RSS

Аяны сонин..





Өнгөрсөн долоо хоногт Баянчандмань явъя гэж баахан амьтан хүнийг татаж чангаав. Хамаг л таньдаг мэддэг блогчиндоо санал хүсэлт тавив. Ажлын өдөр байснаас ихэнх хүний зав зай болохгүй байв. Тэгээд Банжигийн Гамп, Гөүгөү-н Үлэмж, саармаг Зараа, бид 4үүлээ 4 цагт УБ-с Баянчандмань-н зүг гархаар болов.
Баянчандманаас явуулсан машинд суугаад эхлээд Гампыг ажлаас нь очиж авчаад, Үлэмжийг центерпойнт дээр ир гэж зарилагдчаад зам дээр торойж буй Зараа дээр ирлээ. Гэтэл Зараа ах хордлого авчихсан, дээшээ ч харж чадахгүй хамаг хөлсөө гоожуулчихсан замын хашлага дээр сууж байлаа /Юунд хордсоныг нь хэлээгүй шдээ/. Харваас аймар муу байгаа хүнийг авч явж уулын мухарт баллаад яахав гэж бодоод үлдээхээр шийдэв.
Биднийг явах гэж мунгинаж явах зуур гөү гөү-н Дэвдээхэй Зараа ахаасаа бичгийн цаас авхаар ирсэн байж таарав. Дэвдээхэйд хэлтэл цаадах чинь явмаар байна гэв. Тэхдээ юутай ч Зарааг гэрт нь хүргэж өгөөд ирий гээд яваад өгөв. Ингээд Гамп, Үлэмж, бидэн 3 яг явхыг завдан суутал үнэн санаачлагатай Сторми өөрийн машинтайгаа "би явнаа" гээд хүрээд ирсэн. Цаг давчуу, хүүхдүүд цугларсан, багш утасдаад, жолооч яараад байсан учир Стормиг араас хүрээд ир гэчихээд 3уулаа гараад шидцэн.
Замдаа Үлэмж лекц бэлдээл аргагүй л багш хүн шиг байв. 30 минут хүрснүү үгүй юү ниссээр Баянчандманьд хүрээд ирэв. Сургуулийн үүдэн дээр багш тосч аваад дотогш орууллаа. Ямар ч байсан жолооч бол ФОРМУЛА-д уралдаж байгаа ШУМАХЕР шиг л давхиж байсныг хэлэхгүй бол болку байх. .


Орсон чинь аягүй хөөрхөн жижкэн жижкэн хүүхдүүд өндөлзөөд, бондойгоор суучихаж. Нилээн олуулаа байнаа. Нийтдээ 150 гаруй хүүхэд цугларсан гэсэн. Бид жоохон хоцорч очсон тул иртэл нь гээд урлагын тоглолт зохион байгуулсан байв. Орсны дараа биднийг тайзан дээр гаргаж суулгаад 2 сурагч морин хуур дарж өгөв. Аянд нь сайхан уяраад авсан.

Тэр хүүхдүүд цугласан өрөө ямар хөөрхөн байсан гээч, Яг шинэ жил болох гэж байгаа юм шиг саа, шаараар чимэглэсэн байсан. Хүүхдүүд ёстой бондгор, хайрлахгүй байхын аргагүй гэдэг шиг харагдаж байсан. Бид 3-г байнга дагуулж хараастай. ккк

Ингээд хүүхдүүдэд зориулан Үлэмж ах лекцээ уншив. Лекцэнд интернэт гэж юу вэ, блог гэж юу вэ?, хүмүүс яагаад блог бичдэг, ямар ач холбогдол нь юм? гэх мэт асуултуудад хариулт өгөхүйц мэдээлэл байлаа. Гамп ах блогыг хүүхдүүдийн амьдралтай холбож ярьхыг зөвлөсөн. Дараа нь би жоохон напи напи хийжаагаад маргааш өглөө 11 цагт хүүхдүүдтэй дахин уулзахаар тохироод тэр өдрийн ажилаа дуусгав. Ярьж байх үеээр хүүхдүүд аягүй хөөрхөн чимээгүй сонсоод, анхааралтай сууж байсан. Ганц нэг хүнийг эс тооцвол /атман, тэжээлийн блок нарыг дурьдсангүй. Түрүүлж очсон хүмүүс аппаратгүй байсан учир ямар ч зураг авч чадаагүй/.


