RSS

Нохойн агнуур

Манай гэр хар хорин захын хажууханд байдаг учир золбин нохой ихтэй л дээ. Гэрээс гараад явж байхад зөндөө тааралддаг. Хоолны үлдэгдэл янз бүрийн юмаа авч гараад идүүлчихдэг ч удаа цөөнгүй.
Дулаарч эхэлснээс хойш гадаа үе үе "пад пад" хийх дуу гарах боллоо. Нэг хэсэг үүл буудаад байна уу гэсэн чинь үгүй бололтой. Үнэн хэрэгтээ бол гудамжны, эзэнгүй нохойг буудаж байгаан байна. Нохой хүний сайн анд нөхөр, дээрээс нь нохойнд учиргүй хайртай дуртай байдагийн хувьд нохой буудах нь буруу гэж үздэг ч өвчтэй, галзуу нохой ихссэнээс буудхаас өөр аргагүй гэдгийг нь хүлээн зөвшөөрөх болсын. үнэхээр л галзуурчихаад амьтан хүнрүү дайраад, урж тасдаад байдаг бол буудахаас өөр яах билээ...
Нохой бууддаг хүмүүс өөрсдийгөө АНЧИН гэж нэрлэдэг юм билээ. Анчид өглөөнөөс орой болтол энэ тэрүүгээр явж гудамжны, эзэнгүй, золбин нохой байна уу? гэж хайна. Олноороо цугласан, харагдсан тиймэрхүү нохойнуудаа буудаж унагаад, машиндаа ачаад, овоо хэд болохоор нь УЛААН ЧУЛУУТЫН ХОГИЙН ЦЭГ гэдэг газар аваачиж, хоншоорыг нь тайрч аваад, нүхэнд булаад ариутгалын бодис цацаад, нүхээ дүүрэн шороогоор бөглөөд явах ёстой. Ингэж хийснээрээ элдэв өвчин эмгэг үүсгэх вирус, янзүрийн юмыг нь устгаж, хүнд аюулгүй болгох зорилготой. Энэ бол тэдний хийх ажил.
Гэтэл гадуур буун дуу их гарах болсон. Буудахын тоолонгоор ноход үхэж байгаа биз. Нохой үхэхийн зэрэгцээ анчидын талаар ганц нэг шүүмжилмээр юм гарч ирээд байдаг.
1. Буудсан анчин нохойныхоо хоншоорыг тасдаж аваад биеийг нь ачилгүй, гадуур хаяаад явсан байхийн. Хоншоорыг нь тасдаж авдагийн учир нь буудсан нохойны тоог гаргах, нохой тус бүрээс 5000 төгрөг авдагтай холбоотой гэнээ. 5000 төгрөг авч л байвал нөгөө хүмүүсийг аюулгүй болгох, нохойг булах, ариутгах гэх мэт үүргийг умартжээ гэмээр. Үхсэн нохойн газрын хөршөнд хэр удаж байж шингэх вэ? Шингэхээсээ өмнө хүмүүст элдэв өвчин тарааж, гудамжинд хог болон үлдэнэ. Түүнийг яах вэ?
2. Төрснөөсөө хойш тоглож өссөн таван нохой байлаа гэхэд 4-ийг нь нүдэн дээр нь буудаад ачаад явах хирнээ нэгийг нь үлдээчихийн. Ганцаараа үлдсэн нохой найзыгаа алдсан хүн шиг гунигтай нь аргагүй гаслаж, байрнаасаа ер босохгүй юм. Алах л ёстой юм бол яагаад тавууланг нь агнасангүй вэ? Мөн зургаан гөлөгтэй эм нохой байхад гөлөгнүүдийг нь буудчихаад ээжийг нь үлдээчив. Эм л нохой юм хойно дахиад төрнө биздээ? Бас хүүхдээ алдсан эх хүний адил зовмоор л юм шиг.
3. Агнаад, алаад, ачаад явсан нохойгоо хогийн цэгтээ булах ёстой байтал тэр хавиар амьдардаг хүмүүст 200 төгрөгөөр зардаг сурагтай. Ариутгалын бодис цацаад булж аюулгүй, халдваргүйжүүлэх асуудал бас л орхигдлоо. 200 төгрөгөөр зардагийн учир нь ойр хавийн оршин суугчид нь өөрсдөө нохон мах иддэг, мөн өвчиж шулсан нохойн махаа 1кг-г нь 500- 800 төгрөгөөр захын гуанзанд зардагтай холбоотой.. Мах үнэтэй болсон цагт нөгөө хэд нь ч авдаг гэсэн. Цагдаа нар өглөөд иймэрхүү мах зардаг хүмүүсийг барьдаг ч маргааш нь дахиад л аваад ирнэ.
Иймэрхүү маягаар хийх ёстой юмаа ёсоор нь хийхгүй байх нь элбэг үзэгдэл болсоор. Үүн дээр хэн хяналт тавьж ажиллах вэ? Хэрвээ нохойг буудаад аюулгүй болгох эцсийн алхам хүртэл хийж чадахгүй юм бол агнаад, буудаад явах хэрэг байгаа ч юмуу үгүй ч юмуу. Харин ч илүү их эрсдэл дагуулах магадлалтай санагдана. Мэдээж бүх анчид нь ингэдэггүй л байх. Зарим сул, хойрго хандаад байгаа улсаас болж бид ямар байдалд орох аюултай вэ? Тарваган тахал гэдэг шиг нохойн вирус гээч юм гарахыг хэн байг гэхэв.....

