RSS

Инээвэл яаж ч магадгүй..


Инээсээр байгаад хөгширч дууслаа би. Инээхээр л хамаг нүүрний үрчлээ гарч ирээд, нүдэн дээр бөөгнөрчөөд балай юмаа. Манай хажуу айлын эмээ бол байнга инээгээстэй. Хөөрхөн харц шидлээстэй. Даанч үрчлээ гэж авах юм байхгүй. Дотроо залууждаг гэчихгүй л бол инээсээр байгаад хөгшрөө юү гэлтэй. Би ч бас дутах юмгүй. Үрчийтлээ инээсээр байгаад эмээгээс ялгагдахгүй болох вий дээ. Аятайхан инээж сурхысан..
Аятайхан гэснээс дээр нэг гоёор инээдэг аргыг эзэмжих гэж нилээн үзсэн. Чадакум байна лээ. Урд талын нийт 8 шүдээ гаргаад, нүдээ үл ялиг ониилгож, наашир гэсэн харцаар айлгүйтэн, дуу шуу гаргалгүйгээр инээх гэдэг чинь тийм амар зүйл бишээ. Гэвч иймэрхүү стилээр инээвэл залуужиж, арьс тэнийх шинжтэй. Үзээд алдуул алд. Гэхдээ ингэж инээхээр надад лав кайфгүй байсан.

Нэг юм саначихлаа. Бодхоор л инээд хүрээд байдийн. /Гоё яриул гоё байдийн. Дунд ангид болсон явдал. Онигоонд:
1. STV билүү TM телевиз дээр хөл бөмбөгийн нэвтрүүлэг хөтлөж харагдсан Амармэнд гээд шар залуу,
2. Математикийн Мангал багш билүү шугам зургын "хэн" багш хоёрын аль нэг нь л холбогдсиймдаг. ккк/

Багш: Тасархай шугамыг юугаар зурдийн?
Шавь: 80 төгрөгний гурвалжин шугамаар.. хихихи

Ер нь инээвэл яаж ч магадгүй.. Бодолтой л байхгүй бол. ха ха ха

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

20 comments:

Anonymous

Сайн инээмсэглэж байх хэрэгтэй. Хүн инээмсэглэлээс агуу их эрч хүчийг олж авдаг шүү дээ.

stormy

Сайн инээмсэглэж байх хэрэгтэй. Хүн инээмсэглэлээс агуу их эрч хүчийг олж авдаг шүү дээ.

anime

Sunshine nuurniihee urchiideg hesguudiig huruugaaraa darj bgaad ineediin, nemertei l ym shig bgam :)

Yuki

хэхэхэ, Сирусын онигоо юму?

Чи хөөрхөн л инээдиймлээшт... юун үрчлээ

Anonymous

oo zaza ner ustai shaasan bna sh de... 80 tug ch gej arai heleegui bh shuu....

SUNshine

ekkkkk Ulemjee ter chin uhteree ineegeed eruu uvduud hatsraa darj ineesniig l taanuus tegeed urchleeni esreg darj ineesen gej bodoodagamuu ekekek. Yarvagaar uurtai humuusiin urchleenees ineej garsan urchlee goe goe :P kekeke, ineevel zaluujnooo Mika kkkkk

SUNshine

UU Animee geh gejigaad buruu bichchlee shde hehehe, bi gogo blogspot 2-iig zereg unshaal suujesiin :P Ulemjiin bichlegiig unshjiigaad teged bichchlee :p

Anonymous

zugeer baival zugeer murtluu ineeheer nudnii dooguur urchlee tataad hetsuu shu. Chinii ayataihan ineediig turshaad uzdeg ch yum biluu.

Tungaa

Мугуй дvрс

Ха ха ха нээрээ сайхан инээж сурхийнсааан. Ядаж сайхан ханиагаад сурчуул эрдэм болно биз. Эрэгтэй хүн тэгэж инээвэл охидууд яах болоо

gump

Сирусын онигоо байх нт аан

amor

тас тас хийтэл инээж суарах юмсан гэж боддог доо..
ээж минь сайхан инээдэг хүн байж билээ..
үрчлээ яахуу ээ, нас дагана хэхэ..