Ажилаа дуусгаад мэдээлэл зүйн өрөөнд нь орлоо. Хамаа намаагүй өрсөн, угсарсан компютер байхийг олж харлаа. Дээр нь АМ ЦАНГАВ гээд биччихэж. Хархад ёстой сонин, бас гайхалтай. Тэр компюьерийг хотын нилээд гайгүй сургуулиас ч олохгүй байх. Энэ бүхнээс мэдээлэл зүйн багш ямар идэвхи санаачлагатай болох нь харагдаж байсаан.
Мэдээлэл зүйн өрөөнөөс 5 алхаад л бидний байрлах 5 ортой өрөө байдаг юм билээ. Түрүүчийн бичлэг дээр тавьсан зурагнаас хамаагүй тохилог, сайхан өрөө байсан.
Өрөөндөө хальт орчоод хоол идхээр гал тогоонд ирэв. Тогооч эгчийн хийсэн, орги гурилтай шөл. Тасархай амттай /хоолыг нэр хүндтэй идэх тухай бичээгүй/.



Хоолоо идээд сууж байтал араас манай хэсэг блогчид ирлээ гэж дууддаг байгаа. Гараад хартал 2 машин дүүүрэн хүн. Тодруулбал Сторми ахын цуглуулж ирсэн Гадаад хэл, Дэвдээхэй, Компот, Зараа, Сайнаа, Май газар, Анимэ гэсэн нөхдүүд байлаа. Тэднийг багш дагуулж орж хоол идүүлээд, дахиж нэмж 6 ортой өрөө гаргаж өгсөн. Ингээд хүмүүс хоорондоо пан пан хийж байгаад нилээн орой унтах шиг болсон.
Маргааш өглөө эртэч ах Гампаар сэрээлгэсэн манай өрөөний 4 хүн /Гамп, Үлэмж, Гадаад хэл, Би/ босоод Үлэмжээр хажуу өрөөний 7 хүнийг /Зараа, Дэвдээхэй, Анимэ, Сайнаа, Компот, Сторми, Май газар. Манай өрөөнд байсан 2 сул орыг тоохгүй, хажуугийн өрөөнд бөөнөөрөө хэрхэн унтсаныг хэлкүэ/ сэрээлгэв.


Эрт боссон зарим залуус маань очиж хүүхдүүдэд туслан мод түлээ хагалаж өгч, хоорондоо найзууд шиг л байсан гэжугам. Хөдөөний сургуулийн хүүхдүүд өөрсдөө гал түлээгээ бэлддэг юм билээ.
Тэгээд цайгаа уучаад өглөөний цэвэр агаар амигалангаа ууланд гарч хийморио сэргээгээд авав. Багш тэндхийн сонин сайханг ярьж, манай хэд бие биенээ хөгжөөж явлаа /Үлэмж цасан дээр хөлөөрөө нэр бичсээд байсныг , Май газар замын цагдаа хийснийг хэлсэнгүй кк /.
Эргэж ирээд сууж байтал сургуулийн захирал багш биднийг хүлээн авч уулзая гэж дуудуулсан юм. Нэгэнт ирсэн хүмүүс чинь сургуулийн захиралыг хүртэл блог бичих ажилд уруу татаж, санал сэтгэгдэлээ солилцов. Хүмүүс ингэж их сэтгэл гаргаж байгаад нь ёстой их баярлаж, хайр хүрсээр явсан.



11 цагт мэдлээлэл зүйн өрөөнд орж ирсэн хэсэг хүүхдүүдтэй блогын тухай ярилцаж, асуусан асуултанд нь хариулж суув. Тэр зуур Баянчандмань-н сургууль маань өөрөө блогтой болов. /Зараа ах сүйхээтэйгээрээ гялс гөү гөү дээрээ нээгээд өгснийг дурьдаагүй шүү/ Хаяг нь: http://bayanchandmani.blog.gogo.mn манай блогчид зав зайтай үедээ орж байхгүй юу.

Бас нэг сэтгэл хөдлөгөсөн зүйл бол тэр сургуулийн 8-н Б ангийн сурагчид /Зураг дээр 8Б-нхан/ багшийн оролцоогүйгээр өөрсдөө хийсэн гээд дурсгалын самбар бэлэглэсэн. Ёстой хөөрхөн. /Самбараа дараа харуулнаа./



Нэг ч гэсэн блог нэмээд гэрийн зүг давхицгаав. /замдаа юу ярьсныг орхисон/
Тэнд өнгөрөөсөн нэг өдөр үнэхээр дурсгалтай сайхан байлаа. Сэтгэл гарган хамт явсан блогчин андууддаа бас биднийг чих тавин сонссон хүүхдүүддээ, сургуулийн удирлагуудад маш их баярлалаа.
Блогчидтой уулзсанаар тэр сургуулийн нилээн хэдэн хүүхэд блог бичихээр шийдсэн байх гэсэн найдвар өвөрлөсөөр гэртээ ирэв...
Жич: Миний бичээгүй болон, ам ч нээгээгүй элдэв хошин, инээдмийн юмнуудыг манай алдартай нөхөр Гамп блог дээрээ бичих байхаа.

