Монгол хэлний товч тайлбар толь гээд 1966 онд хэвлэгдсэн ногоон хавтастай нэг их ховор ном байдаг даа. Зохиогч нь Я.Цэвэл. Түүний гаргасан ном нь Монгол хэлэнд байгаа бүүх үгийг задлаад, тайлбарлаад өгсөн байдийм. Тэр ховор нандин номыг онлайн хувилбарт шилжүүлж, хэн бүхэнд нээлттэй ашиглах боломж олгоё гэсэн хэсэг нөхөдтэй саяхан таараад хийж байгаа ажлыг нь үнэхээр сайшаамаар санагдлаа. Хийж байгаа ажлыг нь хараад боломжоороо гар бие оролцоё гээд хэдэн үг шивэв. Би ч одоогоор монгол бичгийг нь оруулаагүй л байгаа. Хүссэн хэн ч энэ толийг онлайн болгоход оролцож болох учраас олон хүн энэ ажилд сэтгэл тавин үг оруулж богинохоон хугацаанд 20,000 давсан үгтэй болгов..
Блог дээрээ, өөр сайтууд дээр юм бичихээр байнга ирдэг нэг гажиг шүүмжлэл байдаг даа. Тэр нь: "чи Монгол хэл алаад байна, монголоор бичээч, яриагаараа бичээд байна, монгол хэлийг устгаад байна" гэнээ. Анхандаа үгийн алдааг биш бичижаагаа юмны утгыг нь хараачээ гээд тас хийтэл хэлээд авмаар санагдана. Сүүлдээ хэлж байгаа юм нь зүгээр л бла бла болно. Над шиг иймэрхүү шүүмжлэлд өртдөг хүмүүс чигсэн олон байдаг юм билээ.
Тэд "Хэлмээр байгаа юмнуудаа хэлжаагаагаараа бичихэд юу нь болдгүй ийн, Уншаад потенциал нь хүркү байгаа бол уншихаа л боличино биз, Өчнөө сайхан үг үсгийн алдаагүй бичдэг сонин хэвлэлүүд зөндөө л байшдэ. Тэрийгээ л уншина биз, Ер нь Монгол хэл гэж ярихын бол над шиг Монгол хэлний хичээл дээр 100 авдаг хүүхэд байдгүй байсан байх шүү, Тэгээд ч би ганцаараа ингэж бичлээ гээд тэр аяаараа хэл соёл нь устаад алга болчино гэж юу байдийн, новш гэж" гэж хэлмээр л байдаг биз. Амьтанд хэл соёл устгалаа гэж "хараал идээд" гэдэг гүзээгээ өвтгөөд суухгүй байх нэг сайхан арга бол энэ онлайн толируу үг оруулах явдал юм. Оруулж цөхөөд байх юм нээг ч байхгүй. Эхлээд http://toli.query.mn/ гэсэн энэ сайтруу ороод эндээс зааврыг нь уншаад ажилдаа ороорой.
оруулж эхэлсний чинь дараа хүмүүс чамайг Монгол хэлний алуурчин гээд байвал "алуурчин байтлаа эх хэлээ аварч суудиймуу" гээл аягүй бардам хэлхээр гоё юм билээ.
Бүгдээрээ чадхаараа өдөрт хэдхэн минут зарцуулаад эх хэлээ аврая л даа..
11 comments:
Temuujin X: ihenh humuusiin Mongol hel geed hamgaalah geed baigaa uguud ni unendee tuvd, hyatad ug eswel uran zohioliin hel l baidag daa. hel hugjihgui yawtsuuraad tsuun toonii yaruu nairagch, zohiolchdiin hamgaalaltad orohooroo l jinheneesee sundug gedeg yum baina lee
Бичас бас нэг Монгол хэлний алуурчин. ккк. Гэхдээ заваараа наад аврах ажилд туслалцнаа
Mongol hel alaad hayachihlaa shuu dee, chi odoo!
