RSS

Цагаан сарын тухай ангар унгар, жалир жалир


Миний санаж байгаагаар 2,3 жилийн өмнө ч билүү найзуудаараа нэг суугаад, цагаан сарыг хэрхэн дараа багатай, амар хялбар, аятайхан тэмдэглэхүү? гэж санал солилцож, туршлага энэ тэрээ хуваалцав. Залуу хүмүүс л болсон хойно нүсэр баяраар хөнгөхөөн гарах аргаа олох гэж нилээд яриад ийм шийдэлд хүрч билээ:
  • Цагаан сарыг гэртээ биш аль нэг кафе, ресторанд хамаатан садангуудтайгаа нийлээд шиний нэгэндээ ганц өдөр золгоод, тэмдэглээд дуусах. Энэ бас бодоод байсан чинь зарлага багатай, амар арга байсан. Ойр дотны 5-н ах дүүсийн айл байлаа гэхэд хэрэгтэй бүх юмныхаа жагсаалтыг гаргаад түүнд таарах зарлагыг айлууддаа хуваана. Айл болгон тус тусдаа тэмдэглэхээр чамгүй их зарлага гарах байх. Харин тэрнийх нь оронд нэг айлд гарах зардлаа 5 хуваагаад, нэг дор бүх айл хоорондоо золгоод, айл айл хэсч цагаа үрж явахгүй, мөнгөнд ч хэмнэлттэй амар болно гэв.
Хөгшин хүнтэй, цагаан сараас төвөгшөөдөггүй, тэр байтугай дуртай хүмүүс хар мянга байдаг биз. Харин миний хувьд нилээн төвөгтэй санагдаад аль болох зугтаах арга замыг илүүд үзнэ. Яаая, баяр гээл хамаг юмаа бариад дуусгачихна, айл амьтан хэснэ, согтуу хүмүүсийг харж гиюүрнэ, хэн дуртайд нь үнсүүлнэ гээд гүэ мөн их тэвчээр шалгаж байгаам шүү.
  • Энэ жил харин бас сайхан юм болж байна. Үндэсний их баяр болох ЦАГААН САРаа тэмдэглэх өдөр нь 2 өөр болж таараад, талцаад, үзэлцээд.. Дараа жил бас л талцах биз. Зөв бурууг нь бөө мэд, гэхдээ миний бодлоор лав Хятадууд буруу өдөр цагаан сараа хийхгүй байх. Хятад, Япон, Солоногос юу ч билээ бүгд л 1 сарын 26нд.Монголд нилээн олон айл бас тэдэнтэй цуг хийв гэнэ. Баяр нь цомхон амар болж байгаам шиг байна лээ. 2 сарын 25 нд харин айлууд бэлтгэлээ овоо базаагаад нүсэр баяр хийцгээх юм байгааз. 2 өдөр товлогдоод байх бас их зүгээр юм. Хүмүүс баярлая гээд хүрээд ирхээр нь: "ӨӨ, МАНАЙХ 1 САРД ЦАГААН САРАА ХИЙЧИХСЭН ШДЭЭ" гээл 2 сард тас гүрийгээд суучиж болохоор сайхан шалтаг гарч ирж байна. Ингүүл бүүр 100 хувь баярт оролцохгүй бөөн баяр шүү
Ийм нэг хэрэгтэй ч юм шиг, хэрэггүй ч юм шиг 2 арга хальт бичлээ. Хэрэгжүүлэх үгүйгээ өөрөө л мэд. Болдог бол тоглоомгүй 2 дахь аргыг энэ жилдээ туршаад, дараа жилдээ хэрэгжүүлээд сууж байхиймсан.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

33 comments:

Anonymous

Өө манайх цагаан сараа 1 сард хийчихсэн штэ ... хахаха... зэвүүн арга байна да.

