RSS

Эрэгтэйг нь юу гэж дуудхуу?



Урждар ажлаа нилээн орой тараад харив. Тэгээд зурагт асаагаад ердөө цорын ганц мэдээ үзэж амжисан юм. Тэгсэн аягүй хөөрхөөн.
Мэдээнд: "Германы 5-6 насны эрэгтэй, эмэгтэй 2 хүүхэд хоорондоо гэрлэхээр халуун дулаан Африкруу галт тэргээр явж байгаад баригдлаа. Тэр 2 өөрийн 7 настай эгчийг хуримын гэрчээрээ дагуулж явж байжээ" гэж авсан..

Хүүхэд хязгааргүй, цар хүрээгүй, чөлөөтэй сэтгэдэг шиг байна. Энийг үзээд бүүр гайхах, бахдах зэрэгцэв шдэ. Хоорондоо гэрлэх үү? -тэгье, -хаана гэрлэхүү? -халуун дулаан Африк явъя, гэх мэт базаад хаямаар яриа өрнөсөн байхдаа.кк

Ер нь хүүхдийг өхөөрдөж дуудхаар бүүр улам л хайр хүрээд байхийн. Охидыг бол бялзуухай, дэгдээхэй, хонгорхон, сайхан бүсгүй минь, миний бүжин, тэдихэн энэ тэр гээд өөрийн эрхгүй амнаас гараад байдаг. Харин банди нарыг хэрхэн дуудхаа ерөөсөө олдогүй. Харин манай нэг найз хүүгээ "манай лантуу" гээд байхийн. Гоё л юм байхдаа? Минийхээр бол хөөрхөн амьтны үрээр л дуудмаар байдаг. Эр юм гээд бамбарууш, бар, арслан гэлтэй нь биш. Туршлага юугаан хуваалцаад эрэгтэй хүүхдүүдийг хөөрдөөд дуудчмаар үг байвал хэлж хайрла хүмүүсээ.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

24 comments:

Anonymous

хүүхэд бүр дээр л дуудышд. Улаанааа л гэдэг байхдааа монголчуууд. Би бол зохиогоол дуудаа явчдийш. Ихэвёлэн гоё өгөөл

Unknown

Бамбархан минь гэж дууддийн манай нэг найз

Anonymous

ЯАДАГ Ч БАЙСАН ЖААХАН ХҮҮХДИЙГ ХӨӨРХӨНӨӨ Ч ЮМУУ, ЯМАР ХӨӨРХӨН ӨӨЛХӨН ХҮҮХЭД ВЭ ГЭЖ НҮҮРЭН ДЭЭР НЬ ДУУДАХ ХЭРЭГТЭЙ.
МАНАЙХАН - ХҮҮЕ ЯМАР МУУХАЙ ХҮҮХЭД ВЭ, МУУХАЙ ЦАРАЙ МУУТАЙ ХҮҮХДЭЭ ГЭЖ ӨХӨӨРДДӨГ.
ТЭГЭХЭЭР ХҮҮХЭД
-БИ ЦАРАЙ МУУТАЙ ЮМ БАЙНА. ХҮН БОЛГОН НАМАЙГ ИНГЭЖ ДУУДАЖ БАЙНА ГЭЖ БОДДОГ ГЭЖ БИ НЭГ ХҮҮХДЭЭС ӨӨРӨӨС НЬ СОНССОН.

Foreign language

neriig ni halit helee hazaal helchuul bolood yvchihna doo

Anonymous

Лантуу гэнээ, wahaha. koorkon l sonsogdoj bna

Өнөржаргал

Хаха лантуу байхдаа яахав дээ..Сайхан залуу минь л гэхгүй юу кк

Lover

Хэхэ. Нэрээр нь л дууддышд. өхөөрдөөд гэхээр ханхүү нтр хэхэ. Эрэгтэй хүүхдийг нээх их тэгж энхрийлээд байдаггүй шд

Lover

Хэхэ. Нэрээр нь л дууддышд. өхөөрдөөд гэхээр ханхүү нтр хэхэ. Эрэгтэй хүүхдийг нээх их тэгж энхрийлээд байдаггүй шд

Buya

боожгойтой хүүхдийг чинь:
наасан хөөрхөн мөндөл вэ гэдэг байхгүй юу хэхэ

Anonymous

Бондоолой л гэдэг дээ туранхай байсан ч бондоолой л гэдгийн яваандаа бондойх нь тодорхой.

Amgaa

Торойхон минь гэсэн хаха.

Амбий нээрээ энүүгээр бас жишээ авч болох байсан байна ш дэ.

Чепак

Амьтаны үр ангирийн зулзага гэхгүй юу
Хүний үр хунгийн зулзага я гэдийн муу
хэхэ

лантуу бол тасарсан нэр байна

Чепак

Хунгийн дэгдээхэй гэхийн байна

Anonymous

хөөрхий банди нарыг бол дуудах гэж баллана ш дэ..
шамшигар шар, бондгороо, булцайкаа, улаакаа, харков, бондоохой, бүмбүүлэй, тэгээд хөөрхий эрхтний хэв маягаар дуудаад байдаг юм бишүү хэхэ..

