RSS

Хаалгаа нээсэн өдөр гэнүү?





Өчдөр буюу 10 сарын 20 ны өдөр жилд ганц удаа болдог төрийн байгууллага, яамдуудын "нээлттэй хаалганы өдөр" гэдэг ииих "буянтай" үйл ажиллагаа болов гэнэ. Миний мэдхээр МТ-н паркад боловсролын яамны, сүхбаатарын талбайд бусад бүлэг яамдын хаалгаа нээсэн дэлгэсэн, бүр ярьвал хаалгагүй мэт амьтан хүн хольхож орж гарах өдөр гэж тунхаглан, "томоохон" үйл ажиллагаа зохион байгуулав. Ганц өдөр хаалгаа нээжаагаам чинь гээд Улаанбаатарчууд бараг л тэр аяараа цуглаж, хамаг асуултаа асууж, хүссэн үйлчилгээгээ авав бололтой.
Орой гэртээ ирэд зурагт үзсийн, өглөө сонин гарчигалсийн. Гэтэл яажаагаан? Хамаг хэвлэсэн, хэвлээгүй мэдээллийн хэрэгслээр "нээлттэй хаалганы өдөр" сайхан боллоо, хүнд сурталгүйгээр үйлчилгээгээ авлаа энэ тэр гэж ам уралдан ярьжээн. Телевизээр нэг л их инээсэн хүмүүс сэтгэл хангалуун үйлчлүүлснээ, нэгэн татварын байцаагч эмэгтэй ганцхан өдөрт 1000 гаруй тайлан авч ачаалал ихтэй байснаа гайхуулжээн. Яахав иргэд ганц өдөр сайхан үйлчлүүлээд гарсан нь сайн хэрэг. Сайхан үйлчилгээнээс болоод сэтгэл нь хөөрч ярьсан л байгааз. Цас орхоос өмнө ганц өдөр ч гэсэн хаалгаа нээгээд хаасан нь аштай юу. Юмыг шууд байгаагаар нь хүлээж авдаг нийгмийн нилээд олон хувь байгаа. Авдаггүй нь ч байгаа. Аль нэгнийг нь буруутгах аргагүй. Гэхдээ, энэ төрийнхөн чинь жилийн 365 хоног ард түмэн, иргэдийнхээ өмнө хаалгаа нээлттэй байлгаж, үйлчилсэн шиг үйлчилж, хүнд суртал гаргахгүй байх ёстой бусуу?
Гэтэл 364 хоног хүнд сурталтаж хаалгаа барьчаад ганцхан хоногт нь нээнэ гэдэг чинь болжаагаамуу? Ийм өрөвдмөөр, эмэгнэмээр юмыг сайхан болгож хардаг, бас хүмүүст сайхан болгож харагдуулдаг хэсэг бүлэг этгээдэд дургүй ч хүрэх шиг, ундуй ч хүрэх шиг.
Эндээс гаргасан дүгнэлтээр: манай яамд, төрийн байгууллагууд жилд ганцхан өдөр өөрсдийн ажлаа жам ёсоор нь хийдэг болж таарах нь. Тийм байгааз?

Уг нь өдөр болгон хаалгаа нээж хаяад, иргэддээ үйлчлээд сэтгэл хангалуун гаргаад байдаг бол хэрэгтэй л юмсан.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

14 comments:

Anonymous

Бэлээхэн нэг өдөр нээллттэй хаалганы өдөр заралчаад байхад будилж бүхэл бүтэн 364 хоног хааллтай хаалганы өдөр ирчээд бухимдаад байдаг иргэдийн буруушд

Anonymous

Таны хэлдэг үнэн л дээ. Гэхдээ бас ганц өдөр ч гэсэн нээж байгаа нь яамайдаа. Нээдэггүй бол яаанаа. Хэхэ.