Ягтиймээ

Amgaa

Хэхэ 2 дох аргын тухай саяхан ярилцаж л суулаа

SUNshine

Зарим нэг айлууд эхний аргаар хийдэг юм байна лэ
2 дахь арга сайхан арга байна да

Э. Баярсайхан

За тэр хуваагдах нь ч яахав, одоохондоо олны жишгээр л хоёр сард хийнэ дээ.
Тэр бөөнөөрөө цуглаад гэдгийг чинь манай хадам ахын хадам тал эртнээс хэрэгжүүлсээр ирсэн. Шинийн нэгэнд үдээс хойш ямар нэгэн ресторанд бөөнөөрөө цуглардаг. Цуглахдаа солилцох бэлгээ, тавгийн идээ, ууц, ундтайгаа очдог. Гэм нь гэртээ нэг ууц, идээ, ресторанд нэг ууц идээ засдаг болохоор тэр нь тиймэрхүү байдаг. Бусдаар бол амар байдаг юм шиг байна лээ.
Өөр нэг хувилбар бол манай аав, ээжийнхэн маань арав, арвуулаа гэж байгаа. Улаанбаатар, Төв аймаг, Дархан гээд л тарчихсан. Тэдгээр хүмүүс нэг дор цугларна гэж байхгүй ээ. Харин цагаан сарын өмнө гэр бүл бүрээс тодорхой мөнгө аваад, цугларсан мөнгөөрөө аль нэг айлд нь ээлж дараагаар хэрэгтэй юм аваад өгчихдөг. Цагаан сараар хэсдэгээрээ хэсэх боловч бэлэг энэ тэр өгдөггүй. Тэгэхдээ ёс дагаж хөгшчүүл, хүүхдийн гар цайлгана л даа.

Anonymous

Жалир жалир гэж бохь зажилхад гардаг авиа мөн үү? хаха. 2дахь аргын дагуу явбал цагаан сарын хямралаас гарч болохдэгээ

Мөөгий

Tuka

Надад бол цагаан сар сайхан л байдгийн. Дуу шуутай, хєл хєдєлгєєнтэй сайхан баяр шд.

gump

хайран баяр алгасах нь дээ. Ганц цаддаг баяр шүү дэ

Э. Баярсайхан

Миний хувьд бол их ач холбогдол өгдөг юм. Дээр хэлсэнчлэн олуулаа болохоор ихэнх хамаатангуудтай минь жилдээ нэг уулзуулдаг баяр байгаа юм.

ҮЛЭМЖ

Хайран баярыг минь чи яах гээв хэхэхэ

Галавсай

Ганц муу баяраас болж байдагаа бариад дуусах юм даа. Болдогсон бол ууц хэвийн боов бусад идэх юмнуудын хамт хуванцараар хийгээд дараа жилдээ дахиад хэргэлчих юмсан гэж бодхым. Яг л ёлкны мод шиг.

Б.Батзориг

асуудал нь хятадууд буруу эсэхт биш, бидний зөв эсэхт байх. хятадууд мэдээж өөрсдийнхөө хувьд зөв өдөр тэмдэглэж байгаа биз. монгол чинь хятад биш болохоор өөр өдөр байж болно гэж бодож байна. энгийнээр бодохоор энэ календар сарны тооллынх тул газар зүйн байршлаас хамааралтай. тэгэхээр өөр өөр газрын хүмүүс өөр өдрүүдэд тэмдэглэж болно биз. бидний монголчууд төгс буянтын зурхайг дагах нь зөв гэж бодож байна. монгол орны нөхцөлд тааруулан бодож гаргасан зурхай гэж ойлгосон.

Б.Батзориг

дээр нь бидний шашин нэгт түвдүүд 2 сард гэж байгаа болохоор тэдний буруу бас байх учиргүй байхаа даа.

Mika

Яг тиймээ- туршаад нэг үзэхгүй юү Хэ хэ,

Амгаа- Тэгээд хэрэглэхээр шийдвүү яав?