Pearle Deppsu

Долоон боовт

бондгор

бондоок

бондоолой

бондоохой

Дүүрнээ

хэхэхэ харин яаж дуудвал эгдүүтэй байх бол? Манай хамаатны нэг жаалыг том болцон ч гэсэн бумбарай гэж дууддын. мммммммм хэрвээ би дүүтэй байсан бол байнашдээ бондоолой гэж дуудах байсан

Shuleg

Manai ueel ah bhoor huugee manai Sinba l geed duudaad bdiin. Haaya buur Sinb bolchino.

Зүүдний тэмдэглэл

he he, ene unheer savaagad haychikhsan shuu. Manaihan enuugeer neg ineedem bolson. Huurhun ludnuud.
Eh medeeg ni ilgeelee. Bas zurag ni ch baigaa.

6 настан Африкт гэрлэхээр Гэрээсээ оргожээ
Германы Ганновер хотын зургаан настай Мика хүү, түүний таван настай найз охин Анна-Белл хоёр Африкт очиж гэрлэх санаа өвөрлөн гэрээсээ оргосон байна. Тэд "сүйт охины" долоон настай эгч Анна-Ленаг хамт авч явсан бөгөөд тэр хуриман дээр гэрч болох ёстой байжээ. "Дейли мейл" сонинд ингэж бичсэн байна.
Хүүхдүүд шинэ жилийн баяр цэнгээний дараа эцэг, эхийгээ бөх гэгчийн унтаж байсан 2009 оны нэгдүгээр сарын 1-ний өглөө гэрээсээ оргожээ. Тэд трамвайнд сууж, галт тэрэгний буудалд хүрээд, нисэх буудал руу явах галт тэрэг хүлээж байсан байна. Тэнд тэд хамгаалагчдын анхаарлыг татаж, тэгээд цагдаа дууджээ.
"Хүүхдүүд ийнхүү аялалд гарахдаа гурван том чемодан чирж явсан. Эдгээрт зуны хувцас, усанд шумбах хэрэгсэл, хар нүдний шил, тахианы мах болон бяслагтай сэндвич байсан юм" гэж цагдаагийнхан ярьжээ.
Мөнгө, нисэх онгоцны тасалбаргүйгээр Африкт хүрэхэд хэцүү байх болно гэдгийг хүүхдүүдэд цагдаагийн хоёр ажилтан итгүүлж дөнгөсөн байна. Залуу аялагчид цааш явж чадаагүйдээ тун дурамжхан байсан бөгөөд гэхдээ хоол өгөхөөр амлахад тайвширсан гэж цагдаа нар ярьжээ.
Мика маш дулаахан Италид амарсан тухайгаа охидуудад ярьсны дараа гэрлэхийн тулд гэрээсээ явах хэрэгтэй юм байна гэсэн санаа хүүхдүүдийн толгойд орж ирсэн нь дараа тодорхой болсон байна. Тэгээд тэд Африкийн тухай телевизийн нэвтрүүлэг хамтдаа үзэж, тэнд Италийг бодвол бүр дулаахан болохыг мэдэж авчээ. Ингэсний дараа тэд ирээдүйн төлөвлөгөөгөө боловсруулж эхлэсэн байна.
Тайвшируулахын тулд цагдаа нар хүүхдүүдэд өөрсдийн ажлын газрыг танилцуулжээ. Бүтэлгүй тэдэнд урьдчилан хорих газрын өрөөнүүд онцгой таалагдсаныг мэдээлж байна.
Я.Сүхбаатар /МОНЦАМЭ/

gegeen

mondol, monsh, pingwin, cheburashka, oolkon zolig ...

hehe. harin ene hediin talaar english, mgl source-uudiig unshsan. egduu hurgeed baigaamaa

Unknown

Бандгар, бондоолой, паацгар, дэлчигэр ккк

Anonymous

Уучлаарай, манай сонин электрон хэлбэрээр шинээр мэндэлж байна. Та бүхэн үнэгүй демог нь харж мөн үнэгүй бүртгүүлэн орж бидний сониныг нэг сарын хугацаанд үнэгүй уншина уу. Мөн өөрийн сэтгэгдлийг харамгүй илгээж бидэнд тусална уу.

http://www.unen.mn/

sanakae

Овоо муу гар.
Нээрээ цаадуул чинь яахаараа тийм сэтгэлгээтэй болчихдог байнаа бас л аугаа сэтгэнэ шүү.

Мика /美香/

Хэ хэ, манайхан өөрсдөө нээх хөөрхөн юмаа. Дууджаагаа барьжаагаа энэ тэр бол үнэн эгдүү хүргэж байшдэ.
Ямарч байсан дуудах нилээн хэдэн нэртэй боллоо. Баярлалаа хүмүүсээ..

Anonymous

bi huugee eejiin bunduu, bundan, bumbuu ene ter geed l yavj ugnu