RSS

Би ажилд орохгүйм байна


Зурагт харжээ суухнээ "оюутан, залуучуудыг цагын ажил хийлгэж байна. Цагын 1000, өдрийн нийт 6000 төгрөг. Ажилчин нь заавал их сургууль төгссөн, мэргэжилтэй хүн байх албагүй. Туслах ажил хийнэ" гэж ярихыг сонсоод аятайхныг нь гайхаж суулаа. Оюутнууд ажил хийх нь, болж болж. Энэ бол нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн хэрэгжүүлж байгаа юм ажил юм шиг байна лээ. Төрийн ажил гэхэд ихэд дажгүй санагдав.

За тэр ч яахуу. Ер нь байгууллагууд ажилд хүн авахдаа ямар шаардлага тавьж байнааа?
Зар: Захирлын туслах ажилд авна. Тавигдах шаардлага:
- Өндөр
- Царайлаг
- Илүү цагаар ажиллах боломжтой
- Ар гэртээ татлаа түтлээгүй
- Багаар ажиллах чадвартай
- Идэвхи санаачлагатай
- Ачаалал даах чадвартай
- Хэлэндээ сайн байх. өөр юу юучилээ... Эдгээрийг нэгдүгээр сувгаар нь ойлгуул энгийн л эд боловч хоёрдугаар сувгаар нь нухацтай уншуул нилээд аюултай харагдаад явчина. "Юмыг нэг өнцгөөс нь биш олон талаас нь харж бай" гэдэг нийтлэг зөвлөмжийг дагасан бөлгөө.
Ихэд нухацтай бодохнээ над мэтийн нөхдүүд бүх шаардлагуудыг нь даваад ажилд орно гэдэг ч лөөлөө болждээ, базарваань :P

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

6 comments:

ҮЛЭМЖ

Одоо ч ажилд орох хэцүү болсон эд дэгшээ

Anonymous

Би 2 эхнэртэй,4 хүүхэдтэй. Татлаа түтлээ ихтэй. Би ч бас орохгүй юм байна. хаха

Баяраа

Досу

ajiliin tsga gedeg aimar bolsiim shig

flower_13

Тэхх, хэцүү шүү. Залуу цагтаа арай гэж орсон ажлаа сольдиймуу гэхээр дараахь ажлын шаардлагыг хангахгүйм болов уу гээд л нэг ажилтайгаа насыг авах нь дээ.

A.Амарсайхан

Гоо сайхны хагалгаанд ороод, Синди тураах төвд хатаад, Арго багшийн ном судлаад ажилд орно доо

Anonymous

Nerteigeer ni iim zar baival zugeer baij dee. Nuuts amrag avna:

- Ondor
- Tsarailag
- Tatlaa tulheegui
- Helendee sain /mash sain baih shaardlagatai/
- Achaalal daah chadvartai / Yagaad gevel nileen udaan ajilah shaardlaga garna/
- Bagaar ajillah chadvartai / zarimdaa oluulaa yu yah hereg medeej garna/ geh meteer. XAXA