Саншайн- 2 дахийг хэрэглэж, улаан цайн гүрийж чадку хүмүүст бол 2 дахь нь их зүгээр байх,кк

Баярсайхан- Танайхан чинь харин аягүй аятайхан тэмдэглэдийм байна шдэ. Тэр нийлж тэмдэглэхэд бол гэрт илүү дутуу юм засаад яахийн, бэлэг энэ тэрээ аваад ирхэд л болох юм байна тэ.
Хэрвээ цагаан сард дуртай бол миний арга энэ тэр шал хэрэггүй болоод ирж байгаам шүү.хэхэ

Мөөгий- Яаж тааваа? бохь жалирдангаа бичсэн эд байгаам.ккк

Тука- Дуртай хүнд бол энэ нээх хамаатай эд бишээ. Дургүйчүүдэд бол аягүй их хамаарах байх

Гамп- Их идээд бас дэмий шдээ, гэдэс гүзээ сунахын нэмэр, хэхэ

Үлэмж- Сүйд хийх гэсэн юм биш лдээ, зүгээр хиймээргүй хүн байвал л гэж.. Нээрээ чи блогспотруу хүрээд ирээ юү?

Галавсай- тэгээд нэг үздээ, болвол дараа бид үзий.ккк
Цагаан сар лайтай санагдаж байвал 2 дугаарыг хэргэл хэргэл.хэхэхэ

Батзориг- Өө,гөгшин нь тэр зурхай мурхай мэдкүмөө, олны жишгийг дагана гэдэг шиг олон улс хийгээд байхаар нь зөв ч юмуу л гэж бодсон ухаантайм. Гэснээс төгс буянтын зурхайг сүүлийн хэдэн жилд хэрэглэж эхэлсэн гэснүү? Урьд нь алийг нь дагадаг байсан юм бол?

Баярхүү

хэхэ, Микагийн 2 дахь арга нь их гоё юм байна.

Батзоригоос асуусан асуултанд чинь хариулчихья. Ингэсийм байна лээ, Төгс буянт зурхайг ашиглууласан нь Түвдээс ирсэн тэмбүү мэмбүүтэй 8-р богдын хийсэн ажил юм байна лээ.

Өмнө нь Хубилай хаан эзэнт гүрнийхээ бүх улсад зарлиг гаргаж Монгол зурхайг ашиглуулсан юм гэнэ лээ. Тэрээр зарлигаа шар торгон дээр гаргадаг байсан болохоор зурхайн нэр нь шар зурхай болсон гэсэн.

Хятадууд Монголчуудын юмыг өмчилөөд сурцан болохоороо манай зурхай гээд байгаа байх... Шар зурхай нь дээр үеийн Монгол зурхайгаас хуулбарлаж авсан эд.

Гэхдээ дээр үед Монголчууд цагаан сараа 9-р сарын 22-нд хийж байсан. За за, болий. Ганц юм бичцэн чинь аймар урт болчлоо... үргэлжлэлийг нь вебэн дээрээ бичээд тавьчихнаа. хэхэ, ингэхэд миний веб яачихсаныг мэдэх хүн байхгүй биз? хэхэ

duurnee

хүүш одоо богд ламыг ингэж хэлээ л нүд алт болчлоо заза хэзээ хийсэн ч надад бол залхуутай санагдаад байдгийн яаж тэр олон бууз хийгээд дараа нь тэр олон хүнийг дайлаад тэр олон аягийг угаагаад тэр их юмыг цэвэрлэчээд тэр олон айлаар хэсээд тийм их бэлэг авна даа хэхэ

A.Амарсайхан

Өө би өчигдөр хамгийн түрүүнд сэтгэгдэл бичсэн чинь ороогүй байна ш дээ. Их л гоё хурц юм бичсэн, эргээд санадаггүй ээ.

Buya

манай зурхайчид ягаад тэгж зөрөөд байдаг юм болдоо,нарийн учирийг нь мэдэхгүй болхоор сайн ойлгохчгүй юм.
азийн бусад орон нэг өдөр хийж байхад манайх дандаа өөр өдөр хийсээр ирсэн ямар учир байдаг юм бол? учирийг мэддэг хүн нь тайлж өгөөсэй.

