RSS

Хөлдөж үхсэн гутранги





Өнөөдөр хүйтэн өдөр болжоогоо учраас хүмүүс хөлдөж үхэж магадгүй. Учир нь би ч гэсэн өглөө "өнөөдөр хөлдөж үхэхгүйхэн шиг өнгөрхийсөн" гэж бодсон юм. Амны билгээс ашдийн билэг гэж бодлоо манав. Хөлдөж үхэх байх гэсэн хүмүүстээ зориулаад сэтгэлээрээ хөлдөж үхсэн хүний тухай уншиж байсан нэг сонин юмаа орууллаа.ккк.

Ажилсаг, элэгсэг, ажилдаа үнэн сэтгэлээсээ хийдэг, хамт олондоо нэртэй нэгэн "сайхан залуу" /нэрийг нь мартсан тул ингэж нэрлэлээ/ байжээ. Даанч аймшгтай гутранги үзэлтэй. Бүх юмыг үргэлж болохгүй, бүтэхгүй талаас нь хардаг байлаа. Жишээ нь тал устай аягыг "аяганы тал нь усгүй байна" гэнэ.
Нэг зуны сайхан нартай өдөр хамт ажилдаг хүмүүс нь тараад явчихав. Тэгээд нэг харсан чинь нөгөө сайхан залуу маань хөргөгчтэй өрөөнд ганцаараа үлдээд цоожлогдчихсон байжээ. Хаалга зөвхөн гаднаасаа онгойдог. Хаалгаа зөндөө нүдсэн чинь хэн ч сонссонгүй, онгойлгосонгүй.
Тээд нөгөө сайхан залуу маань хэсэг болсноо айгаад, даараад, чичрээд эхлэв. Даараад байхаар нь цаадах чинь би ерөөсөө хөлдөж үхэх нь гээд цаасан дээр ар гэрийнхэндээ гэрээс маягийн юмнуудаа бичиж үлдээжээ. "Би аймаар даарч байна, хамаг биеээ мэдрэхээ болилоо, би үхчихвэл энэ миний сүүлчийн үг шүү" энэ тэр гээл..
Өглөө боллоо. Хүмүүс цугларч өрөөний хаалгыг онгойлгосон чинь сайхан залуу маань уже хөлдөөл үхчихсэн байв. Эмлэгт аваачаад задлан шинжилгээ хийлгэсэн чинь нээрээ л хөлдөж үхэж шүү. Хүмүүс бүүр гайхаж орхив. Учир нь тэр сайхан залууг хонодог шөнө тэр хөргөгчтэй өрөөний хөргөгчийг салгачихсан, тэр битгий хэл дотроо бараг нэмэх 20 градусын халуун байсан гэнэ. Үүнээс үзэхэд сайхан залуу маань даарснаараа биш, сэтгэлээрээ хөлдчихсөн байгаам даа.

Энийг: хүйтрээд хөлдөөж алахнээ, хөлдөж үхэх нь, тэнгэр өнөөдөр намайг хөлдөөнө шүү... гэх мэтээр бодож байгаа хүмүүс сэтгэлээрээ явчив гэсэндээ л бичиж үлдээлээ.

Жич: Энэ түүх нь сургамжит өгүүллэгүүд гэдэг ном дээр орчуулагдсан байсан. Дажгүй сайхан ном байгаам.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

187 comments: