum chin dahiad l hiichihne. Gehdee Gundalaig demjij baigaadaa bish zugeer minii huviin bodol. Gundalai ch olon hun dund savsagasan 1 yum bj l bdiin, 1nii l 1ni bh.

Iimerhuu uimeen samuun bolohgui bol ugaasaa tsaad erh barigchidiin tolgoid idehees oor bodol ogt orohgui gedegtee moriitshod belen bna. Haana ch boldog l yum bolj bna. Zugeer jagsaal hiigeed terniig toriin tomchuul avch heleltsdeg bsan bol yu gej iim yum bolohov de.

Anonymous

Энэ Мишка гээд байгаа хүүхэн өөрөө Гүндалайгаасаа дээрдэх юм огт алга. Хүн муулах болохоор хэл нь загатнаад байна гэнэ шүү. Залуу хүн юм байж яахаараа ийм муу юмыг хурдан сурдаг байна аа. Залууст хийх юм хар мянга байхад хүн муулж кайф авдаг болж дээ.

Гүндалай муу хүн байлаа гэхэд чи түүнээс дээрдэх юм алга даа. Чиний бичлэгүүд ч гэж дээ. Бас өөрийгөө шилдэг эмэгтэй блогчин ч гэх шиг. Ёстой больж үзээсэй. Гаднын блогуудыг уншаач дээ, таминь. Жинхэнэ блог гэдэг чинь ийм байдаггүй юм. Бичлэг гэдэг чинь ингэж дураа хүрэхээр бичээд, дургүйгээ хүрэхээр больдог эд биш. Үнэхээр сайн мэддэг, сэтгэл зүрхээ өгсөн сэдвээрээ маш нухацтай, шилдэг сайн бичлэг хийж байж л сайн блог болдог болохоос ийм тэнэг блогийг шилдэг блог гэвэл манай монголын блогийн нүүр царай л юм байлгүй дээ.

Энэ блогийн бичлэгүүд дотор энэ Мишкагийн цэвэр өөрийн үзэл бодлоор бичсэн бичлэг нэг ч алга. Дандаа орчуулгын, эсвэл бусдын л юм байна. Харин өөрийнх нь бичсэн бичлэгийнх нь байж байгаа царайг хараач. Ганц юм бичихээрээ хүн муулдаг байна шүү.

Тэгээд бас блог холбоо байгуулна гэчихжээ. Больж үз. Блог гэдгээ ер нь юу гэж ойлгоод байгаа юм бол??? Юу дуртайгаа сараачиж байдаг талбар гэж ойлгосон юм байх даа.

Монголын интернэтийн ертөнцийг тайван бас цэвэр, ёс жудагтай байлгасан нь зүгээр болов уу.

Энэ дээр бичсэн бичлэгийг өөрөөр нь хэлүүлээд зурагтаар гаргавал хичнээн муухай харагдах вэ? Тухайлбал "Гүндалайг бэлгэвч яриад давхиж байхад нь би юм бичээгүй ээ, намаасаа урваад нусаа гацартаа наагаад явжийхад нь бас юм бичээгүй" гэх мэтээр энэ Мишка хүүхэн өөрөө яриад Монгол телевизээр гарч байна гэж та нар төсөөл дөө. Ийм л тэнэг, утгагүй, муухай, моральгүй юм бичиж байгаа юм шүү дээ. Гэтэл блог, телевиз 2 чинь эцсийн дүндээ адилхан л мэдээллийн хэрэгсэл гэж ойлгож болно.

Мишка минь чи өөрийгөө шилдэг блогчин гэж бодож байгаа бол том эндүүрч байна.. Жинхэнээсээ буруу замаар явж байна.

Түүнчлэн хамгийн сүүлийн өгүүлбэр их эмзэглүүлж байна. Хөвсгөлийн ард түмэн гэдэг чинь хэдэн арван мянган хүн бий. Ингэж нэг хүн муулахын тулд бүгдийг нь ташраар нь "доош нь хийх" бол их аюултай байдаг. Магадгүй Хөвсгөлийн бүх хүмүүс чамайг хараах аваас чамд мөн ч их муу энерги хуримтлагдана шүү дээ. Энэ өгүүлбэр Хөвсгөлийн нэг ч хүнд таалагдахгүй нь гарцаагүй. Гэхдээ би Хөвсгөлийн хүн биш шүү.