Chepak

Хийж байгаа арга хэлбэрээ одооноос єєрчлєєд зєв зїгт нь оруулчуул бидний їр хїїхэд амар байхгїй юу тїїнээс заавал тэмдэглэхгїй, їгїй болгох гээд яахуу дээ

Pearle Deppsu

найзаа, айлууд нийлээд хийх шиг их зарлагатай зүйл гэж байхгүй.


бодоход хямд тусах ч маш их зардал гардаг.

1т Мөнгөөр золгох явдал. Дэндүү олон настнуудтай золгох болдог. Нэгтэй нь мөнгөөр нөгөөтэй нь хоосон золголтой нь биш. Мөнгөөр золгохоо больчихвол бас зардал хэмнэнэ шүү

2т Цай уух нэрээр бас л нэг нэгээрээ явдаг л байхгйү юу. Эсвэл тэнд нь очоогүй хүмүүс дахиад гэр гэрт нь очно. тэднийг хүлээн авах зүйлс гээд л ялгаагүй юм бэлдэнэ.

Chepak

Мартсанаас мєнгєєр золгодог энэ тэнэг зїйлийг халахынсан Хэзээ ер нь цагаан сараар мєнгєєр золгож байсын


Хуучин чинь ахмад хїмїїс нь бид нарыгаа нэг їнсээд насыг мниь аваарай гэнэ
Багачуул нь ахмадыгаа тохойноос нь тїшиж ирээд хїндлээд золгоод болоо л байсан ш дээ

Энэ мєнгєєр золгох бол хот суурин газраас нэвтэрсэн хамгийн мангар элемент

Mika

Баярхүү- Манайхан ч өглөгч улс юмдаа. өөрсдийнхөө зурхайг амьтан хүнд өгчихөөд, өөр хүний юм гуйгаал.. Гэснээс Богдыг хамаагүй тэгж дуудаж болхымуу? кк

Дүүрнээ- Хэлээд яахуу. баян, залхуугүй, сайхан сэтгэлтэй юмөө манай цөөхөн Монголчууд.хэхэ

Амарсайхан ах- Өө, цагаан сар мар дөхөөд гаран гаран болжоогоом биш биз.

Буяа- Харин энэ Батзориг, Баярхүү 2 л сайн мэдхийм шиг байна. Бичас тэднээс бага сага ойлголт аваад л суужээн.

Чепак- Харин сайхан аятайхан арга энэ тэр олчуул амар л юмсан. Одоо бараг "цагаан сар" гэж сонсоол ядраад байна шдэ. кк
Тэр золголтын хувьд бол дээр үед сайхан байжээ нээрээ. Ямар балай нь анх мөнгө өгсийм болоо? Тэрнээс л нэг том боллоо шүү

Дэпсү- Заавал мөнгөөр золгоно гэсэн юм байхгүй байх өө. Би лав амьдралдаа олон хүнд мөнгө өгч золгож үзээгүй шд. Тэхээр өөрөө л өгөхгүй байвал "өг" гэхгүй байх аа.
Манайхан айл хэсэг дуртайм болохоороо л "цай уух" гэдэг юм хийдэг биз. Би ресторанд хийж үзээгүй болохоор бас сайн хэлж мэдэхгүй юм. Тэхдээ нилээн хэдэн залуу толгой бодож байж ингэж гаргаад.. Заавал гөгшчүүлийг дагах хэрэг байна уу хө?

Баярхүү

8-р Богд тэмбүү өвчтэй байсан нь үнэн шдэ, мунхарсан олон Монголчуудад баасаа идүүлж, шээсээ уулгаж байсан нь ч үнэн. Ер нь есөн шид нь бүрдцэн заваан амьтан байсан юм шиг байгаам.

Ер нь түүхэнд Түвдүүд Монголчуудад гай болж байсан уу? гэхээс гавъяа байгуулж байгаагүй.

Тийм хөгийн юмыг ашиглаад эх орноо тусгаар тогтнуулж чадсан Сүхбаатар тэргүүтэй ардын армийг МАГТАН ДУУЛМУ!