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

16 comments:

Õýðëýí

ïýýý õîíøîîðûã íü òàéð÷ ÿàäèéí áîë. õîîëíû ãàçàð õîîë èäìýýðã¿é ñàíàãä÷ëàà. õýõý

Anonymous

өөөөө фонт танихгүймаа

Хэрлэн

одоо дахиад бичий.
Пэээ хоншооыг нь тайрч яадийн бол. Хоолны газар хоол идмээргү санагдчлаа.хэхэ

саншайн

ямар аймаарийн бэ
хэлэх үг олдохгүй байнааа

3apaa

Нохой үлдээдэг учирыг сайн мэдэхгүй юм. Бүгдийг нь устгаад хаячихвал амь зуулганаасаа салчих байх гэсэн айдастай яваад байдаг ч байж магадгүйн тэ?

Anonymous

erni budah bol buruu shdee!!! tusgai gazar bailgaj tejeehin orond hamgin amar argiin bodhiimaa.ter budsan amisgaaag taraldhiim bol uuriig ni budnaa

Anonymous

chinii ene nohoitoi niitleliig gogo deer tavisan baina. http://news.gogo.mn/r/54760

artagaa

яасан аймар юм бичдийм бээ

bbatzorig

negmoson bugdiig ni ustgachihval amar yum daa

Давка

Би стоо энэ золбин нохойнд дургүй. Өвчин халдаагаад явдаг ч байж магад.....

Anonymous

Тэр нохойчдын өөрсдийг нь буудаад хамрыг нь тасдаж аваад ил хаявал таарна. Ямар нүгэлтэй ажил гэхээрээ ийм байдаг байна аа

Сэргэлэн

ЗОРИГТ8

Бага байхад л их нохой алдаг байж дээ ахтайгаа. арьсаар нь гутал хийж өмсөөд л ...

amor

ядаж байхад энэ буу тулгуулж байгаа нохойны зураг манай муу сахилгагүй шартай адилхан өрвийсөн үстэй юм гээч!.
зураг хараад л шок, цааш нь уншаад л гүн шок..
өвчин халдвар гэж бодохоор бас л...
миний Монголд хариуцлага гэдэг юм хаана явжийдаг юм бол доо??

etvgen

10 хуушуур авбал нохойныхон арьс үнэгүй гэж онигоо байдагсан хэхэ
Тэр анчид их сүрхий анчид бололтой гөлөг алдаг... хмммм

B.Tumennast

Ene salbart sain zohitsuulalt hiih heregtei yum bna daa. Honshooriig ni avchirbal mungu uguh bish gazar bulaad ariutgaliig ni hiisnii daraa ni mungiig ni uguh heregeti yum bna daa

Anonymous

а все таки: восхитительно. а82ч