RSS

Баянчандманьд хайр хүрээд..

Одоогоос 2 сарын өмнө өглөө ажилдаа ирээд мэйлээ шалгав. Жи-мэйлд маань Төв аймгийн Баянчандмань сумын нэгэн 10 жилийн сургуулийн мэдээлэл зүйн багшийн бичсэн захиа ирсэн байна. Тэрээр захиандаа: Bi bolon manai suragchid tanii blog-oor zochilon orox durtai tiimees blog-iin talaar tuunii ach xolbogdoliim talaar online iltgel taviad ogoochoo gesen xuseltiig tavij bna. Tov aimgiin Bayanchandmani sumiin suragchid ooriin ireeduigee ooroor xarax bolomjiig olgono gedegt ix naidaj bna. Medeelel zuin basg... гэсэн байлаа. Миний блог бичдэг, хүүхдүүдэд илтгэл тавих гэж юу байхав. Гэхдээ л энэ захиаг аваад их урамшсан юм. Миний блогруу ордоггүй хэсэг, хараад гардаг хэсэг, сэтгэгдэл үлдээдэг хэсэг, мэйл бичдэг бас хэсэг хүмүүс байдаг. Мэйл бичдэгүүдээс нь гэвэл сайхан блог байна, үүнтэй санал нэгдэж байна, энийг хүлээн зөвшөөрөхгүй байна, блогоор чинь үргэлж ордог, танилцая... гэх мэтчилан. Гэтэл энэ удаагийнх шиг хүүхдүүдийн ирээдүйд өөрийнхөө хувь нэмрийг өчүүхэн ч гэсэн оруулаач гэсэн мэйл нэг ч ирээгүй билээ. Захиаг аваад бодсон. Би тэр хүүхдүүдэд туслаж чадах болвуу? гэж.. Тэгээд юутай ч гэсэн онлайнаар яаж яриа хийх, ямар боломжтой, хэдэн хүүхэд уншдаг, одоогийн нөхцөл байдалын талаар асуулаа. Тэгээд ярилцаж явсаар 2008 оны 11 сарын 21ний өдөр биеэр очиж илтгэл биш яриа, чөлөөт уулзалт маягийн юм хийхээр тохиров. Тэр уулзалтанд дор хаяж 11 жилийн 100 хүүхэд, дээрээс нь тэндхийн компьютерийн сургуулийн хүүхдүүд, багш нь ирнэ гэсэн. Сэтгэл их хөдлөсөн.

Хамгийн гоё нь би ерөөсөө бодож санаагүй зүйлсийг тэд сэтгэн, зөндөө их сэтгэл гарсан явдал юм. Жишээ нь: зөөлгөхөөр тэндээс нэг жижиг машин явуулна /замын машин нэг хүн 3500 төг гэсэн/, тэндээ зар тараагаад зөндөө олон хүн цуглуулсан, нэг ирж байгаам чинь эрүүл агаарт гараад ав гээд сурагчийн дотуур байрандаа хонуулна /5 ортой юм билээ/, өнөөдөр бүүр уулзалтын хөтөлбөр хийгээд явуулсан байх юм.. Бүх хүмүүс хүлээгээд догдолж байгаа гэсэн. Энийг нь сонсохоор бүүр хайр хүрээд болдогүй.

Дотуур байр.


Яриа хийх тэнхим.


Яриа, цагийн хувьд:


Одоогоор надтай хамт 3,4 архаг блогчид явна гэж яриад байгаа бөгөөд тэдэнд үнэхээр их талархаж байна. Алс хөдөө байгаа тэр хөөрхөн хүүхдүүд компьютер гээч юмыг ашиглаад, галт үнэгээр интернэт гээчийг мэдээд, дээрээс нь Монгол блогоо уншаад явна гэдэг чинь том дэвшилт гэж бодож байна. Тийм ч учраас тэдний ирээдүйд өөрийн чадах өчүүхэн хувь нэмрийг оруулах юмсан гэж хичээгээд л.. Манай мундаг блогчид энэ ажилд маань туслах байх өө тэ. Цаг нь давчуу ч сэтгэл гаргаад хийвэл бүх юм бүтнэ бизээ. Юутай ч уулзаж ирээд сонин хачингаа дуулганаа.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

20 comments:

Azaa

Bi xamt yavmaar l bna.Yeiinxenteigee taniltsaad agaart garaad goe yavmaar l bna.

gegeen

bi ch bas araas chini asaasan traktor shoo

khuder

amjilt husye!

Fox

Amjilt huseye! Chi chadnaa

sanakae

Сайхан замнал.
За тэгээд Монголын блогчдыг маш олон болгох үйлст сайн зүтгээд ирээрэй амжилт хүсээд сураг хүлээж сууя.

Жаргал

амжилт хүсье,

Mika

Энд цуг явъя гэх хүн алга уу?? :-D

Э. Баярсайхан

Би ч явсан хойно чинь мэдлээ. :)
Тэгээд ч ажлын өдөр байсан байна. Чандмань сум ч сурлага хөдөлмөрийн өлгий болсон газар даа.

Munkhbayar

yamar goy yum be? odoo boduul yavtsan bga yum shig bna amjilt husii Mika

Helloo

Оо монголд байдаг байсан юм уу БНХАУ - д байдаг юм байх гэж бодож байсан ш дээ.

Azaa

Mika egeed amjilt huseye! Minii mendiig bas ter huuhduuded damjuulaarai. Bodvol minii uyeiin huuhduud bas baih bailgui

A.Амарсайхан

Хэдүүлээ, хэрхэн яаж яваад ирсэн тухайгаа түргэн бичиж нийтлээрэй.

Клаус

Амжилт шөө...чи чаднаа...

Эркардо

явсан замынхаа тэмдэглэлийг бичээрэй хүлээж байя. би тэр өдөр яалтчгүй ажилтай байлаа. уг нь явы гэж их бодсын

Foreign language

11 lee goy yvsan shuu...

Bayasum

Сайхан хэрэг байна. баяр хүргэе.
Чиний урьд нь бичдэг байсан "7 хоногийн шилдэг бичлэг" чинь уул нь их таалагддаг байсан юмсан. Тэрэн шиг Ганбаа -гийн бичиж эхлээд байсан шилдэг 100 бичлэг гэсэн блог антологи уул нь их гоё юм байгаамдаа. Тэр блог анх уншиж байгаа хүмүүст маш тус болно доо.

Anonymous

Yavaa yu gui yu? yavsan yum bol ayanii bogtsoo zadlaach!!!

Юки

Өөрөө тэжээлийн блокийг хэдэн жил судалжээн?

Oogii

Мика-даа баярын мэнд хүргэе

Mika

Биднийг Баянчандмань явхад сэгтэл санаагаар дэмжиж, хамт байсан бүх блогчин андууддаа баярлалаа. Хайртай шөө та нартаа..