Давка

http://shinehenpage.blogspot.com/2009/01/blog-post_31.html Би энэний тухай биччлээ. Бм зүгээр ярисан яриа , санаа биш жинхэнэ хийдэг цагаан сарыг бичсэн шүү. Уншаад үзээрэй..............

KULA

Аахаан энэ 2 дахь аргыг яаг бодож байлаа...кэкэ. Хийчихсэн гэж хэлчээл ичкүү айл хэсээл архи уугаал явжээе гэж бодож байлаа...

Жаахан дөхүүлж байгаад бичье гэсэн чинь өрсчихөж хэхэ...

Гансүх

Таны блогийн бичлэгүүд үнэхээр таалагдлаа таны блогийн холбоосыг өөрийхдөө нэмсэн.

Жил бүр л цагаан сараа хэзээ тэмдэглэх дээрээ маргаж байдаг. Цагаан сарыг тэмдэглэж өнгөрүүлэх гэдэг нь ихэнх айл өрхийн амьдралд хүндхэн тусдаг нь ойлгомжтой. Настай хүмүүс нь тэтгэвэрийн зээл, ажил хийдэг хүмүүс нь цалингийн зээл, хөдөөний хүмүүс нь "Хавар ноолуур гарахаар" гээд л зээл аваад байдаг. Тэмдэглэж байгаа хэв маяг нь гэвэл урдаас оруулж ирсэн хүний хэрэгцээ хангах эсэх нь эргэлзээтэй бэлэг солилцох, жаахан балгах дуртай хүмүүс нь хавь ойрын айлуудаар хэсч нанчид хүртэх г.м.
Тэгэхээр таны дэвшүүлсэн санааг олон нийтээрээ хэрэгжүүлж эхэлбэл байдал нэлээд эерэгээр эргэх болов уу.

Gantulga T. Tul /Тул овогтой Т. Гантулга/

Мика, Монголчуудын хувьд нэгдүгээр улирлын хувьд ТОП сэдвээр сайхан, саналууд дэвшүүлсэн байна. Уншигч олон авхай нараас ч сайхан санал гаргасан байна. Энэ баяраар нэг настай хүнээ томхон газар байлгаж байгаад л нэг дор /Жаал амрах цагийг нь оруулаад/ золгоод дуусвал зүгээр юм шигээ. Мөнгө төгрөг өгдөг талаар бол байж болно шүү дээ, зохион байгуулах ажиллагаанд нь нэмэр болоогүй гаруудаас бол авах л хэрэгтэй дээ :). Голлон зохион байгуулагч бол мөнгөгүй, хадгаа эрхий хуруундаа ороогоод золгоход яах вэ дээ. Эхнээсээ хур их хөрөнгө цацсан хүн, түүнийгээ нөхнө үү гэхээс... :p,

Уг нь энэ баяр хөгшидөө хүндлээд сайхан л даа, гэм нь Herd Mentality буюу сүргийн сэтгэхүй гээд нэгийгээ дууриах сэдэл ихээр төрүүлдэг, олон нийтийг хамарсан байдаг болохоор болж байгаа зүйлсийг нь магтахад дэндүү цөөн, болохгүй байгаа зүйлс нь их учир муулахаар тэрс үзэлтэн болох гээд. Товчхондоо бол Монголчуудыг "дайтуулдаг", сүүлийн үед жаал хорлолтой баяр болоод байгаа санагддаг юм. Ядаж л яаж мөнгөө өсгөх вэ, бизнесээ өргөжүүлэх вэ гэхээсээ тоолж чадвал их юм болох зочдоо яаж "гуриаталгүй" гэрээсээ гаргах талаар бодоцгооно шүү дээ :D, за төгсгөл хүртэл нь уншсан танд баярлалаа. Малын тооллого-н талаар нэг бичлэг гэнэт бичмээр санагдлаа, үргэлжлүүлээд миний блогноос Монгол хэл дээр Төгс Буянтын Цагаан сараас өмнө нэг бичлэгийг минь уншаарай