Энэ бичлэгийг нийтлэж байх үед тэндхийн сургуулийн нэг хүүхэд мснжрээр блог нээсэн тухайгаа хэлж байна. Гөү гөү дээр нээсэн байна. Архагууд сайн туслаад хүн болгоод авна биз. Блог хаяг нь: http://xuvilgaan.blog.gogo.mn/ . За бүгдэнд нь амжилт хүсье.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

34 comments:

Soronzon

Сайхан ажил сэдэж санаачилсан юм байна шүү дээ.
Санаа сэтгэл нийлэн нэгэн баг болж Баянчандмань явсан та бүгдэд маш их баярлалаа.
Үйлс тань дэлгэрэх болтугай.
Бас та бүхэнд Улс тунхагласны баярын мэнд хүргэе.

Сумьяа

Чандманаас баахан блогчид төрөхийн байна л даа

Beck

wow. yasan idewhteim bee? estoi saihan ajil, ayalal boljee. ta bukhend bayar hurgie! Bas bayarlalaa. Unshihad taatai bailaa. Zaraa uhehee shahsan murtluu bas irsen bnshuu hehe. Hugjiltei yawjee.

dream

ta hed 5dhd yavaagvi beez? gump agaa hodoo bn gd bsn zalgasan chen.
tehdee goe yavjee yahuu gump agaag orshooj bolhiim bn kkk

үлэмж

Миний чадах юм ч юу байх вэ Хичээсээн. За амжилт мөн баярын мэнд хүргье

sanakae

Төөрсөн төсөөлөл бичлэг дээрээ сүрхий юм бичжээ. Архагууд орж уншаарай :D

Ганзо нь

Сайхан мэдээ байна шүү

davka

harin tegj yavsan tuhai sonssoon...... saihan zuil bolj..... Shine blogchiddoo amjilt shuu

Мугуй дүрс

Та нар шүү. Би энэ бичлэгийг хүлээгээд микагийн блогоор байнга шагайгаастай байсийн.

3apaa

Хэ сүнс хоргодоод юун хордлого манатай. Очиж байгаад харин эмчилгээний зориулалтаар нэг юу яасан тэ?

SUNshine

Ta nar mine saihan ajil hiigeed irsen bna shde, ta naraaraa baharhjiinoo :)

Бафль

Тэжээлийн блокын тухай паянг сонссон шүү, хэ хэ. Тэр хүүгийн зургйиг авсан уу... хармаар байгаам даа.

Эркардо

Блог холбооны маань ээлжит хүмүүнлэг, соёлын үйл хэрэг амжилттай болж өнгөрсөнд баяртай байгаагийн сацуу. орон нутагт соёлын үрийг тарин өвлийн жавар, аяны алжаалыг үл хайхран монголын блог үрсийг маш олон болгох үйлсийн төлөө алсад одоод ирсэн блогчиддоо баяр хүргэе ээ.

Сайн үйлс дэлгэрэх болтугай

Oogii

Сайхан ажил болжэээ.

anjigai

Арай л царай муутайгууд нь бөөндөө явчихсан юм байна даа. Хүмүүс БЛОГчид бүгд ийм гээд бодчих вий. ХА ха.
За за сайхан ажил болжээ. Би яг хөдөө баяж таараад очиж чадаагүй юм шүү. Түүнээс явах л байсан.

Foreign language

ёооо тэр сїх барьсан баатар бол їнэн дайчин байна дєє...

sanakae

Юу яая аа.
Нэг бөөнөөрөө зураг дээр нь толгойных нь доор нь тэр тэр гээд нэрийг нь бичээд оруулж өгөөч Мика.
Тэгвэл талархах байна.
Зарим нэг блогчинг зүсийг нь хараагүй учир энэ боломжыг ашиглая. :P

3apaa

Гаамдын үхсэн хургаа тэвэрч авхуулсан зургийг оруулчихгүй яасын?

A.Амарсайхан

Сүх гялс, толгой бөндгөс гэж нэг хүн байдаг гэсэн. Тэр нүдний шилт мөн үү?

sanakae

Зараа ахын зургийг "Багачууд ба түлээчин эр" гэж нэрэллээ.

Дэвдээхэй

хэхэ гоё яваад ирсээн....

Munkhbayar

tend tsastai bsiinmaa daa te

Тоонто

Нэг юм асуучих уу ? Орой унтахдаа яаж унтасан та нар...хэ хэ шөө

Кээебоордноос өөр юм нүдэж үзээгүй Зараа тэргүүтэй нөхдийн хуруу гарт нь өргөс орчоогүйл байгаадаа.

Mika

Соронзон- Ерөөл бат орших болтугай. Их баярлалаа

Сумъяа- Хэлээд юүхэв. Чандманийн блогчид олон болох болтугай.