Anonymous

Тийн ш д гсн хэхэхэхэ Нээрээ лайтай өдөр шүү

Ганзо

Тийшд тийшд, үнийш үнийшд...Та ёстой үнэн бичсэн байна шүү

Unknown

Хүн хуурсан л юм хийж байхымдаа

3apaa

Өө Гаампын хэлсэн үгийг дэмжжийнаа...

mglaus

hehe, haagdahaas ni omno amjsan hun bn u

Anonymous

Subbotnik gedeg shig. Manaihan neg iim setgelgeenees hezee salnaa.
Arsun.

Anonymous

Uu teed yanz yanz l bdag blgui dee... Yarwagnaj haritsdag ni ch bga l bh, yaldamhan haritsdag ni ch bgal bh... niitlelch het tuilshirsan ym shig sanagdaj bna!

Anonymous

Тийм шүү, Аль болхоор олон хоног хаалгыг нээх хэрэгтэй.

Ан-ээ чи тархи угаагаад байгаа хүн юмуу?

Гантулга

Anonymous

Neere unen laitai shu u, neg udur gaduur ajil huutsuldchuud gertee orj irenguute ta nuure tolind haraadharai, lav l urchlees suuha aldsan baidiin. Ene baidal arilna, arilgana gevel ch minii nas hurehgui baih l da harin yaj shu bagasdag, bagasgadag yum boldo o...

ganga

Эдлэх эрх чөлөө амьсгалах агаар бүх юм хаалттай араб эмэгтэйчүүдтэй хэнийг харьцуулсан юм бэ?

Anonymous

Mika chi uuriinhoo ene bichlegiin heviig goyo gej boddog uu?? uneniig helehed nadaa ogt taalagddaggui umaa. zugeer l bich l dee. Busdiig duuriah gehleer bolohgui bna shu dee. helee hugalaad bichihleer boldog um bish shu dee. ene chin bichlegiin shine janr bish shu dee. Inga, Togoruu nariin bichlegiin tsaana shal uur, buur urlag gej helj bolohoor oilgolt baigaa um. ternees bish iimerhuu helee hugalj bichih chin buur teneg baidliig bii bolgood baih shig sanagdah um.

Мика /美香/

Гамп- Муусайн төрийнхөн, ккк
Батка- Хэ хэ, нээдэггүй байсан бол бүүр жилд ганц ч өдөр ажиллахгүй гэсэн үгшдээ
Үлэмж- Жилд ганцхан тохиох өдөр шөө,
Ганзо- дэмжиж тусалсанд баярлалаа
Сумьяа- Хэлээд юүхэв, хүмүүс бас хууртсаар л..
Зараа- Чи бас төрийн хүн болох гээ юү, юуг дагаж байж хөлөө хөлдөөнө гэдэг билээдээ, хүүхээ
Мнглаус- Нилээн их хүн очоод, талбай хавийн зам бөглөрсөн сурагтай байсан.
Арсун- Хүлээвэл миний лав нас хүрэхгүй бизээ
Үлмэдэх- Янз янз гэдэг нь үнэн л байх. Гэхдээ ихэнх нь сайхан харьцах хэрэгтэй. Тэгжийж л сайн үр дүн гарч ирнэ шдэ.
Гантулга- хаалгаа бүүр онгойлгоод орхичих хэрэгтэй шдэ тэ. Тэр тархи угаагч биш байх өө,
Чимдээ- Хэ хэ, дараа ажил хөөцөлдөөд толинд харнаа, нэг л өдөр багасах биз?
Ганга- Уучлаарай, сайн ойлгосонгүй.
Үл мэдэх- Та нэрээ хэлчүүл би танд таалагдахаар блог нээж таны хэвээр бичихсэн. Даанч тэгжийдэг зав, хүсэл алга даа. Магадгүй та миний блогыг анхнаас нь уншиж байгаагүй хүн бололтой. Уншжийсан бол гэнэт ийм шалдар булдар юм ярихгүй байсан биз. Миний блог, бичлэг таалагдахгүй бол уншихгүй байх сонголт танд бас байгаа.
Ига, Тогоруу нарын блогыг би их үнэлэн уншдаг шүү.
Өө, тийн айлгүй нэрээ үлдээнэ гэж найджийн.