AntiDotE

Ургийнхаа дотор бараг хамгийн хөгшин настай ахмад нь байдаг болохоор аль ч арга нь тохирохгүй юм байна.
тэгээд яах ч аргагүй бүхий л байдгаа гаргаад л хүлээж аваад, дайлаад, угааж цэвэрлээд, үнсээд, үнсүүлээд байхаас өөр арга ерөөсөө олдодгүй юм.
одоо ганц хэрэгжүүлж байгаа хэмнэлт нь хүүхэд хөгшидөд л бэлэг өгөх л байна даа. гэцүү шүү гэцүү гэцүү.

БОРОО

Цагаан сар огт хийхгүй байна гэж юу байхав дээ. Сайхан л баяр. Хүмүүс л худлаа наагуур цаагуур нь баярыг баяр биш болгоод байгаа болхоос. Миний хувьд нас явжаагаа болоод ч тэр юмуу цагаан сард улам бүр дуртай болоод байгаа. Энэ баярын хүрээнд бид нилээд хэдэн Монгол ёс заншилаа, эцэг эхээ хүндлэх ёс горим, дэг жудагаа мэдэж авдаг гэж би боддог юм.

Anonymous

хаха, яаж ингэж сэтгэдэг байна аа. Над шиг хөлдүүгийн толгойд орохгүй санаа байна. хаха

arsun

Íýã ºäºð ìºðºº ãàðãààä, íºãºº ºäºð çîëãîíî äîî.

Anonymous

Нэг өдөр мөрөө гаргаад, нөгөө өдөр золгоно доо.
Арсуны орчуулга.

Микарито

Баярхүү- хэхэ, зөндөө мэдээлэл олж авлаа

Давка- Орж уншлаа. хэр санхүү орхуу гэдгээ биччихсэн чинь нээрээ л тэмдэглэвэл зүгээр санаглдаа.

Кула- Дараагийн удаа бичих гэж байгаа юмандаа зөвшөөрөл авч байхаас. Тэхгүй бол дахиад өрсчихвийдээ.кк

Гансүх- миний гаргасан дэмий санааг хэрэгжүүлэх нь зөв хэмээн дэмжиж байгаад баярлалаа. Бас бичкээн блогны минь хаягыг нэмсэнд баярлалаа.

Гантулга- Чиний тэр мөнгө авна гэдэг сайхан санаа баына шүү.хэхэ
Манайхан чинь аягүй тийм тайж зантай хүмүүс болохоор хүний өмнө нүүр улайчихгүй юмсан, хүнд муу хэлүүлчихгүймсэн гээд хамаг юмаа хамж аваад гаргаад өгдөг улс шиг байгаан. Тэр нь ч энэ их мөнгө зарцуулахад хүргэдэг байх шүү.
Бичлэгийг чинь тэсэн ядан хүлээж байя хө.

Антидот- Ээ хөөрхий, чи минь түгүүл сүйрч дээ, энэ хямралын үеээр.хэхэ

Бороо- санхүү, төвөг, айл хэсэх энэ тэр гэсэн юмаа бодохгүй бол сайхан л байх. Цагаан сард дуртай хүмүүст би юу ч хэлкүэ. Над мэтийн хүмүүст л..ккк

Нэргүй- иййй, сэтгэсэндээ бшээ, муу юм зааж өгөхдөө гаргуун хүн чинь тэсэхгүйм байна.

Арсун- Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Нэргүй 2- Баярлалаа, орчуулга хийж тусалсанд.

Anonymous

miniiheer bol tsagaan sar geh ene undesnii bayariig mongol hun bur urgun temdehleh uchirtai gej sanana. ene bol hun zugtmaar bayar bish. ger buleeree ail hotlooroo ahmadaa hundetgen zolgoj amar mendiig ni erne gedeg saihan hereg bishuu. Ertnees ulamjilj irsen yos jayag magdgui turiin bodlogo gedeg shig mongol hun mongolooroo baih neg ilrel mongolooroo bahrharh neg baharhal munuus mun gej.