Бэк- Зараа бол гандан бууркум байна лээ. Үхжээсэн ч явна гээд хүрээд ирсэн. Дараагийн удаа цуг яваарай

Дрийм- 5дахьд л яваад өгсөн. Гампыг аваад явчихсан, уучлаарай.ккк

Үлэмж- Чамд их баярласан шүү. Өнгөрч гэсэн баярын мэнд.

Санакае- Харин нээх хөөрхөн юм бичсэн байна лээ. Тэдний блог ч минут тутамд шинэчлэгддэг айхтар юм билээ..

Ганзо- Баярлалаа. Хааяа орж ирж байгаарай

Давка- Хэнээс сонссон бэ гсн.ккк

Мугуй дүрс- Хэ хэ. Бичээгүй бол бүүр олон шагайх байж дээ тэ.

Зараа- чиний эмчилгээнд ямар их юу хэрэг болдиймбээ тэ.. Хордлого одоо сураггүй юу?

Mika

Саншайн- Баяралаа. Дараагийн удаа харин бахархаад хараад сууж болохгүй шүү..

Бафли- Түрүүлж явсан 3 нь ядуууу, зургийн аппарат гээч юм байхгүй. Авч чадаагүй. Боломжтой хэд нь оройхон ирсэн.

Эркардо- Баярлалаа, Тэр ерөөл бөт оршиг. Чи ер нь яагаад яваагүй ийн??

Оогий- :-)

Анжигай- Тэгээд бодчихсон байх өө, одоо өнгөрсөн.ккк
Би харин бүүр Анжигайг л авч явмаар байна гээд тэрүүгээр нэг амьтан хүнийг сандаргав шдэ..

Гадаад хэл- Түлээчин Зараа гэдэн нөхөр чинь тэр шүү дээ. Зараа ба түүний нөхөд ч юмуу,хэхэ

Санакае- Яаанаа Санакае минь. Тэгээд бичээд тавьчуул би гэдэг хүн газар дээрээ байхгүй болох байхаа.. Цуг явсан бол чи амьдаар нь харах байлаа шдэээ.

Зараа- Хэ хэ. Сумын даргад алуулнаа.. Чи оруулчих.

Амарсайхан- Мөн мөн, дүрээрээ суужээн

Mika

Санакае- Тэг тэг. Цаадах чинь нэр усыг бол ёстой голохгүй :-P

Дэвдээхэй- Хэлээд юүхэв. Нахисан явхийсан тэ.

Мөнхбаяр- Цастай байна лээ. Нээрээ тэр цастай уулны зураг бас ирээгүйм байна шдэ

Тоонто- Хэ хэ, Их хүний мууд дурлаж байнаа. Өргөс энэ тэр ороогүй байхоо. Манай эрчүүд чинь бас сансныг бодвол овоо ажилтай нөхдүүд байна лээ шөө.

SUNshine

Daraa yanz buriin iim ajil zohion bguulahdaa hel duulgaj baigaarai Mika :)

Pro31

Ta nar shoo!

Harin hel duulgajaagaaraa...ain?!

Bayarhuu

ke ke, yamar hugjilteiin, goyo ajil hiisen baina shd.

3apaa

Сүх Мастер ба Түлээний тулаан гэж нэрийдье гсн:P

meesh

Сайхан ажил болжээ...Би Микад Бум ахын нэг блогийн тухай гоё шүлэглэсэн байдагийг хэлэх гэсээр нетгүй газрын гайгаар хэлж амжсангүй.
Тэрийг уншиж өгсөн бол....

Идо

Блогчин хэсэг залуус орон нутгийн нэгэн дунд сургууль дээр блогны хэрэглээ ба ач тусын талаар сургаал хайрлаж дуустал нэг жаал асуужээ:
Эгчээ тэгээд та “Тэжээлийн блокийг хэдэн жил судалж байгаа вэ?”
Үгүй ээ би өөр зүйлийн тухай л... Гэтэл бас нэг хүүхэд гар өргөөд:
Эгчээ “Микро автуус багтах гарааш барихад хэдэн блок орох бол?” гэжээ.

Mika

Саншайн- За, өөрийн биеэр хэлж байнааа.

Про 31- Утасныхаа дугаарыг өгчүүл шууд холбоо баринаа.

Баярхүү- Баярлалаа. Орж ирсэнд бас

Зараа- Өөртөө нээрээ саайхан нэр өгчаагаа шүү.ккк

Мээш- Надаа линкийг нь явуулчих түхүү. Түгүүл хөгшин нь ороод уншчий. Сэтгэл гаргаж байгаад баярлалаа

Идо- Сайхан онигоо байна. Өөрөө хэр удаан иймэрхүү юм зохиож байгаа вэ?

meesh

http://bumerdene.blogspot.com/2007/06/2.html

Блогоор аялсан түүх-2 гэдэг нэртэй байгаа...