бүүх
байдийм.
бичижаагаа
чигсэн
хэлжаагаагаараа
ярихын
байдийн
авраарай авралцаарай хэ хэ
авралцъя, хэхэ
Уул нь бичиг бол бичиг яриа бол яриа байсан юм аа нэг үе. Одоо арай өөр болчихоод байна л даа бичиг нь яриа болчихоод байна. Би ч гэсэн ингэж боддог байлаа. Яагаад Англи хэлэнд wanna gonna гээд товчлоод болоод байхад Монгол хэлэнд байжийна гэж болдоггүй юм бэ гээд л би нэг их зохиолч хүнтэй маргаваа. Гэсэн чинь тэр хүний хэлж байгаагаар Англи хэл бол англи хэл учир нь энэ хэл нь анх үүссэн тэр хэлбэрээрээ мөн хэрэглэж байсан Роман үсгээрээ бичиж байгаа юм байна. Харин Монгол хэл маань бол арай өөр хувь тавьлантай баахан бичиг үсэн сольсон, эртний бичгийн дурсгал байхгүйтэй адил /бусадтай харьцуулвал/ юм гэнээ. Тийм болохоор үгийн үндэс нь алдагдаж яаваандаа Монгол үг үү хятад үг үү Монголоор яриад байна уу Англи хэлээр яриад байна уугэдэг нь ойлгогдохоо байх шинжтэй юм байна даа найзуудаа. Мэдээж хэл гэдэг бол байнга өөрчлөгдөж хувьсаж байдаг тийм зүйл гэдэг шүү дээ. Гэхдээ энэ их эрчтэй хурдан өөрчлөлт нь бид хэдэн арван жилийн өмнөх ном зохиолыг уншиж, ойлгохгүйд хүргэх вий гэхээс л эрдэмтэн мэргэд санаа зовоод байгаа байх.
Ярианы хэл
Бичгийн хэл гэхээс гадна Блог хэл гэж гараад байна уу даа. Гэхдээ хүмүүс хоорондоо захиагаа ингэж бичдэг билүү? Өдрийн тэмдэглэлээ ингэж бичдэг билүү?
Харин Цэвэлийн толыг онлайн болгох ажилд оролцож байгаа залуусдаа баярлалаа.
Би час алдаг хүнүүсийн 1 л дээ.... зөв бич, хэл ам ээдэрчлээ гээд л байнга шүүмжлүүлдэг хэдий ч монгол хэлний хичээлд ангийнхаа №1 сурагч байлаа. Сургуульд ороогүй уншиж сурсан уншилтын аварга хүүхэд байсан. Тэхэд одоо бол байнга чам шиг юм яаж ажил хийдийн? цул алдаа эгсэн үгийг улиг болтлоо сонсжий шт. Яадий би ингэж бичих дуртай, гэхдээ зөв газраа өөрийнхөөрөө бичнэ. Мэдээж албаны юмыг ингэж бичкү штээ. Тэрийг бас хүнүүс ойглож шүүмжлээсэй тэ? Тэр аврах ажил бол таалагджийна.
Mongol helee avaryaa geed l alaad baih yumaa. Bichig bol bichig yaria bol yaria shuu dee. Ta nar nom sain unsh l daa. Yagaad ingeed albaar taltiganaad baidag yum be
shuumjleed baidag humuus ter toliig shiveltsmeer umaa. hudlaa amnaas tsaashgui.
Энд таны эрхийг зөрчөөд байна. http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1159753
Монгол хэлээ аварч байгаа гэсэн боловч монгол хэлийг алж байгаа хүмүүсийн л нэг байна. Бичсэн зүйлээсээ алдааг нь тоо л доо. Тамтаггүй их байна. Монгол хэлээрээ зөв бичиж чадахгүй юм чинь яаж тэр цэвэлийн толийг цахимжуулна даа. Бөөн алдаатай толь л гарч ирэх биз.
Post a Comment