RSS

Глобал СЕО-д түүнийг дэмжие

Глобал СЕО гээд ЮБиЭс-р гараад байгаа нэвтрүүлгийг үзэж байгааздээ? Урьдны нэвтрүүлэгт нь манай блогчдын нэг, найз Сайнбаяр оролцож байсан юм. Сайнааг сайн ч дэмжсэн сэн.

Харин энэ удаагийнх дээр нь блогчин, танил, найз гээд нийт 3 хүн оролцож байдаг юм байна. Аль нэгийг нь овойж оцойтол дэмжиж сүйд болоогүй ч гэсэн нэг хүнийх нь талаар өөрийн сэтгэгдэл бодлоо үлдээмээр, амьтан хүмүүстэй хуваалцмаар санагдаад ер болж өгдөггүй.

Г.Нямдорж.
За миний хувьд амьдралдаа олон л чадалтай, мундаг аавийн хүүтэй уулзаж явлаа. Тэдний нэг бол яахийн аргагүй Нямдорж л доо. Түүнийг он удаан жилийн өмнөөс танихгүй ч нилээн хэдэн удаа уулзаж, шавь нь байж, мөн найз болсондоо би гэдэг хүн гөөмөн сэтгэл хангалуун байдгийн.

Хар багаасаа улсын чанартай математикийн уралдаан тэмцээнд оролцож, шагнал урамшууллыг нь түүчихдэг байсан энэ нөхөр Компьютер математик загварчлалын мэргэжилээр Монголд баклавр, дараа нь бизнесийн удирдлагаар Солонгосын Хангун Их Сургуульд магистр хамгаалаад ирсэн манай орны чадалтай залуучуудын нэг юм. Солонгост суралцах хугацаандаа тэр орны жижиг дунд үйлдвэрлэлийн талаар тусгайлан судалж, зөв гарц, сайн шийдлүүдийг нь Монголдоо нэвтрүүлэхийн тулд нилээн зүйл хийсэн гэдэг. Буцаж ирээд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр насанд хүрэгчдэд сургалт явуулдаг сайхан ажил хийдэг болжээ.

Би түүний үйлдвэрлэлийг дэмжих сургалтанд нэг биш удаа хамрагдан 4 жил нухлуулаад толгойдоо хийж аваагүй зүйлсээ богинохон хугацаанд өөрийн болгож, цаашлаад зөв зохистой сайн бизнес хийх эхлэлээ тавьсан юм. Үнэндээ хэдэн мянган залуучуудыг ашигтай, томоохон хэмжээний бизнесмэн болж өөрийн компанийг зөв зохистой авч явах замыг нь бэлтгэн өгсөн гэж олон хүн үнэлдэг юм билээ. Насны хувьд маш залуухан ч гэсэн хийж буй үйлдэл, байгаа байдлаараа бусад хүмүүсийг урин дуудаж удирдан чиглүүлж чаддаг энэ хүнийг Глобал СЕО-д оролцож байгаад нь баярлаад зогсохгүй түрүүлж чадна гэдэгт нь итгэлтэй байгаан.

Манай блогчин нөхөд ч мөн адил юмны учир начир сайн олдог, зөвт сайн багш, сайн удирдагч болох Нямдоржыг дэмжээд өгвөл сайнсан..

Түүний хөтөлдөг блог сайт.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

9 comments:

Anonymous

Дэмжиж байгаа шүү. Амжилт хүсье

Unknown

Чадвал тэгээд түрүүлнэ биз дээ.

Anonymous

ene hunii talaarh oilgoltiig olj avlaa.

Г.Ганбат

Сайн анд маань байгаа юм. Чадалтай залуу шүү. Түрүүлнэ гэж харж байгаа

Christian Music Blog

Dear Mika,
Ene bichlegtei holboogui um bichej bgaad uuchilaarai.
namaig Zolo gedeg. bi chinii followersuudiin chini neg bnaa. urid chinii blog deer linkee tawiulahdee "Zoloogiin zambraagui blog" geed neree ogchihson um. ter uedee ugaasaa uchiraa olohgui zambraagui baisiin. Harin odoo dandaa Christian duu hogjim dagnaj ajiluulahaar bolj baiga. Tegeed chini Shine Blog List gesen deeree minii neriig - "Christian Music Blog" ch um uu "Христчин Хөгжимийн Блог" geed ch um uu soliod ogooch. Please.
And Thank u. Blessings.

XChuluun

тийм шүү манай Нямка сайн байгаа.

Anonymous

demjihdee yah yostoi ve? demjimeer sain hun baina bilee.

Anonymous

gaigui sain yavj baigaa oroltsogch. demjeed l baigaa shu
tungaa

Anonymous

tanai hamaatan yumuu? yamar surtei surtalchilsan yum be