Эркардо

hujaagiin neg F4 geed kino garaad baisan daa ternii neg angiig halit uzjesen chin neg n heleh durtai ug gesen chin uurlaj urchiisenees ineej urchiisen n deer gej hutsdiin kkk.

huuhnuud l nuurniihee urchlee murchleend sanaa zovdog baih gej bi boddiishd

za za gesnees manai huuchin ajiliin neg heltesiinhen ter chigeeree ineemtgii humuus baij bilee nuur n baga zereg urchleetei baisan bolovch barag 5-6 nasaar tus bur ovorgui haragddag baij bilee.

Anonymous

Мика чи гөөмөн сайхан инээмсэглэж байсан шүү дээ. Үрчлээ нь хаанаа байсан юм болдоо.

дрийм

сирус ахын онигоо юмуу хэхэхэ балай юмаа яахна вэ ингэж.яаж яваад онигоонд орчдог байнаа

Anonymous

Сирусын блог нь аль юм бэ?

Mika

Сторми- Сайн инээмсэглэхийн тулд сайхан инээж сурмаарайнаа,
Анимэ- Мэдмээр ийм байна :P
Юки- Балай ийн,аягү онигоо ярьж өгсөн чинь танидаг хүн нь гараад ирсэн байхийн.ккк
Хөөрхөн инээлгэсэнд баярлала. ;)
Үл мэдэх- 80 төгрөгний гурвалжин ногоон шугам л байсийм даа. Өөрөө арай Сирус нь биш биз?кк
Саншайна- За түгүүл гандан буурку инээж үрчлээтнээ.
Тунгаа- Минийх бас тэгдийн. Тэр инээдийг туршиж үзэх хэрэг байна уу даа, кайфгүй штэ. хэхэ

Mika

Мугуй дүрс- Тийштэ, сайхан инээж, ханиаж сурий лдаа. Чаддаг нь дамжаа энэ тэр хичээллүүлбэл таарна тэ.

Гамп- Сирусыг блог бичлэг гэж мэдсэнгүй ээ, хог гэж.

Амор- Ээжийхээ эрмдээс блогчин олонтойгоо хуваалцаач, хэхэ

Эркардо- Нээрээ гоё үг байна штэ. Инээж үрчлээтнээ яадийн. Хуучин ажлын гэхээр Ганаа эдэр үү? Одоо хүртэл инээсээр л явсан.
Миний хөгшин насны тооцоог сайн гаргажээ.хэхэ

Үл мэдэх- гөөмөн сайхан инээж суухийг минь хаана хараа вээ? гөөмөн их инээдний урам өгчээ надад. Хүүш, ингэхэд нэр чинь хэн бэ? хэзээ уулзлаа? /үнэнээсээ асуув/

Дрийм- Би харин та нарын ах дүү, найз гэж мэдкү л яриад эхэлцэн. Одоо өнгөрсөөн. Аль дунд ангид болсон явдаг иймөө.хэхэ

Үл мэдэх- Би бас блогыг нь мэддэггүй ээ. Мэддэг нэг нь заагаад өгөөрэй гэж..

Anonymous

http://apartment-l.blog.banjig.net/
shar zaluug aldarshuulnaa gj

Mika

Үл мэдэх- баярлалаа. Орж үзлээ гоё блог байна.

Confidence of Youth

Хүүе хүүхээ, чи нэг дор бүгдийг нь инээлгүйгээр тэр их инээдийг үрчийж шалчийлгүйгээр бага багаар "хэ хэ" "хэ хэ" гээд амандаа 5минутын зайтай гаргаад дуусчвал юун тэр эмээ, ёстой үнсгэлжин болийшдээ гэснээс би гэж хүн хошногоороо инээж сурах гэж үйлээ үзэж байнаа. Баруун талын бөгс, зүүн талын бөгстэй хамтарч ажиллан цугтаа инээхгүй бол бүтэхгүй асуудал байна. Хай, яандаа хэхэ